Талбарын тархвар судлал сургалтын хөтөлбөрт хамрагдахыг хүссэн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах | News.MN

Талбарын тархвар судлал сургалтын хөтөлбөрт хамрагдахыг хүссэн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Талбарын тархвар судлал сургалтын хөтөлбөрт хамрагдахыг хүссэн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах











ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эрүүл
мэндийн мэргэжилтнүүдийн тархвар зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг
сайжруулах, улмаар өвчний тандалт, хариу арга хэмжээний эрт сэрэмжлүүлэх
тогтолцооны нэгж бий болгох зорилгоор нэг жилийн хугацаатай, дадлагын ажилд
суурилсан талбарын тархвар судлаачдыг бэлтгэх сургалтыг Халдварт өвчин судлалын
Үндэсний төвийг түшиглэн хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Найман хүний бүрэлдэхүүнтэй яьагдах тус сургалт нь 2010
оны арваннэгдүгээр сард эхлэх бөгөөд эхний хоёр сарын хугацаанд
(ангид суурилсан) тохиолдлын
судалгаанууд дээр ажиллах, статистик боловсруулалтын аргуудыг ашиглан
судалгааны мэдээ мэдээлэлд анализ хийх зэргээр тархвар зүйн арга барилыг
суралцана. Дараагийн 10 сарын хугацаанд “хийнгээ суралцах” зарчим дээр үндэслэн
явагдах дадлагын хичээлийн явцад суралцагчийг дадлагажуулах зорилгоор өвчний
дэгдэлтийн үед голомтод ажиллуулах, өвчний тандалтын мэдээ, мэдээлэлд дүн
шинжилгээ, дүгнэлт хийлгэх зэргээр халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд
томилон ажиллуулах болно. Амжилттай төгсөгчдөд сертификат олгоно.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

-Нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын чиглэлээр их, дээд
сургууль төгссөн, эсвэл энэ чиглэлээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан,

-Гурваас дээш жилийн ажлын туршлагатай

-Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн

-Англи хэлээр мэргэжлийн холбогдолтой материал ойлгох,
бодол санаагаа илэрхийлж ярих, бичих чадвартай,

-Цаашид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эх орондоо
тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй,

-Багаар ажиллах чадвартай

-40 хүртэлх насны

Байгууллагын зүгээс тавигдах шаардлага:

-Байгууллага нь мэргэжилтнийг нэг жилийн хугацаанд ажлаас
бүрэн чөлөөлөх,

-Сургалтад хамрагдах хугацаанд мэргэжилтний ажлын байрыг
хадгалах.

 

Бүрдүүлэх материал:

1.   
Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар

2.   
Нийгмийн эрүүл мэнд болон тархвар судлалын чиглэлээр
төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээний хуулбар,

3.   
Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл (Letter of interest)

4.   
Одоогийн ажиол олгогчоос уг сургалтад хамрагдахыг дэмжсэн
албан тодорхойлолт

5.   
Өөрийн товч намтар

Материалыг 2010 оны наймдугаар сарын 25-ны дотор доорхи
хаягаар хүлээн авна:

Халдварт өвчин судлалын үндэсний төв 2б байр, “Талбарын
тархвар судлалын сургалтын хөтөлбөр”,
Mongolia
Field Epidemiology training Programme (
П.Энхтуяад)

13370 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам Ян Жугийн
гудамж

Утас: 453701, 99038060  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж