Оросын дрон үйлдвэрлэл хурдацтайгаар нэмэгджээ

Оросын дрон үйлдвэрлэл хурдацтайгаар нэмэгджээ

Оросын дрон үйлдвэрлэл хурдацтайгаар нэмэгджээ

ОХУ-ын нисэхийн салбарын үйлдвэрлэл 2026 оны дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин их өссөн бөгөөд үүнд дроны үйлдвэрлэлийн огцом өсөлт голлон нөлөөлсөн талаар "Bloomberg" мэдээллээ. Тус улсын статистикийн мэдээлэлд цэргийн нисэх онгоц болон дрон үйлдвэрлэлийг багтаасан нисэхийн салбарын үйлдвэрлэл дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 117 хувиар өссөн байгааг харуулсан байв. Харин 2026 оны эхний дөрвөн сарын хугацаанд нийт өсөлт 78 хувьд хүрсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар дроны үйлдвэрлэл нь Оросын дайны үеийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсөж буй салбаруудын нэг болсон. Энэ нь ажиллах хүчний хомсдол, санхүүгийн дарамт болон олон улсын хориг арга хэмжээний нөлөөгөөр эдийн засгийн бусад салбарын өсөлт саарч байгаа нөхцөлд цэргийн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа аж.

Оросын батлан хамгаалах үйлдвэрлэл 2026 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд 16 хувиар өссөн бол иргэний зориулалттай аж үйлдвэрийн үйлдвэрлэл сул эрэлт, өндөр хүүгийн түвшний улмаас гурван хувиар буурчээ.

Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь дайнд өргөн ашиглагдаж буй хямд өртөгтэй "FPV" дронуудыг олноор үйлдвэрлэж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Цэргийн шинжээчдийн хэлснээр эдгээр дронууд нь тулалдааны талбарт гол зэвсгийн нэг болж, мөн холын зайн цохилт өгөхөд ашиглагдаж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд тус улс 1.4 сая дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг мэдэгдэж байсан. Харин Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирский өнгөрсөн сард мэдэгдэхдээ, Орос улс 2026 онд 7.3 сая "FPV" дрон, мөн 7.8 сая дроны байлдааны хошуу болон ачаа үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэжээ.

Харин уламжлалт цэргийн нисэх онгоцны нийлүүлэлт үүнээс хавьгүй бага байгаа нь орчин үеийн дайнд дроны ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-03 59.153.113.47

сайн мэдээв Агуу Орос оронд баяр хүргье

Avatar

Нэргүй 2026-06-03 66.181.179.125

Пялдага үхэр вэ яаасан..кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж