НЭМЭЛТ:
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонхын саналаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо.
ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2026.06.03/ 16.30 цагт эхэлжээ. Зөвлөгөөнөөр 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн байна. Дээрх саналыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр товложээ. Хяналтын шатны бүх шүүгч буюу 24 шүүгчээс 22 шүүгч зөвлөгөөнд оролцож байна.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ерөнхий шүүгч:
- Д.Ганзориг /өчигдөр бүрэн эрх нь дууссан/
Танхимын тэргүүн:
- Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа.
Шүүгчид:
- Шүүгч Б.Ундрах, М.Батсуурь, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд, П.Соёл-Эрдэнэ, Г.Банзрагч, Б.Амарбаясгалан, Ц.Цогт, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Н.Батзориг, Н.Батчимэг, Ц.Оч, Э.Золзаяа
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны гуравдугаар тогтоол гаргасан юм.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Ч.ХОСБАЯР, Б.БАТЦЭРЭН НАРЫН НЭР ЯРИГДАЖ БАЙНА
Ингэснээр УДШ-ийн ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болгож, Д.Ганзориг улирч дахин зургаан жил ажиллах эрхтэй болсон. Гэхдээ хөшигний ард Ч.Хосбаяр болон Б.Батцэрэн нарыг нэр дэвшүүлж, томилох асуудал яригдаж байна.

Чагдаагийн Хосбаяр нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож, Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдсон байна.
Боловсрол:
- 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг
- 2003 онд Төрийн удирдлагын академи
- 2014 онд Гаагийн Олон улсын Эрх зүйн академи
- 2007 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль /Магистр/
- 2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль /Магистр/
- 2011 онд АНУ-ын Бригхэм янг Их сургууль /Магистр/ тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав
- 1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал
- 2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх
- 2003-2004 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
- 2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч
- 2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч
- 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч
- 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан.

Батаагийн Батцэрэн нь 1969 онд төрсөнд төрсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Боловсрол:
- 1993 онд Оросын Холбооны Улсын Иваново хотын Хими технологийн академи, “Химийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер” мэргэжил, Техникийн ухааны магистр,
- 1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Эрх зүйч” мэргэжил, бакалавр зэрэг,
- 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Удирдлагын мэргэшлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1996-2000 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн туслахаар ажлын гараагаа эхэлж,
- 2000-2006 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч,
- 2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгч,
- 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр тус тус ажиллаж байна.
3,575.80






















































Нэргүй 2026-06-03 103.212.116.188
Нэг нь Элбэгдоржын нохой нөгөө нь Хүүкийн нохой
Зочин 1 байна 2026-06-03 66.181.180.25
Оюун Эрдэнэ ЕС байхдаа Ганзориг шүүгчийг их оролдсон доо. Түүний үгээр байгаагүйг бодоход шударга юм шиг.
Нэргүй 2026-06-03 59.153.115.53
шоронжилтыг халах, ядарсан ард олны нурууг тэнийлгэх уян хатан, энэрэнгүй хүн л Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч болох ёстой!
иргэн 2026-06-03 103.229.120.25
Хосбаяр шүүгчийг Н. Энхбаяр хэр мэдэх болоо
Нэргүй 2026-06-03 103.212.118.240
Манай хоёр том намынхан хоюул Ганзоригийг ад үзээд байгаа нь харин чэнэ Ганзориг гэдэг нөхөр чинь төвийг сахисан, улс төрийн нөлөөнд автахүй шударга шүүгч биш үү
Нэргүй 2026-06-03 103.57.94.14
Үгүй ээ, Ганзориг чнь Баттулгын бууны нохой байснаа одоо бол Хүүкийн утсан хүүхэлдэй болчоод бна ш дээ !
Нэргүй 2026-06-03 103.212.118.240
Ганзоригийг АН-ын Ер-ч Батуулга томилжээ. АН-ынхан түүнийг дахин томилуулахыг эсэргүүцээд байхыг бодоход тэр эзэндээ үйлчлээгүй шүүгч биш үү. МАН-ын дарга ОЭ Ганзориг ЕШ-ч байсан цагт авилгатай тэмцэхгүй гэсэн. Ганзориг МАН-ын даргын үгээр ажиллаагүй байна.Үндсэн хуульд ЕШ, ЕП, АТГ-ын даргыг 6 жилээр томилно гэж адилхан заасан байхад Жаргалсайхан, Дашдаваа нарыг дахин томилоход дуугүй байсан мөртлөө Ганзоригийг яагаад эсэргүүцээд байнав. Энэ бүгдээс дүгнэхэд, Ганзориг шударга шүүгч биш үү?
Нэргүй 2026-06-03 103.57.94.14
х****а, харин хамгийн шударга бус улс төрчдийн зарц !!!