Беларусийн удирдагч Александр Лукашенко Минск хотноо Оросын Приморийн хязгаарын захирагч Олег Кожемякотой уулзах үедээ Хойд Солонгос дахь айлчлалынхаа талаар ярьжээ. Тэрбээр Ким Жон Унтай сайн харилцаатай болсноо онцлоод, түүнийг дарангуйлагч биш гэсэн байна. "Маш ухаалаг! Хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлдэг ирээдүйтэй залуу. Тэр огтоосоо ч дарангуйлагч биш… Яг үнэндээ тэр дарангуйлагч байх боломж ч үгүй" гэж Лукашенко хэлжээ.
Беларусь, Приморийн хязгаар, Хойд Солонгосын хооронд гурван талт худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Приморийн хязгаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж Минск найдаж байгаа аж. Лукашенкогийн хэлснээр Хойд Солонгост болсон уулзалтын үеэр Ким Жон Ун өөрөө Олег Кожемякогийн талаар эерэг байр суурь илэрхийлж, ийм төрлийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжсэн байна.
Лукашенког Хойд Солонгост айлчлах үед их бууны ёслолын буудлага, цэргийн парадаар угтан авсан бөгөөд талууд нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулцгаажээ. Түүнчлэн Лукашенко Кумсусан Нарны ордонд зочилж, Ким Ил Сун, Ким Жон Ил нарын хөшөөнд цэцэг өргөсөн. Эх сурвалжийн хэлснээр энэ үйлдэл нь Украины эсрэг дайнд Оросыг дэмжсэн Хойд Солонгост талархал илэрхийлж буйн илрэл аж.
3,575.80


















































Нэргүй 2026-06-03 103.229.123.185
Лукашенко өөрөө европын сүүлчийн дарангуйлагч
Нэргүй 2026-06-03 103.168.34.59
Хөөрхий муу Лука өвгөнийг хүлээж аваад ингэж хүндлэх улс орон байхгүй юм чинь баярлаа байлгүй дээ
Зочин 2026-06-03 202.126.88.174
Өөрөө дарангуйлагч байж хүнийг дарангуйлагч гэх нь зохимжгүй л дээ, кк
Бадарч тахар 2026-06-03 202.126.90.97
Батька маань тэгэж л байг !
Хэхэхэхэ 2026-06-03 202.9.46.182
2 цагаан тагтаа. Путлерийг юу гэж хэлэх бол?
Нэргүй 2026-06-03 203.17.23.177
2 ДАРАНГУЙЛАГЧ БИЕ БИЕНЭЭ ДАРАНГУЙЛАГЧ ГЭЖ ТОДОРХОЙЛОХГҮЙ НЬ ТОДОРХОЙ ШДЭЭ. АХАХАХААХАХАХ