3×3: Чех гялалзаж, Монгол бүдчив

3×3: Чех гялалзаж, Монгол бүдчив

3×3: Чех гялалзаж, Монгол бүдчив

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга Польш улсын Варшав хотноо эхэлсэн. Өчигдөр/2026.06.02/ тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багууд хэсгийн тоглолтоо эхлүүлэв.

Залуу бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Чехийн эсрэг хийж, 17-14 гэсэн харьцаатай дийлдсэн. Тэнцүүхэн өрсөлдөөнтэй тоглолтын төгсгөлд Чехийн дараалсан холын зайн шидэлтүүд байндаа тусч, сэхэл өгсөнгүй. Энэ тоглолтод Монголын шигшээ баг заавал хожих ёстой байлаа.

Нэг хэсгээс гурван баг хасагдах шатанд шалгарна. Хожил бүхэн, оноо бүр үнэ цэнтэй.

Чехийн шигшээ баг энэ өдөр дийлдээгүй. Тэд Монголыг хожсоны дараа АНУ-ын хүчирхэг багийг эцсийн мөчид буулган авч, хэсгээ тэргүүлж эхлэв.

Монголын эмэгтэй шигшээ багийн тухайд Австрали болон Испанийн шигшээ багуудад тахим буулгаж, хэсэгтээ сүүл мушгиж байна. Австралид 21-15 гэсэн харьцаатай хожигдсоны дараа Испанийг хожих боломж байсан ч сүүлийн минутад тахим буулгалаа.

Монголын шигшээ багууд маргааш хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийж, хасагдах шатанд шалгарах эсэхээ шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-03 59.153.113.120

ДЭНДҮҮ ОЛОН ГАВЬЯТУУД ТОГЛОСОН УЧИР ШАХЦАЛДААД САХИУС АВААД ШАЛ ДОРДОВ ГЭГЧ БОЛСОН. ШАГНАЛАА МОНГОЛЫН ХАМГИЙН МУУ ХҮНЭЭС БАС ХОМХОЙ ӨДӨР АВСАН УЧИР ИХ БУЗАРТАЙ БАЙЖЭЭ.

Avatar

Нэргүй 2026-06-03 59.153.113.120

Дөлгөөний оронд Дэлгэрийг авч явах байсан юм даа.

Avatar

Ха 2026-06-03 124.158.106.158

Монголд спорт хегжсен биш нэг удаа л цойлсон. Негее Ганбаатар гэдэг нехер 1986 онд гэнэт цойлж наадамд туруулсэн шиг.

Avatar

Зочин 2026-06-03 202.126.88.174

Найдваргүй талдаа болжээ, хөөрхий

Avatar

Нэргүй 2026-06-03 103.212.116.235

Het ih huursunii gai shu de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж