Өдрийн сурвалжлага: Төрийн байгууллагууд хэлмэрчээ дагуулж ир гэж шаарддаг

Өдрийн сурвалжлага: Төрийн байгууллагууд хэлмэрчээ дагуулж ир гэж шаарддаг

Өдрийн сурвалжлага: Төрийн байгууллагууд хэлмэрчээ дагуулж ир гэж шаарддаг

Сүхбаатарын талбайн зүүн хэсэгт цугласан сонсголын бэрхшээлтэй иргэд өнөөдөр /2026.06.03/  тайван жагсаал зохион байгуулж, өдөр тутмын амьдралдаа тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрхийн хэрэгжилтийн асуудлаа төр, засгийнханд илэрхийлэв. Тэдний хувьд төрийн үйлчилгээ авах үед дохионы хэлний хэлмэрчийн хүртээмжгүй байдал хамгийн том саад болдог байна. Мөн автомашины торгууль, татварын дарамт, мэдээллийн хүртээмжгүй орчин зэрэг нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн амьдралд хүндээр тусаж байгааг хэллээ.

Жагсаалд оролцогчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор таван үндсэн шаардлага боловсруулан, төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУД ХЭЛМЭРЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Сонсголын бэрхшээлтэй иргэн н.Үйлсбадрах гурван хүүхдийн аав.  Амьжиргаагаа залгуулахын тулд хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг ч автомашины дугаарын хязгаарлалт болон торгуулийн асуудал нь өдөр тутмын амьдралд нь томоохон дарамт болж байгааг хэлэв.

Тэрбээр “Ажил хийж олсон мөнгөө эргүүлээд торгуульд төлөөд дуусаж байна. Торгуулийн асуудлаар цагдаагийн байгууллагад хандахаар "хэлмэрчээ дагуулаад ир" гэдэг. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага өөрөө хэлмэрчээр хангах ёстой.

Цагдаагийн байгууллагад  очих шаардлагатай болдог нь цаг хугацаа, мөнгөний хувьд том дарамт болж байна” хэмээн ярьсан юм. Мөн тэрбээр "Гэр бүлээ тэжээхийн тулд өдөр бүр шахуу зээл авч байна. Олдог хэд маань амьдралд үнэхээр хүрэлцэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог эрх, боломжийн хүрээнд дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зэрэг дэмжлэг хэрэгтэй. Мөн хэлмэрчийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгвөл бид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрийн үйлчилгээг саадгүй авах боломжтой болно. Бид энэ асуудлыг олон жил ярьж, шийдэгдэхийг хүлээсээр ирлээ” гэв.

Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн М.Мөнхтулга “Энд янз бүрийн бэрхшээл, асуудалтай хүмүүс ирж байна. Ялангуяа сонсголгүй жолоочид камерын системээр торгууль ногдуулж эхэлснээс хойш хүндрэл ихэссэн талаар гомдол гаргаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн торгуулийн бодлого, татварын асуудалд тодорхой хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна. Автомашины татвар өндөр байгаа нь амьжиргаагаа залгуулах гэж байгаа олон хүнд хүндээр тусаж байна.

Бид хэрүүл маргаан хийх гэж ирээгүй. Зөвхөн өөрсдийн дуу хоолойг хүргэж, тулгамдсан асуудлаа илэрхийлэхээр ирсэн” гэв.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл төр, засгийн байгууллагуудад дараах тодорхой шаардлагуудыг тавьсан байна. Түүнчлэн тэдний зүгээс хамгийн түрүүнд дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг төрөөс тогтмол санхүүжүүлж, эмнэлэг, цагдаа, прокурор, шүүх зэрэг байгууллагуудад үнэ төлбөргүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардлаа. Мөн онцгой болон шуурхай мэдээ мэдээлэл, телевизийн нэвтрүүлэг, төрийн мэдээллийг дохионы хэл болон хадмал орчуулгатайгаар тогтмол хүргэхийг шаардав. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан шуурхай холбоо, мэдээллийн хүртээмжийг сайжруулах тусгай тогтолцоо бий болгох, төрийн байгууллагуудын үйлчилгээ авах үед тулгардаг харилцааны саадыг арилгахыг хүссэн байна.

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ОЛОН СААД БЭРХШЭЭЛТЭЙ ТУЛГАРДАГ

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар “Сонсголын бэрхшээлтэй иргэд өдөр тутмын амьдралдаа маш олон саад бэрхшээлтэй тулгардаг. Хүмүүс биднийг гаднаас нь хараад эрүүл саруул хүн гэж ойлгодог. Гэвч мэдээллийн хүртээмжгүй байдлаас болж бид олон зүйлээс хоцорч байна. Бид сар бүр үйлчилгээний төлбөрөө бүрэн төлдөг атлаа бусад иргэдтэй адил хэмжээнд мэдээлэл, үйлчилгээг авч чаддаггүй. Энэ шударга ёс мөн үү? Олон байгууллага, компаниас хэлмэрчийн үйлчилгээ бий болгохыг хүсэхэд ‘төрөөс шийдвэрлээгүй’ гэсэн хариу өгдөг. Гэтэл бусад улс оронд хадмал орчуулга болон хүртээмжтэй үйлчилгээ олон жилийн өмнөөс хэвийн хэрэгжиж байна. Харин Монгол Улсад энэ асуудал хангалттай түвшинд шийдэгдээгүй хэвээр байна. Жишээлбэл, шүүх, цагдаагийн байгууллагад хандахад хэлмэрчгүйгээр үйлчилгээ авч чаддаггүй. Өөрсдөө хэлмэрч хайж, дагуулж очих шаардлагатай болдог. Хэлмэрч байхгүй бол үйлчилгээгээ авч чадахгүй буцах тохиолдол ч бий.

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. Тус конвенцид хэлмэрч, орчуулагчийн зардлыг төрөөс хариуцах тухай заалт бий. Гэвч бодит байдал дээр цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд төсөв байхгүй гэсэн шалтгаанаар иргэн өөрөө хэлмэрчээ авчрахыг шаарддаг. Энэ бол сонсголын бэрхшээлтэй иргэний хариуцах асуудал биш. Гэтэл өнөөдөр хамгийн их хохирч байгаа нь бид өөрсдөө байна. Сонсголтой иргэд төрийн үйлчилгээгээ саадгүй авч байхад бид ч эрх тэгш авмаар байна” хэмээн ярив.

Тайван жагсаалын төгсгөлд сонсголын бэрхшээлтэй иргэд шаардлагаа албан ёсоор холбогдох байгууллагуудад хүргүүлж, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудтай уулзах хүсэлтээ илэрхийлэв. Тэдний хувьд хамгийн чухал асуудал нь дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээ, мэдээллийн хүртээмж, төрийн үйлчилгээ авах эрх тэгш боломж гэдгийг илэрхийлэв. Тэд шаардлагынхаа хариуг хүлээж, бодит өөрчлөлт гарахыг хүссэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд 2026-06-03 66.181.176.124

эдийн засаг хөгжлийн сайд арай юү түүний мэдлэг ур чадвар гэж ноль хэлж байгаа нь иргэд та нар амиа бод гээд байна хэрэглээний товаарын үнийг ингэж хөөрөгдөж чадна гээд сайд болгосон ууу?
хөрш улсууд гэхэд банк эдийн засаг гээд гол яамдуудуд мэдлэгтэй туршлагатай нас харгалзахгүй хүнээ сайд болгодог жишиг тогтоод удаж байна бид учралын тоглоом болоод байна

Avatar

Нэргүй 2026-06-03 202.9.40.178

монглд үүрлж тархсн хитад манжууд хиадын эзлх бодлгоор монгл хүнрүү чиглсн хитад манж гажиг гажиг эзлцн санаархл шаасн андуурцн гажиг гажиг бодлго явуулаад бдг бхгүй хужааманж эзлтиын хужааманж бодлго явуулаад бдгүй бхгүй юу х***а манжаараа бүлглж хужааманжаараа дамжуулж хужааманжууд явсн газр аймр зэвүүн жингрүүд.хужааманж систм шаацн.

Avatar

Нэргүй 2026-06-03 192.82.65.73

Тээврийн хэрэгсэлийн татварыг жилд нэг удаа төлдөг биз дээ, татвар,,,, төлөх нь иргэн бүрийн үүрэг их үү бага уу гэдэг л бна маргаад яахав хууль гарсан хойно хэн ч түүнийг өөрчлөхгүй байх аа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж