Японы төвийн болон зүүн нутгаар Жанми халуун орны хар салхи дайрснаас болж зам тээвэр, бизнесийн үйл ажиллагаа саатан, 60 мянган айл өрх тог цахилгаангүй болоод байна. Өнөөдөр /2026.06.03/ үдээс хойшийн байдлаар хар салхины төв нь Токиогоос өмнө зүгт 150 орчим километрийн зайд байжээ. Салхины хүч хамгийн ихдээ 25 метр/секунд хүрч, зүүн хойд зүгийг чиглэж байна.
Албаныхны мэдээлснээр, хар салхинаас болж дорж хаяж 15 хүн гэмтэж бэртжээ. Мөн үерлэсэн, мод булгарч унасан, хөрсний гулгалт үүссэн зэрэг төрөл бүрийн аюул ослын дуудлагыг онцгой байдлынхан хүлээн авсаар байна. Одоогоор Японы баруун өмнөд, төв болон зүүн хэсгийн найман мужийн хэдэн зуун мянган оршин суугчдад нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргүүлээд байна.
Хар салхинаас болж "Japan Airlines" болон "All Nippon Airways" зэрэг агаарын тээврийн компани өнөөдрийн 900 орчим нислэгээ цуцалжээ. Үүнд олон улсын болон дотоодын нислэгүүд багтах бөгөөд энэ арга хэмжээ 90 мянга орчим зорчигчид нөлөөлж байна. Түүнчлэн баруун өмнөд хэсгийн Кюүшю болон баруун бүсийн бусад хотод өндөр хурдны галт тэрэгний зарим үйлчилгээ цуцлагдав. Токио орчимд төмөр замын үйлчилгээ ч мөн зогссон бөгөөд цаашид илүү олон үйлчилгээнд хар салхи нөлөөлөх төлөвтэй байна.
3,576.26






















































Нэргүй 2026-06-03 103.229.123.185
ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН. ЦАГААН БАНДААШЫГ ХҮРТЭЛ ЦЭВ ЦЭВЭРХЭН ӨМСДӨГ ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ СУМОГЫН ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРГАЛАА ГЭЭД ДЭВЖЭЭ НЬ БУЗАРТЧИХГҮЙ Ш ДЭЭ.