"Бортээгийн ордын тендерт шалгарсан компаниуд шаардлага хангасангүй"

"Бортээгийн ордын тендерт шалгарсан компаниуд шаардлага хангасангүй"

"Бортээгийн ордын тендерт шалгарсан компаниуд шаардлага хангасангүй"

Засгийн газрын өнөөдрийн /2026.06.03/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 


Засгийн газрын чөлөөлөлт бодлогын хүрээнд Бизнес эрх чөлөөний тухай хуулийн төсөл, түүнийг дагаж Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн. Эдгээр хуулийг дагуулж 115 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ.

Энэ талаар Тэргүүн шадар сайд бөгөөл Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийв. Тэрбээр, "Монгол Улсын бизнесийн хөрөнгө оруулалтын орчин ямар байгаад дүн шинжилгээ хийгээд хууль эрх зүйн орчныг өөрчлөх нь эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үзэж байгаа. Монгол Улс хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаараа дэлхийд 109 дүгээр байранд орж байна. Манай яам дэргэдээ Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулсан. Өнгөрсөн хугацаанд салбар, улс орон бүрээр нь манай улсад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж байгууллагуудыг урьж уулзсан. Энэ ажлын үр дүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн үр дүн гарсан.

Хуулиар бизнесийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үндсэн зарчмаа оруулсан. Мөн төрийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг нэлээд нарийвчлан оруулсан. Нийт зургаан үндсэн өөрчлөлтийг дээрх хуулиудаар хийнэ“ гэв. Тодруулбал, хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчинд тулгамдсан асуудал олон байгааг онцолж, үүнийг шинэ хуулиар зохицуулахаар тусгасан гэв. Мөн татварын ялгаатай зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдсан юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад ногдох татвараа төлсний дараа ногдол ашгаа авахдаа 20 хувийн татвар төлдөг бол дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүд таван хувийн татвар төлдөг байна. Түүнчлэн төрийн байгууллагуудын хяналт шалгалттай холбоотой гомдол ихээр ирдэг бөгөөд зарим аж ахуйн нэгжид жилд 20-иос дээш удаагийн давхардсан шалгалт хийгдсэн тохиолдол байгааг хэллээ.

Мөн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын гол хэсэг болох Бортээгийн ордыг ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцжээ. Уг төслийн олон улсын тендерт нийт долоон аж ахуйн нэгж санал ирүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөрийн хэмжээг 500 саяас нэг тэрбум ам.долларын хооронд санал болгосон байна.

Тендерийн дараагийн шатанд БНХАУ-ын Baowu Resourses, China Energy Materials & Technology Xuzhou болон China Risun Group /Hong Kong/компани шалгарч, Засгийн газартай нэмэлт хэлэлцээ хийжээ. Гэвч эдгээр компаниуд Засгийн газрын тавьсан үнэлгээний шаардлагыг хангаагүй тул Бортээгийн ордын олборлолтыг үндэсний олборлогч “Эрдэнэс Тавантолгой” ХХК өөрийн менежментээр зохион байгуулж, үндэсний туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлэх үүргийг Засгийн газрын хуралдаанаас өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-03 202.9.41.42

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y****n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

Avatar

Нэргүй 2026-06-03 202.126.93.198

za baahan mungu shaahandee oorsdoo hiih nereer

Avatar

Нэргүй 2026-06-03 97.236.221.42

za ene JDY iin hulgaich ooroo ajil hiisen nertei s***h n dee

Avatar

Asuult 2026-06-03 202.126.91.121

МАН Дангаара 10-20 жил засаглалаа….Энэ хугацаанд Улс Орны Аж Амьдрал Дэлхийн альхан талд ямар түвшинд явааа боль?????МАН-аа Та нар ер нь ӨӨРСӨДДӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЖ ҮЗСЭН ҮҮ ? ӨГҮҮЛЖ БГА ҮЙЛДЭЖ БУЙ БҮХЭН ТАНЬ ЗӨВ БОЛОВ УУ БУРУУ БОЛОВ УУ ? ТА БҮХЭН ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ??????

Avatar

Нэргүй 2026-06-03 103.212.119.198

Олон улсын төвшинд хийсэн судалгаагаар манай улс хамгийн чухал үзүүлэлтүүдээрээ дэлхийн 130 улсаас 109 хавьцаа л явна даа тэгээд өөрсдөө дүгнэлдээ

Avatar

гишүүн 2026-06-03 203.169.48.150

шаардлага хангаагүй юм бол ямар юмаа шалгарсан байхав дээ, сэтгүүлч гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж