Хөлбөмбөгийн дэлхийн аварга дөхөж, шигшээ багууд ч Америк тивд үүрээ засаж байна. Аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг Канзас Ситид төвхнөж, бэлтгэлээ эхлүүлжээ. Гэхдээ Месси багийнхантайгаа бус ганцаараа хөнгөн бэлтгэл хийж буй. Учир нь түүний гуяны булчин хараахан бүрэн эдгэрч, бэлэн болоогүй гэнэ.
Мессигээс гадна Эмилиано Мартинез, Нико Паз, Тиаго Альмада зэрэг тамирчид эмчилгээ хийлгэж байгаа тул багийнхаа бэлтгэлд оролцсонгүй.

Аргентины хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд "Бэртэл, гэмтэлтэй байгаа тамирчид эмч нарын багтай хамт талбай дээр дасгалаа хийж, сайн ч үр дүн харуулж байна" гэв.
Аргентины шигшээ баг дэлхийн аваргаас өмнө Гондурас болон Исландын багуудтай нөхөрсөг тоглолт хийнэ. Улмаар зургадугаар сарын 16-ны өдөр Йорданы эсрэг дэлхийн аваргын нээлтийн тоглолтдоо оролцоно.
Дэлхийн аваргад 13 гоол оруулаад буй Мессигийн хувьд Германы довтлогч асан Мирослов Клозегийн 16 гоолын рекордыг эвдэхэд ойрхон ирсэн.
3,575.80






















































Нэргүй 2026-06-03 202.126.89.70
Аугаа Месси ийн сүүлийн Дэлхийн аварга маш их дурсамжаар дуусах байх даа. Хүлээлт алгаа 39 настай хийх юмаа хийсэн домог. Энэ жил Роналдо жаахан гайгүй тоглоод Дэлхийн аваргаа дуусгаасай билээ. Олон жил хичээлээ