Хүйтэн төрхөөрөө гайхагдсан хөлбөмбөгчид Ким Жон Унтай уулзав

Хүйтэн төрхөөрөө гайхагдсан хөлбөмбөгчид Ким Жон Унтай уулзав

Хүйтэн төрхөөрөө гайхагдсан хөлбөмбөгчид Ким Жон Унтай уулзав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ажилчдын намын төвийн боловсон хүчний сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцжээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын Сувон хотод саяхан болсон Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн аваргуудын лиг түрүүлсэн "Naegohyang" эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клуб "U-17" Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн үндэсний багтай тоглосон байна.

"U-17" нь Хятадад болсон "AFC U-17" эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний цомыг өргөсөн баг.

Уг арга хэмжээний хамгийн онцлохуйц зүйл нь "Naegohyang" эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубынхэн Ким Жон Унтай уулзах үеэрээ нулимсаа урсган, баярлаж хөөрцгөөсөн явдал байв. Гэтэл тэд Өмнөд Солонгост очихдоо ч, түүхэн ялалт байгуулсан хойноо ч хөндий хүйтэн царайлж, нүүрний хувирал огт гаргаагүйгээрээ гайхагдаад байсан билээ. Тэр бүү хэл Өмнөд Солонгосын сэтгүүлч БНАСАУ гэхийн оронд "хойд тал" гэсэн үгийг ашигласнаас болж хэвлэлийн бага хурлыг орхин гарч явсан дүр төрхтэй нь энэ баяр хөөр нь зөрчилдсөн харагдаж байв.

Тэмцээний өмнө Ким Жон Ун хоёр багийн тамирчид болон дасгалжуулагчидтай уулзаж, баяр хүргэсэн байна.

Ким Жон Ун сургуулийн нээлтийн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ "Намын боловсон хүчнийг төлөвшүүлэх нь хэзээ ч өнөөдрийнх шиг яаралтай, эсвэл хувь тавилантай үйл хэрэг байгаагүй. Нам анх байгуулагдах үеийг бодвол одоо ард түмний эсрэг янз бүрийн үзэгдлүүд гарч ирэх болжээ. Гэхдээ манай ард түмний мөн чанар огт өөрчлөгдөөгүй бөгөөд цаашид ч нөхцөл байдлыг үл харгалзан өөрчлөгдөхгүй хэвээр байх болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CHOSUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2026-06-03 103.212.119.152

Хойд, Урд солонгосчууд цөмөөрөө л эр эмгүй дарвайтал уйлж унжсан хүмүүс байдаг шдэ. Битгий улс төржүүлээд бай. Би бүр шал дургүй хүрдэг. Баярласан ч уйлж л байдаг, зовсон ч уйлж л байдаг, уурласан ч уйлж л байдаг. Манай нутагт бол Донгио л гэх байх даа.

Avatar

Нэргүй 2026-06-03 66.181.174.85

Яанаа эм гэж хэлэх арга алга. яацарсан царайнууд вэ.

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-06-03 103.212.119.95

Уйлахгүй бол алдаг байх.!!!КимЖон Ун гахй.!!!
Мөнх ийм байхгүй!!!

Avatar

Нэргүй 2026-06-03 103.57.92.215

hooorhii dooo chaavaaas ed nar.mankurt shig bolgochih ymaaaa

Avatar

зочин 2026-06-03 66.181.189.225

Хүнийг ийм болчих гэж уйлаад бна.

Avatar

АРД ТҮМЭН 2026-06-03 202.21.125.66

Хүний сэтгэл санаа, сэтгэл зүйг ийм болгож байдаг.Уйлаад яадаг юм бол. Энэ нэг даргыгаа х****л уйлаал бүр үхэх нь ээ.Үзэл суртал, хүн гэдэг амьтны тархи оюуныг яаж эргүүлж эзэмдэж болдогын тод тод жишээ.Яг ингэж уйлж дуулж орилж байгаа хүн дүрстэй зүгээр л нэг тийм амьтан гэх юм уу юу гэх юм. Энэ удирдагч нь мөнх амьдрал бэлэглэгч үхэшгүй мөнхийн амьтай юм боловуу, Үхээл хэн ч биш л дээ. Оюун санаа тархи ухаанаа гээсэн түмэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж