Огноо: 2010 оны зургадугаар сарын 16
Багцын дугаар: ЧДНС-10/01
Сүхбаатар
дүүргийн Нэгдүгээр сургуулийн барилгын засварын ажилд битүүмжилсэн тендер
ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.
Тухайн ажлыг гүйцэтгэх эрх бүхий, хүчин төгөлдөр тусгай
зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж
төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 50,000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1,5 хувьтай тэнцэх
хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны долдугаар сарын 16-ны өдрийн
Улаанбаатарын цагаар 11.00 цагаас өмнө Улаанбаатар-46 Сүхбаатарын талбай-12 Нийслэлийн
төр захиргааны төв ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 218 тоот
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан
тендерийг 2010 оны долдугаар сарын 16-ны өдрийн 11.30 цагаас нээнэ.
Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж Нийслэлийн
төрийн сан банк 200051003 тоот тендерийн баримт бичгийн дансанд мөнгөө төлнө
үү.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын
талбай-11, Нийслэлийн төр захиргааны төв ордон, 2 давхар, 218 тоот
Утас: 11-32-66-87
Факс: 11-32-71-99