Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ундраатай хүүхэд хамгааллын асуудал, хаана алдаа дутагдал гарч байна. 2024 онд шинэчлэн баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Улс даяараа бид өнгөрсөн долоо хоногт хүүхдийн баяраа нэлээн хүнд угтлаа. Ер нь сүүлийн жилүүдэд монголчууд хүүхдээ хөсөр хаяжээ. Үүний горыг тэд амь насаараа төлж байна. Ер нь хаана алдаа дутагдал байна, юун дээр бид алдаад байна гэж та харж байна вэ?
-Миний хувьд 26 жил хүүхдийн сурах, хөгжих, хамгаалуулах эрхийн төлөө ажиллаж байна. Монголын төр 1990-2010 он хүртэл үндсэндээ 20 жил энэ гэр бүл, хүүхэд, хүний хөгжлийг хөсөр хаясны гор одоо гарч байна.
Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд гэр бүл болоод хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил рүү чиглэсэн нэг ч бодлого хэрэгжүүлээгүй. Товчхондоо, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хамгаалал ямар чухал асуудал байсан бэ гэдгийг үл ойшоосон.
Үндсэндээ, газрын доорх баялаг уул уурхайн төсөл гэж явсаар хамгийн үнэт зүйл болох гэр бүл, хүүхдийн асуудлаа хаячихсан байсан. Үүний уршиг одоо илэрч байгаа юм. Хот төлөвлөлт, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа эдгээр зүйл чинь миний дээр хэлсэн 20 жилийн хугацаанд энэ хотод хүн амьдардаг гэдгийг мартсаны л үйлийг одоо хүүхдүүд амь насаараа төлж байна шүү дээ. Дээрээс нь хариуцлагын асуудал давхар яригдана. Мөн хаа хаанаа сэтгэлгүй байна. Өөрсдөөс нь өөр хүн амьдардаггүй юм шиг л байна. Тэгээд хэдэн тоо ярьдаг. Сая та хэд харсан л байх. Хүүхэд гэмт хэрэгт өртсөн тоо, охидын жирэмслэлт жил бүр нэмэгдэж байхад төр нь ч үүнийг хараад бүр дөжирчихсөн.
-Хүүхдийн асуудал дан ганц эцэг эхийн ч юм уу эсвэл боловсролын салбарын асуудал биш гэдгийг бид бүхэн одоо л ойлгож, засч залруулах тал руугаа явах гээд байна уу гэж хараад байна. Тухайлбал, гэрээс гараад л зам дээр эрсдэлтэй нүүр тулж байгааг харвал зам дэд бүтэц, хот төлөвлөлт гээд бүхий л салбарт хүүхэд хамгааллын асуудал яригдах байх л даа.
-Яг зөв. Энэ хотод ганцхан том хүмүүс амьдардаггүй шүү дээ. Тэгэхээр бүхий л салбар хүүхдийн аюулгүй байдал дээр анхаарч эрсдэлийг бууруулахад анхаарах ёстой. Хүүхдийн өмнө үүрэг хүлээж, болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлагатай. Ингэхдээ орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дүрэм журам мөрдөх нь чухал. Тухайлбал, гамшиг, аюулт үзэгдлийн үед авах бэлэн байдлын төлөвлөгөө байна уу? Хэрвээ гамшиг, яаралтай эрсдэл тулгарахад яах вэ, ямар багаж хэрэгсэл ашиглах вэ гээд л төлөвлөгөө байх ёстой. Гэтэл байхгүй л байна шүү дээ. Үүнийг саяхан болсон цооногт унаж амиа алддаг хүүхдийн кэйс харууллаа. За, хүүхэд цооногт уналаа. Тэгвэл тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагуудад хэрвээ ийм асуудал үүсвэл хэрхэн ажиллах төлөвлөгөө, багаж хэрэгсэл байх ёстой шүү дээ. Дээрээс нь бүх яам, агентлаг тэр дунд хүүхэд хамгааллын мэргэжлийн салбар бүлгүүд тухайн аймаг, суманд ажиллах ёстой. Үүнийг аймгийн болон сумын Засаг дарга нар ахалдаг.
Гэтэл яг энэ гамшиг онцгой байдлын үед сумын Засаг дарга нар болон сумын онцгой комисс салбар дундын хүүхэд хамгааллын бүлэг, мэргэжлийн ангиуд хэрхэн ажиллах зураглал батлаагүй, гамшиг онцгой байдлын үед хэрхэн ажиллах бэлэн байдлын төлөвлөгөө байхгүй байна.
Энэ үед ашиглах багаж хэрэгслийн жагсаалт, жагсаалт байтугай багаж хэрэгсэл нь ч байхгүй л байна шүү дээ. Тэр битгий хэл ийм асуудал үүсэхэд ямар мэргэжилтэн яаж ажиллах вэ гээд төлөвлөгөө байх ёстой. Ийм байж том том төсөл ярина. Хүүхэд хамгааллын асуудал чинь эндээс эхэлнэ. Сүх далайтал монгол амар гэдэг шиг. Ийм асуудал үүсэхгүй л бол тоохгүй явсаар байгаад л нэг хүүхэд тэнд олон цаг тарчилж харамсалтайгаар амиа алдлаа.
-Шинэчилсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд гамшигт, аюулт үзэгдлийн үед ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллах вэ гэдэг шинэ заалт нэмэгдсэн байх аа?.
-Тийм. Өмнө нь Монгол Улсад гамшиг, аюулт үзэгдлийн үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг төлөвлөгөө хүүхэд хамгааллын хуульд байсангүй. Харин Covid-19 гарч хоёр жил орчим хилээ хааж, хүн болгон гэртээ хоригдож байж энэ чиглэлд анхаарлаа хандуулж, Хүүхэд хамгааллын хуулиа шинэчилж гамшиг, аюулт үзэгдлийн үед ямар арга хэмжээ авч, яаж ажиллах талаар тусгаж өгсөн. Гэхдээ байгууллагууд хэрэгжүүлэхгүй байгаа нь энэ удаагийн кэйс харуулсан. Тухайн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэж байсан хүүхэд амиа алдсан. Мөн хорт хавдартай ээж дөрвөн настай охинтойгоо уулзаж чадахгүй амиа алдсан шүү дээ.
Учир нь ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, тийм төлөвлөгөө дүрэм журам байгаагүй гэсэн үг. Зөвхөн хаашаа ч явуулахгүй гээд л хорьчихсон. Тэгээд хуульдаа тусгаж өгсөн ч хэрэгжүүлэхгүй байна.
-Угтаа хүн болгон, салбар бүр хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий дээ Монголд. Гол нь үүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаад асуудал байх шиг?
-Монгол Улсад хүүхэд хамгааллын чиглэлд анхаарах баг, эрх бүхий хүмүүс хангалттай бий. Өөрөөр хэлбэл, шат шатандаа хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд анхаардаг, хүүхдийн өмнө үүрэг хүлээдэггүй салбар гэж байхгүй. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байж магадгүй.
Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн байна, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд анхаарна гээд заачихсан байгаа.
Мөн гол таван яамны сайд өөрийн биеэр бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар хүүхдийн төлөөлөл, судлаачид, олон улсын болон дэмжигч байгууллагууд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд багтдаг. Харин нийслэлийн есөн дүүрэг, аймаг, сумдын хүүхдийн зөвлөлийг Засаг дарга нар ахална. Бүрэлдэхүүнд бүх төрийн байгууллагуудын удирдлагууд багтдаг. Мөн гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийн эрхийг хангаж ажиллах Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж бий. Төрийн тусгай чиг үүргийн алба хаагчдаас бүрддэг. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргын орлогч ахалдаг. Дээрээс нь эрсдэлд өртөж болзошгүй зорилтот өрхийн хүүхдийг хамгаалах Засаг даргаар ахлуулсан 760 гаруй хамтарсан баг байдаг, улсын хэмжээнд. Сургууль, цэцэрлэгийн орчинд мөн захирал, эрхлэгчээр нь ахлуулсан хүүхэд хамгааллын баг байна.
Хүүхэд хамгааллын чиглэлд төсөв мөнгө нь нэг үеэ бодвол нэмэгдэж байгаа ч орон нутагт энэ чиглэлд буюу хүүхдийн төлөө зөвлөлд төсөв нь хангалтгүй байна.
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нар энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2024 онд 29.4 тэрбум төгрөг, 2025 онд мөн адил. Энэ жил төсөв нь нэлээд нэмэгдсэн. Гэтэл нийслэлийн 200 гаруй хороонд үйл ажиллагаа явуулж буй хамтарсан багуудын үйл ажиллагаа жигдрэхгүй хүүхэд гэмт хэрэгт өртөх нь нэмэгдэж, хүчирхийлэл нэмэгдээд байгаа юм. Үүнд анхаарал хандуулах шаардлагатай.
"БАГШ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГОО ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСОН"
-Монгол Улсад хүүхэд хамгааллын чиглэлд анхаарах баг, эрх бүхий хүмүүс хангалттай байдаг юм байна. Тэгвэл яагаад хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт, хүүхэд амь насаа алдаж байгаа тоо буурахгүй байна вэ. Эдгээр хүмүүс ажлаа хийж чадахгүй байна уу?
-Хүүхэд хамгааллын асуудалд салбар бүр, хүн болгоны оролцоо, уялдаа холбоо чухал гээд би дээр хэллээ шүү дээ. Цогц бодлого хэрэгтэй. 2024 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын шинэчилсэн хуульд яам, агентлагуудын чиг үүргийг тодорхой заачихсан байгаа. Жишээлбэл, боловсролын салбарт багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ямар үүрэгтэй юм. Дотуур байрны багш юун дээр анхаарч яаж ажиллах гээд тодорхой байгаа. Бараг сургууль бүр хоол зүйч, сэтгэл зүйчтэй болсон. Гэтэл үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй, хүүхдэд асуудал тулгарахад хэрхэн ажиллахаа мэдэхгүй хүмүүс олон байна. Дээрээс нь сурагчид өдөр бүр цагаан будаа, өдөрт авах шим тэжээлээ авч чадахгүй хоол идэж байхад дуугардаггүй хоол зүйч, багш нар байна. “Энэ барилгад хүүхэд амьдрах боломжгүй ээ” гэж байхад л амьдруулаад дуугардаггүй дотуур байрны багш өчнөөн байна. Боловсролын орчинд хүүхэд хамгаалал маш сайн сайжрах ёстой. Сайжруулах шаардлагатай. Хүүхэд ихэнх цагийг сургууль, цэцэрлэг дээрээ өнгөрөөдөг. Анги удирдсан багш хичээл заахаас гадна тэднийг хамгаалах тодорхой үүрэг гэж байна даа.
Ангийнх нь хүүхдүүд ямар орчинд амьдардаг юм. Ямар эрсдэлтэй гээд мэдэж байх ёстой, тэднийг анзаарах хэрэгтэй. Би бол багш нарыг хангалтгүй байна гэж хэлнэ.
Мөн шинэ хуульд барилга, зам гэх мэтчилэн салбаруудад хүүхдийн эрхээр мэргэшсэн, туршлагатай зөвлөхүүдийг ажиллуулна. Мөн барилга, зам хүлээж авах комисст хүүхдийн улсын байцаагчийг оруул гээд Зам тээврийн яам, Барилга хот, орон сууцжуулалтын яаманд үүрэг болгосон байгаа. Гэтэл энэ ажил хэрэгжихгүй байсаар олон сайдын нүүр үзэж байна.
Хүүхэд хамгаалах эрх бүхий албан тушаалтнууд, төрийн түшээд нь сэтгэлгүй, хэчнээн тэрбум, их наядаар идэж уудаг. Чанаргүй юм хийдэг. Барилга орон сууц барьж байгаа газрууд нь тухайн газартаа сургууль, цэцэрлэг шийдэж өгдөггүй.
Түүнийг нь Улсын комисс хүлээж авдаг. Зам барихдаа хүүхэд зорчино гэж боддоггүй. Дотуур байр барихдаа чанаргүй барьж байна. Чарагүй барилга барьсан компани нь нэрээ солиод дахиад тендерт орж байна. Ашиглалтад ороогүй байхдаа барилга нь нурж байна шүү дээ. Хүүхэд гэртээ ч тэр хаалгаар гараад л эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ бүхэн сэтгэлгүй хүмүүсийн үйлдлээс л болж байгаа. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт Монгол Улсад дүрэм журам, стандарт мөрддөггүй. Хоёрдугаарт, бүх шатанд сэтгэл дутаад байна л гэж харж байгаа. Хүүхдэд багаас нь хайр халамж мэдрүүлж, орон байраар хангах үүрэгтэй бид. Ингэж өссөн хүүхэд хэзээ ч муу хүн болохгүй. Улсын хөгжлийн суурь нь хүмүүжил, боловсрол, эрүүл мэнд шүү дээ. Хүүхдийн асуудал ярихаар үнэхээр бухимдаад байна. Улс төрд өсөхийн өлөн, дутуугийн мэдрэмжтэй хүмүүс олон байна. Байгаа үедээ ашиг хонжоо олъё л гэж боддог юм биш үү, би үнэхээр гайхаад байна.
Түүнээс хууль дүрэм журам хангалттай бий. Төсөв нь ч нэг үеэ бодвол нэмэгдсэн. Монгол хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй нийгэм болох боломжтой.
-Нэмээд тодруулахад, Монголд багшийн хүрэлцээ муу. Дээрээс нь цалин бага, ачаалал их гээд багш нарт дарамт их байдаг гэдэг шүү дээ. Эцэг эхийн оролцоо бас чухал юм биш үү?
-Мэдээж хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо, хайр халамж нэн тэргүүнд. Үүний араас боловсролын орчин тэр дундаа багшийн үүрэг оролцоо маш чухал. Манай багш нар цалингаа нэмүүлье л гэдэг. Түүнээс хүүхдэд анхаарлаа хандуулахаа байчихсан. Ур чадвар маш муу байна. Сэтгэлгүй багш нар их байна. 45 хоногийн сургалт, хөрвүүлэх гээд багшийн үнэлэмж үнэхээр муудсан. Цалингаа нэмүүлэхдээ бөөнөөрөө ажил хаядаг. Тэгсэн хэрнээ хүүхдийн эрхийн төлөө дуугардаггүй. Амиа хичээгч багш нар олон болсон. Гэтэл хөгжилтэй орнууд шилдгүүдээ багш болгодог. Учир нь хүнээр хүн хийж, суурийг нь бэлддэг учраас.
Манайд бол хамгийн муу оноотой дөнгөж 400 оноо авсан хүнийг төлбөргүй багш болгож байна. Багшийн үнэлэмжийг бууруулсан. Ёс суртахуун, ёс зүй асар муудсан. Тэгэхээр Монгол Улс хүүхэд хамгааллын нэг чухал шийдэл нь багш бэлтгэх тогтолцоогоо эргэж харах цаг болсон.
Монгол Улс хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон тав дахь улс болсон. Зодуулсан хүүхэд хэзээ ч зөв хүн болж төлөвшдөггүй. Хүүхдийг 18 нас хүртэл нь эрх эдлэгч гэдгийг сайн санах хэрэгтэй. Хүссэн хүсээгүй 18 нас хүрээд сайн, мууг үзээд туулаад явна. Харин энэ хүртэл өөрсдөө үлгэрлэж хүмүүжүүл. Нас биед нь тохирсон ажил хийлгэ. Өв уламжлалаа таниул. Эрүүл мэндэд нь өөрсдөө анхаар. Ёс суртахуунтай, зөв ёс зүйтэй иргэн бойжуулахад багш, эцэг эхийн оролцоо чухал.
-Нэг талдаа багшийн оролцоо анхаарал чухал ч нөгөө талд эцэг эхийн үүрэг хариуцлага, хүмүүжил чухал байна. Гэтэл эрх гэж ярьсаар байгаад хүүхдийн хүмүүжил доголдоод байна уу?
-Монгол Улс хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон тав дахь улс болсон. Зодуулсан хүүхэд хэзээ ч зөв хүн болж төлөвшдөггүй. Хүүхдийг 18 нас хүртэл нь эрх эдлэгч гэдгийг сайн санах хэрэгтэй. Хүссэн хүсээгүй 18 нас хүрээд сайн, мууг үзээд туулаад явна. Харин энэ хүртэл өөрсдөө үлгэрлэж хүмүүжүүл. Нас биед нь тохирсон ажил хийлгэ. Өв уламжлалаа таниул. Эрүүл мэндэд нь өөрсдөө анхаар. Ёс суртахуунтай, зөв ёс зүйтэй иргэн бойжуулахад багш, эцэг эхийн оролцоо чухал. Багш өөрсдөө ёс зүйгүй байна. Сурагчаа хүчирхийлж байна. Хүүхэд хамгаалал боловсролын салбараас эхэлнэ ээ. Дараа нь хариуцлагын асуудал яригдана. Хүүхэд гаргасан бол түүний эрүүл аюулгүй орчинд хайр, халамж дүүрэн амьдруулах боломжийг эцэг эхчүүд хангаж өг. Хүүхдийнхээ дэргэд удаа дараа архидан согтуурсан, хүүхдийг үл хайхарснаас үүдэж хүүхэд аюул, осолд өртсөн бол мөн хариуцлага хүлээлгэ.
Дээрээс нь саяын хүүхэд цооногт унасан асуудалд тухайн компани буруутай. Дараа нь түүнд хариуцлага тооцож хянаж шалгаагүй орон нутгийн эрх бүхий байгууллагууд буруутай.
Гэхдээ хэн нэг буруутанг хайж өнгөрсөн борооны араас цув нөмрөх биш дахиж ийм алдаа эндэгдэл гаргахгүй байх талаас нь хариуцлагаа сайжруул аа, тооцдог бай. Дүрэм журам, стандартаа мөрд л гэж хэлнэ. Нэг цахилгааны утас янзалсан бол түүнийг ганц хүүхдэд ээлтэй биш иргэнд бүр аюулгүй байх боломжийг хангаж өг. Барилга барьсан ч хүүхэд тоглох, амрах талбай гаргаж өг. Хэрэв дүрэм журмаа мөрдөөгүй бол улсын комисс бүү хүлээж ав, хэрэв мэдсэн хэр нь хүлээж авсан бол давхар давхар хариуцлагаа тооцох нь зөв.
3,575.80






















































Нэргүй 2026-06-03 66.181.182.238
хүний л амьдрал хойно ямарч айлд маргаан гардаг. тэр болгонд эрчүүдийг буруутгадаг. үүнээс болж гэр бүл салж хүүхэд өнчирч байгааг ойлгож бну? хууль ёсны нэр бүл байж өөр хүнтэй завхайрч хүүхэд олдог. нөхөр нь мэдэлгүй хүний хүүхэд өсгөдөг. ийм шударга бус юм байж болох уу!!!!
Нэргүй 2026-06-03 66.181.191.245
үгүй дээ 20 жил гэр бүлийг лүбралчилсаны гор гарч байгаан
Нэргүй 2026-06-03 202.126.91.121
Өдөр бүр Анхнаса ухамсартай Амвдарч ирээгүй хирнээ гэнэт 1 өдөр гарч ирээл Ухаантай ухаантай юм яриад унацгаадын
Нэргүй 2026-06-03 66.181.189.207
хүүхдийн баяраар албан байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд бэлэг гээд бөөн чихэр амттан өгч хүнсний дэлгүүрүүдийг баяжуулж хүүхдээ улам шүдгүй болгох юм. өөр шийдэл хайж олооч. ядаж нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл цүнх форм өгдөг байвал зүгээр.(ирэх намар нь хэрэглэх) . гудамжаар дүүрэн чихрийн цаас
Нэргүй 2026-06-03 103.212.119.248
ХҮХДЭ ТЭЖЭХ ГЭЖ УЛС УУЛ УУРХАИ ГЭДЭГ
Иргэн 2026-06-03 66.181.184.158
Яг үнэндээ урьд нь ч хүүхэддээ ээлгүй байсан дөө. Хайрлуулж үзээгүй хүүхдүүд хүүхдээ яаж хайрлахаа мэдэхгүй эцэг эх болж бна. Баахан шуналтай эцэг эх хүүхдээ гудамжинд хаячихаад мөнгө мөнгө гээд л яВчихдаг. Уг нь хүүхдэд их Юм хэрэггүй. Ээж ааВ жаахан хоол өмсөх хуВцас
Нэргүй 2026-06-03 202.126.91.121
Монголчууд Хөгшин Залуугүй ОюуТолгойг л эргүүлж мөлжихөөс хийж чадаж байгаа юм алгааа…..Монгол Хүн ер нь Хэн Нэгний Гаргасан Сайн ч Муу ч Буруу ч Зөв, Буруу ер алин ч хамаагүй Бусдыг Хийснийг Бүтээснийш ЭРГҮҮЛЖ ТОЙРУУЛЖ ДАХИН МӨЛЖИХӨӨС өөр Чадалгүй Ер нь Өөрсдөө шал өөөөр зүйл санаачлаад өөрсдийхөө Зам Мөрөө Хөөнб гэж хэзэээ ч байдаггүй