Ховд, Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Тодруулбал, энэ удаагийн малын гоц халдвар нь урьд өмнө нь Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрөл бөгөөд ихэвчлэн Ойрхи Дорнод, Станы орнуудад бүртгэгдэж байжээ. Баруун аймгийн хэмжээнд бүртгэгдсэн "САТ-1" малын гоц халдварын талаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын албаны мэргэжилтэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ удаагийн шүлхий өвчнийг өмнө нь бүртгэгдэж байсан ОА хэвшилтэй андуурах тохиолдол гарч байна. Тодруулбал, шинэ төрөл болох "САТ-1″ тохиолдол Монгол Улсын хэмжээнд өмнө бүртгэгдэж байгаагүй. Өмнө нь хэрэглэж байсан вакцин "САТ-1″ төрөлд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Энэ төрлийн халдвар урьд нь Африкийн оронд бүртгэгдэж байсан. Ойрхи Дорнод, Станы орнууд, ОХУ, БНХАУ, Казакстан улсуудаар дамжин орж ирсэн. Оны өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжин мужид шинэ төрөлтэй холбоотой мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулан Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас албан ёсны мэдээлэл гаргасан. Харин Монгол Улсын тухайд энэ оны гурван сараас эхлэн "САТ-1″ төрлийн шүлхийгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Үүний хүрээнд хилийн нөхцөл байдлыг хангаж ажилласан. Гэвч халдвар хилээр дамжин орж ирсэн байх магадлал өндөр.
Шүлхий өвчин гарснаар эдийн засагт маш их хохирол учруулдаг. Учир нь мах, сүүний хэрэглээнд нөлөөлөхөөс гадна, экпортод хүндрэл учирдаг.
Монгол Улсад энэ шинэ төрлийн халдвар бүртгэгдсэнээр гадаад орнууд малын гаралтай түүхий эд авах боломжгүй эрсдэл үүснэ. Уг өвчинтэй тэмцэхийн тулд хатуу хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй.
Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ төрлийн малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Тонхилын Барлагын ам, Дарвийн постуудад хяналт, шалгалт ажиллаж эхэлсэн. Мөн сумын хэмжээнд эрт илрүүлэгийг хийж байна. Үүнээс гадна бусад аймгаас зөвшөөрөлгүй оруулж ирсэн малд үзлэг шинжилгээ хийж байгаа.
Мөн Говь-Алтай аймгийн хувьд Булган сумаас мал худалдаж авдаг учир малчид анхаарах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Ховдын Булган сумын бүх багуудад шүлхий өвчин бүртгэгдсэн. Ховд аймгийн хэмжээнд нэг багт тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэй дуудлага мэдээлэл ирсэн. Мөн Ховд аймгийн Үенч суманд хоёр голомт нэмэгдсэн. Одоогоор шинжилгээний хариу бүрэн эцэслэгдэн гараагүй. Урьдчилсан байдлаар шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн" гэлээ.
3,575.80






















































Нэргүй 2026-06-03 103.212.119.198
Уул уурхай олборлохгүй гэж попорч байхаар хувийнхаа мал сүргийн эрүүл мэндэд анхаарал тавьж цаг тухайд нь вакцин халдваргүйжүүлэлтэндээ анхаарч хариуцлагатай байгаач
Нэргүй 2026-06-03 202.126.90.41
ховдын булган аймаг биш ховдын булган сум гээч үхжээсэн мангуу сэтгүүлч ээ! бичсэнээ өөрөө нэг унш өгөр гамингийн сүнс ээ! х***а руугаа тонил!