Онцгой байдлын албаны төсөв 400 гаруй тэрбумд хүрсэн ч үйл ажиллагаа нь сайжирсангүй. Есөн давхраас дээшээ гал унтрааж чадахгүй байгаа бол доошоо 30 метрээс хүүхэд аварч чадахгүй харамсалтай хэрэг гарлаа. Хэдийгээр өмнөх жилүүдэд онцгой байдлын албаны чадавхыг төсөв мөнгөний хүрэлцээтэй холбон тайлбарладаг байсан. Олон албан хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэний улмаас 2024 оноос эхлэн төсвийг нь хоёр дахин нэмэгдүүлсэн.
Сангийн сайд нарын өгсөн мэдээллээр, Шадар сайдын багцад багтдаг ОБЕГ-ын 2023 төсөв 212 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 426 тэрбум төгрөг болж огцом өсгөсөн. Энэ нь бусад сайд нараас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Түүнээс хойш тэр хэмжээндээ хадгалагдаж буй. Гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж инхэнх нь энэ салбарт орсноор зарцуулах мөнгө нь ийнхүү өссөн. Гэвч албан хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа осол гэмтэлд өртөх, үүрэг гүйцэтгэлийн үр дүн сайжраагүй. Харин ч муудсаныг өнгөрсөн хугацаанд гарсан гамшигт үзэгдлүүд баталлаа. Онцгой байдлын ерөнхий газрыг генерал Г.Ариунбуян энэ хугацаанд удирдсан бөгөөд албаны техник хэрэгсэл сайжраагүйг өөрөө хэлсэн байна.
Тэрбээр Онцгой байдлын удирдаж байсан хошууч генерал Т.Бадралын хамт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж байсан ч хэрэг замхарсан. Анх 2016 онд Авлигатай тэмцэх газраас хошууч генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян нарыг яллагдагчаар татан шалгаж, шүүхийн шатанд шилжсэн. Хэрэг шүүхэд шилжих явцад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Т.Бадралыг БНХАУ-д Элчин сайдаар томилсноор хэрэг замхарсан. Хэргийг тодруулбал, Т.Бадрал, Г.Ариунбуян тэргүүтэй албан тушаалтнууд нь 17 тендерийг хууль бусаар явуулсан байдаг. Тухайлбал, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй явуулсан. Мөн ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс албан тушаалтны хамаатны компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааж бариулсан зэрэг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдлүүд нь мөрдөн байцаалтаар батлагдсан байдаг.
Энэ хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгаж, 2019 оны дөрөвдүгээр сард прокурорт шилжүүлсэн хэдий ч прокуророос мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр АТГ-т буцаасан юм. Улмаар АТГ-аас хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг явуулж дуусаад, дахин шилжүүлснээр прокурор уг хэргийг хянасан замхарсан хэргүүдийн нэг билээ. Эцэст нь Т.Бадрал. Г.Ариунбуян нарын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан юм.
Б.Дорж
3,576.26






















































Зочин 2026-06-03 103.212.118.72
хөгийн амьтан юмаа яасан их шунал вэ
Нэргүй 2026-06-03 66.181.161.100
хөгийн новшнууд.
Нэргүй 2026-06-03 59.153.86.60
цагдаа тагнуул онцгой гийн генерал нэртэй хулгайч их байна аа
mgl 2026-06-03 66.181.187.218
ene yostoi buzar shuu, adgiin huur, ue ueree tanaih uiliin muuh uzej amidrah bolno, huvhai har luivarchin
Зочин 2026-06-03 202.9.46.172
амгаланбаяр гэж том хулгайчыг дахин шалгаачээ хүү нь гэж бас том хулгайч амартүвшин гэж нянбактерийн орлогч байна
Зодог 2026-06-03 103.57.94.197
Онцгой байдлын албаны генералууд ичихгүй улсын хөрөнгө цуслаад ханахгүй хурандаа местэн дээр ажиллаж байна. Жирийн офицер ахлагч нар аль хэдийн сууцан байгаа тухайлбал ЕӨК ийн нэг курсийн анд бригадын генерал Чүлтэмсүрэн гэхэд 2015 онд шууд хурандаа цол авч онцгой байдалд орж ирсэн 10 жилийн дотор генерал болсон Нийслэлийн онцгойгийн дарга ОБЕГын тэргүүн дэд дарга, Үндэсний аврах бригадын захирагч гээд бүх томоохон албан тушаалд ажилласан бас л мөнгө идсээр байж л байна .
Нэргүй 2026-06-03 66.181.190.90
шалгах хэрэгтэй. дарга нар өнгө ороод
Салбар 2026-06-03 202.126.90.221
Барилгын салбарт зам гүүр, гудаиж зам талбай орчны тохижильын ажлын зураг төсөл тооцололоо гаргаж чаддаггүй, зурагтай байлаа ч ажлаа гүйцэт хийж мэддэггүй чаддаггүй учраас амьдран бгаа газар бүр нь ноохойрсон нохойн хороо шиг дээр нь аюултай болжээ хөөрхийс……
Нэргүй 2026-06-03 202.55.188.38
Миний мэдэх таньдаг хүн энэ газар тодорхой хэсгийн даргаар ороод 1 жил болоод 2 өрөө байр авсан. Гадаадаар бол яваагүй орон байхгүй. Сургалт уулзалт гээд явдаг гэсэн.
Нэргүй 2026-06-03 59.153.114.56
энгийн иргэний байгууллага болгоод тэр гялгар эрээн мяраан цэргийн дүрэмт хувцаснаас хэмнэсэн мөнгөө техник хэрэгсэл тоног төхөөрөмж аваачээ. Жирийн балба хаагчдаасаа авахуулаад дарга нь гэхэд гялтайсан улаан эрээн хослуулсан гянган амьтан генерал.
Эх оронч монгол иргэд 2026-06-03 202.179.24.216
энэ Америкийн мэдээллийн хэрэгсэл манай дотоод болон генералын эсрэг байх юм. Болих хэрэгтэй байна. Монгол улс генералын хуультай болмоор байна. Жаргал генерал нөгөө ТЕГ генерал бүгдийг нь харлуулж ирсэн байдаг.
Энэ та нарын хар цэрэг биш
Нэргүй 2026-06-03 59.153.113.183
авч болох бүгдийг тултал ашиглаж чадсан байхоо наадуул чинь нарийн зөв эх оронч ёсоор бүх талаас нь эз цол энэ тэрээс нь шалгавал гэнэрал том том Но ч их гарна даа
ИРГЭН 2026-06-03 66.181.184.69
ОБЕГ, БХЯ хэдэн генералуудын мөнгө идсэн хулгай луйварыг цаана ганцхан Хүрэлсүх байдаг нь үнэнд нийцнэ!! Т,Бадралтай хуучинаар ЗХУ сургуульд байхдаа Хүрэлсүх энэ хоёр хөөгдөж ирсэн андууд, дараан нь ЦЕС орж Сайн баяртай нөхрөлсөн хүн дээ бүгтэй нь холбоотой Хүрэлсүх
Нэргүй 2026-06-03 66.181.161.151
Хүрэлсүх хэзээ ч Орост сурч байгаагүй . Дунд сургуулиа төгсөөд шууд цэргийн их сургуульд сурсан.
Нэргүй 2026-06-03 202.126.91.122
муусайн хулгайч генерал нэртнүүдийг барьж хориод хулгайлсан хөрөнгийн хураагаач ядарсан ард байсан бол аль хэдийн шоронд суулгасан бгаа нүдний булай юуных нь генералууд ард түмэн шүүнэ шүү
Нэргүй 2026-06-03 66.181.179.125
Т. Бадрал аль бацаан байхаасаа л алтан халбага зууж өссөн нөхөр л дөө
Нэргүй 2026-06-03 103.57.94.52
Мөнгө цагаан, нүд улаан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч нүгэл нүдээрээ
Нэргүй 2026-06-03 66.181.181.101
цусаар бичигдсэн дүрэмтэй гэх ийм чухал байгууллагад ядахдаа мөнгө идэхгүй баймаарсан
Нэргүй 2026-06-03 202.126.90.208
ОДОО АРИУНБУЯН БОЛИО ТЭТГЭВЭРТЭЭ ГАР ЯМАР МУУХАЙ ШУНАЛ ВЭ
Үнэнийг өгүүлэгч 2026-06-03 122.201.31.11
новшнуудын нүгэл нь нүдээрээ гарна даа. эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээр гарын арчуур шиг л тоглож байна. онцгой байдлын алба хаагчид ёстой өрөвдмөөр. тэдэнд зориг, зүрх сэтгэл байгаа учраас л гамшигтай тэмцэж байна. харин төр, тухайн байгууллагын удирдлага юу ч хийгээгүй, хамаг мөнгийг нь хуу хулгайлж, тэднийг аюул ослын өмнөөс зүгээр л түлхээд оруулчихсан.
Нэргүй 2026-06-03 66.181.184.214
Энэ нэг нөхөр чинь өмнө нь бас бөөн будлианд хутгалдаад байсан биз дээ ?, ер нь ОБЕГ гэж хэдэн ажилтандаа ажлаа даатгаад худлаа газар юм биш үү