Финландын Лапланд бүс нутгийг Санта Клаусын өлгий нутаг гэдгээр нь, Нарниагийн ид шидийн ертөнцийг санагдуулам гайхамшигт байгалиар нь олон нийт мэднэ. Тэгвэл Лапландад дахин нэг гайхамшиг бий болсон нь жуулчдад зориулан нуусан алтан гулдмай юм. 20 мянган еврогоор үнэлэгдэх алтан гулдмайг олохын тулд жуулчид зуны турш цаа бугын аялалд хамрагдах боломжтой.
Алтан гулдмай олох "The Midnight Sun Hunt" марафонд оролцогчид Финландын хойд хэсгийн Леви амралтын бааз орчмын зам жим, дурсгалт газруудаар аялж, судлана.
Тухайн хэсэг нь өвөлдөө цанаар гулгахад хамгийн тохиромжтой байдгаас гадна туйлын туяа үздэг төгс байрлалд тооцогддог. Харин зундаа тодорхой үеүдэд нар шингэдэггүй буюу 24 цагийн турш гэрэл гэгээтэй байдаг газар юм. Тиймээс зундаа Левид аялахыг нуугдсан эрдэнэс олохтой адилтгадаг.
"The Midnight Sun Hunt" марафон зургадугаар сарын 18-наас эхэлнэ. Оролцогчид сэжүүрүүд цуглуулах байдлаар нуугдсан шагналд алхам алхмаар ойртох юм. Зуны турш нэмэлт сэжүүрүүдийг зохион байгуулагчдын зүгээс гаргаж тавина, аль ч сэжүүрийн дараа алтан гулдмай олдох магадлалтай. Хамгийн сүүлийн сэжүүрийг наймдугаар сарын 22-нд байршуулахаар төлөвлөжээ.
3,576.26


















































Холбоотой мэдээ