УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлснийг өчигдрөөс /2026.06.02/ Байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн.
Уг хуулийн төслийн 5.13-т Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ гэх зохицуулалт тусгасан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад буй. Учир нь, дээрх заалтаар нэг хүн бөх барилдаж, морь унаж уралдан, мөн сур харвааны тэмцээнд оролцоно гэсэн үг.
Хуулийн төслийг санаачилсан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Эрийн гурван наадам гэдэг нь нэг эрийн гурвууланг нь хийдэг байсан наадмыг хэлдэг байсан юм билээ, бүх түүхээрээ нотлогдож байгаа зүйл. Түүнийг сэргээнэ” гэдэг хариулт өгөөд буй.
Тэгвэл олон нийтийн шүүмжлэлтэй тулаад буй энэхүү хуулийн төслийг О.Амгаланбаатар гишүүнээс гадна УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Н.Алтаншагай, Т.Аубакир, Ц.Баатархүү, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Ж.Баярмаа, Б.Бейсен, Х.Болормаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Жангабыл, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Г.Лувсанжамц, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, З.Мэндсайхан, Б.Найдалаа, Н.Наранбаатар, О.Номинчимэг, Н.Номтойбаяр, Б.Пунсалмаа, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Р.Сэддорж, Ц.Туваан, Б.Түвшин, Ч.Ундрам, Г.Хосбаяр, Дав.Цогтбаатар, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нар санаачилж, боловсруулжээ.
Энэхүү хуулийн төслийг 2025 онд одоогийн Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед өргөн мэдүүлсэн байна.
Мөн хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ.
5.14.Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно. Уг наадмын дүрмийг Засгийн газар батална.
5.15.Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгоно. Уг уралдааны зохион байгуулалт болон цол олгох журмыг Засгийн газар батална."
“8.9.Энэ хуулийн 9.10 дугаар зүйлд заасан наадамд түрүүлсэн бөхийн цолыг тухайн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн тухайн улсад суугаа Элчин сайд олгоно.
8.10.2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох.”
3/9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэг:
“9.10.Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.”
4/10 дугаар зүйлийн 10.21 дэх хэсэг:
“10.21 дүгээр зүйл.Уралдаанч хүүхдэд Улс, аймаг, сумын оны шилдэг уралдаанч цол олгоно. Цол олгох журмыг Монголын морин спорт, уяачдын холбоо батална.”
5/15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалт:
“15.1.8.Энэ хуулийн 5.13-т заасан эрийн гурван наадмын дүрмийг батлах.”
6/10 дугаар зүйлийн 10.22, 23 дахь хэсэг:
"10.22.Аймгийн дээд гурван насны гурван айраг, түрүүг улс бүсийн наадмын нэг айраг түрүүтэй дүйцүүлж амжилтанд тооцно.
10.23. Сумын гурван айраг түрүүг аймгийн нэг айраг түрүүтэй дүйцүүлж амжилтанд тооцно.”
7/19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт:
“19.1.4.Энэ хуульд заасан журмыг зөрчсөн уяачийн морийг уралдуулахгүй байх, цолыг хураах хүртэл арга хэмжээ авна.”
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн”… “тэмдэглэнэ.” гэсний дараа “Уг баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амарна.” гэж нэмсүгэй.
Мөн хуулийн төслийн 5.14.Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно. Уг наадмын дүрмийг Засгийн газар батална.
Хуулийн төслийн 5.15.Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгоно. Уг уралдааны зохион байгуулалт болон цол олгох журмыг Засгийн газар батална гэх заалт тусгажээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцээд олонхи нь дэмжээгүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг дэмжих эсэхээс шалтгаалж, батлагдах эсэх нь шийдэгдэх юм.
Г.ХОРОЛ
3,575.80
















































Туяа 2026-06-03 202.5.202.36
ШШШШШ яана даа яана. Бүр л хачин2 юм дуулдах боллоо доо.
Уншигч 2026-06-03 202.55.191.130
Ийм эргүүнүүдээ дахиад л сонгоно доо. Өөрсдөө таарсан эргүүнүүд.
Cochin 2026-06-03 72.229.161.235
Yandaa yan bid mongol oron.
Иргэн 2026-06-03 66.181.177.182
Завхарсан юм бэ, ийм юм хэлэлцээд сууж байдаг.
Нэргүй 2026-06-03 59.153.114.56
Дундад зуундаа үлдсэн тархины тураалууд. Хиймэл оюун ухаан, ухаалаг төхөөрөмж ярихгүй морь мал бөх мөхөөс өөр бодох сэдэв байхгүй л дээ.
Нэргүй 2026-06-03 103.57.94.14
Туваан гэж нэг явдаг жорлон бас хамтраад чаачжээ ! Энэ балайгийн Улсын алдарт уяач болсон материалыг нь шалгахад л хамаг булай нь илэрнэ лээ !
Гурван эрийн наадамчид гутамшигтай муусайн гахайнууд ЗАЙЛЦГАА !!!
Нэргүй 2026-06-03 103.57.94.14
Нэг эрийн 3 наадам бишээ, "Гурван эрийн наадам" гэж яриад бгаа шүү, Амгаланбаатар гажиг чнь.
Зочин 2026-06-03 103.229.123.250
Эдний сэтгэцэд асуудал байна даа. Өөр ажил санаачлах тархи нь устчихаж….
дддд 2026-06-03 66.181.184.245
Хүмүүсийн сэтгэлгээ үнэхээр хоцрогджээ.Өөр Ш У улс орноо хөгжүүлэх сэтгэлгээ алга уу.тулга тойрсон зүйл сэтгэх юм.ичиж үхмээр.Бодовсрол үнэхээр нуржээ
Үнэн Үнэн Үнэн 2026-06-03 202.126.90.7
ийм балай юмнуудыг сонгож бдаг дүүрчихсэн малнууд юмаа.Өөрсдийгөө доромжилж доош нь хийсэн балайнууд .
Зочин 2026-06-03 59.153.115.112
УИХ гишүүдэд, улсынхаа эдийн засгийг сайжруулах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх талаар бодож, сэтгэж хийх ажил их баймаар юмдаа. Юуны чинь амрах, баярлах вэ?
Зочин 2026-06-03 202.9.46.0
Галзуу согтуу нь мэдэгдэхгүй тэнэг юм ярьж суухаар яаж эдийн засгийг өөд татах талаар яриач. Ухаан нь хүрэхгүй л дээ. Бөхийн цолны тухай яриад сууж байхдаа таарсан гарууд.
Дандаа л баяр наадамаар 2026-06-03 87.200.69.42
Попорогчид
Эдийн засагаа сайжруулах талаар бодооч яриач
z 2026-06-03 59.153.114.213
huuliin tusul urgun barisan ene tr gj mungu hulgailah arga bhdaa iim balaa yum heleltsej bhaar hulgai hiisen nohdin hurungiig huraah huuli heleltsej suuval dr bhda gishuud gj yhaaraa iim teneg nohod ndg bn daa huurhii zailuul ard irged ta bugdig sn meddeg ymar arga bariltai yu gj hud yarij hulgai hiideg gdgiig meddeg bljdee ta bugd irgedii medehgui gj bodool teneg 2 yum yarij shivsheg boloh yum
Нэргүй 2026-06-03 202.126.91.194
Ингэж эргүүтэж байгаа хүмүүсийг олон түмэн мэддэг чаддаг хэлүүдээрээ хараахаас ч биш яах билээ дээ. хэр баргийн пэ хэлдэггүй надад хүртэл шууд л аман дээр гарч ирээд байх юм. тэр Амгаланбаатар гэдгийг нь нэг харах юмсан …ямар амьтан байдаг юм бол оо
Нэргүй 2026-06-03 66.181.190.195
солиороод бгарай малуудаа. энэ гишүүд гэж үнэн хэрэггүй малнууд бнааа !!!!!!!
Del 2026-06-03 202.55.188.43
эргүү пэ нүүд эрийн гурван наадам мэргэжлийн түвшинд хүрч байгаа гэдгийг ойлгох ухаан хэрэгтэй байна даа
Эрднээ 2026-06-03 66.181.178.145
Энэ Их хуралд ямар гээчийн хүмүүс орчиховоо та минь ээ. Ээ бүү үзэгд. Хүрэлсүхээ энэ хурлыг тараагаач
Зочин 2026-06-03 66.181.178.113
О.Амгаланбаатарт үнэн юм нэг ч байхгүй. Гаальд ажиллаж байгаад улс төрд орж ирсэн. Бөх ч биш. Сонирхогч нөхөр найраагаар Заан цол авсан. Бахийн тогоонд орсон биш олон жил Алтайн наадмын наадам биш найраа болгож олон залуучуудын хөлс хүч, сэтгэл зүйгээр наймаа хийсэн сайхан гар даа. Ямар бантан хутгадгийг бөхчүүд нь сайн мэдэж байгаа. Ийм нөхөр нэг их бөх мэддэг, хөдөөгийн ард иргэдийн амьдрал мэддэг энэ тэр гээд төрийн индэрээс хүн загнаад суухаас ичих хэрэгтэй.
Сумт 2026-06-03 103.168.34.60
Их хурлын гишүүд гээд байгаа нөхдүүдээс бүүр айчихлаа, үнэхээр усан тэнэгүүд үү эсвэл өвчтэй юм болов уу
зочин 2026-06-03 66.181.176.72
гэртээ барилдаад эхнэр охиноо давбал цол олгох болов уу?.
зочин 2026-06-03 66.181.185.11
Энэ өөр ойлготой юм санаачилж чадахгүй хоосон толгойнууд юм чинь.
Нэргүй 2026-06-03 66.181.181.101
Хийх ажил их байна даа, алийг нь эхэлж хийх вэ, эрэмбэ гэж даанч алга даа, хэлэх ч үг алга,
Нэргүй 2026-06-03 103.57.92.13
тэнэглэлд хязгаар байх ёстой. хэлэх ч үг алга…. наадмаар бүү оролд….
Бодол..... 2026-06-03 202.126.91.121
Ардын Нам Завсаргүй 10-20 жил Засаглалаа….Энэ хугацаанд УЛС ОРНЫ Э/З, АЖ АМЬДРАЛ, ХӨГЖИЛ ДЭВШИЛ Дэлхийн Аль Түвшинд бга талаар ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЖ ҮЗСЭН БОЛОВ УУ ? МАН-АА ТА НАР ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДОЖ БНА ДАА ??????
Иргэн 2026-06-03 203.98.76.96
Ажилгүй хулгайч нар яаж хулгай хийхээ л эн тэргүүнд тавина. ХАОАТ-1% гээд чухал хууль явж байхад новшнууд.
Нэргүй 2026-06-03 202.9.40.102
Хийх юмаа олж ядсан хүмүүс байна даа
иргэн 2026-06-03 202.21.104.234
Манай гишүүд уйдаад зугаагаа гаргах шинэ төрлийн найр наадам хүсээд байгаа юм бна л даа
Нэргүй 2026-06-03 66.181.189.207
баяр наадам яах вэ иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх бодлого шийдвэрлээч.
Нэргүй 2026-06-03 70.175.141.166
Наадам л байвал амьдрах яах вэ
Нэргүй 2026-06-03 122.201.31.5
эргүү писданууд
Нэргүй 2026-06-03 122.201.31.85
Гоё л наадам болох юм бна.
Нэргүй 2026-06-03 202.21.116.2
Балайрсан юм. Хууль санаачилсан нэр зүүж хэдэн төгрөг авах гэж л нэрээ хавчуулсан байнадаг:
Нэргүй 2026-06-03 202.126.91.251
хужөаманжууд нэг хоёр хужааманжуудаа сонгж аваад хужааманжуудтэнгрт тултл магтаад бдаг чин х***а манжаа толгойд гаргж эзлшүлх гж тэр байхгүй юуу хужааманжуудын толгойд гара эзлх аргнтэр тэгээд хужааманжуудн тэгж дагж ороод хужааманжууд эүлу хулгай шаана нөгөө талдаа бас х***а манжуудаараа далдлж басл х***а манжууд эзлж шаана хужааманжуудхоёртлаараа ажлдгхоёр үзүүртэй зүүртэй зүү шиг гэхдээ эцсиын бүлгт хужаманж бүлг хужааманж ашгсонирхлмхужааманж эзллт бдг.
Боль 2026-06-03 202.9.40.133
Өчүүхэн тархи сэтхүүнтэй юм дагуу даа.
Нэргүй 2026-06-03 103.229.121.136
Өчүүхэнийг нь хэмжмээр ч юм шиг, тархи байгаа юм уу? Их хуралд очоод суучихсан, төрийн бодлого тодорхойлоод, ард олны амьдралыг заагаад байгааг нь бодохоор бидний ойлгодог оюун ухаан, тархи энэ хүмүүст их өөр бүтэц, найрлага, хэмжээтэй ч юм шиг!!!
Нэргүй 2026-06-03 111.220.91.125
Мэдлэг мэргэжил шаардаад байхааргүй, амны зоргоор буудаж сурсан хүмүүсийн, боловсролдоо таарсан хууль оруулж байх юм. Амгаланбаатар мэдээж морь унаж чадахгүй суудлын өвчтэй, бөх барилдаж чадахгүй тамирын дутагдалтай, сур харваж чадахгүй дэлгэцийн хамааралтай, нүд харахгүй, дээрээс нь бас ажлаа хийж чадахгүй бусдаас хамааралтай
Нэргүй 2026-06-03 103.242.47.254
энэ хийх юмаа олж ядсан бузруудыг буудахгүй юмаа гэхэд төрөөс зайлуулаач, монголоор нэг асуудал байна. хүүхэдийн эрх хамгаалал, эрчим хүчний асуудал, ядсан газар л хүнсний хангамж гол хүнс мах идэхээ байлаа. ийм царайтай байхад татвар төлөгдчийн цуслаад байж байгаа гахайнуудын ярьж байгаа юм нь энэ