VS: Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв, буруу

VS: Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв, буруу

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл парламентын гишүүдийн дунд маргаан дагуулж байна. Нэг талаас үндэсний баяраа орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол, нөгөө талаас наадмын язгуур мөн чанарыг хэвээр үлдээх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байна. Энэ долоо хоногийн "VS" буландаа УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын байр суурийг онцолж байна.


О.Амгаланбаатар
УИХ-ын гишүүн

-Уламжлалаараа бол Үндэсний их баяр наадам бол бүх нийт ард иргэдийнх байсан. Сүүлийн арав гаруй жилийн байдлаас харахад, сум, аймаг, улсын баяр наадамд малчдын морь айрагдаж, ямар нэгэн амжилт гаргасан тохиолдол маш хомс болж байна. Голчлон цөөн хэдэн хүрээллийн буюу боломжтой хүмүүсийн л баяр цэнгэл наадам болж хувирсан. 

Тиймээс энэ баяр наадмыг буцааж ард түмэнд авч ирэх зайлшгүй шаардлагатай. 

Мөн улсын баяр наадмаар насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадмыг зохион байгуулна гэж тусгасан. Энэ нь өнөөдрийн уламжлалт баяр наадамд өөрчлөлт орохгүй гэсэн үг. Баяр наадмын дараа буюу долодугаар сарын 15 эсвэл 16-ны өдөр эрийн гурван наадам хийнэ гэдэг нь хуучин уламжлалт наадам юм. Монгол Улс манжид эзлэгдэхээс өмнөх түүхийн эх сурвалжуудад, эр хүн өөрөө морио унаж, бөх барилдаж, сур харвадаг байсныг дурдсан байдаг. Үүнийг сэргээснээр хөдөөгийн малчин залуусын хувьд энэ төрлөөр хичээллэх боломжтой болж байгаа юм. Энэ гурван төрлийн спортоор хичээллэснээр өв тэгш бие цогцолно гэж харж байгаа. Энэ бол үнэхээрийн чухал зүйл байна аа. 

Дэлхийн монгол наадмыг гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоё.

Зөвхөн монголчуудын наадам гэж ярьдаг. Гэтэл нэг өдөр монгол үндэстэн амьдардаг дэлхийн бусад улс орнуудад ийм наадам хийгээд, дэлхийн аварга өгөөд унавал яах вэ. Тиймээс Чингис хааны талбай, Чингис нисэх буудал нэрлэсэнтэй адилхан монгол наадмаа өөрсдөө өвлөж авахын тулд дэлхийн хэмжээний наадам хийж эхлэхээс өөр замгүй юм. 

Ч.Лодойсамбуу
УИХ-ын гишүүн

-Энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Наадам, Цагаан сар дөхөхөөр элдэв шоглолт, мушгин гуйвуулсан яриа гардаг нь зохимжгүй. Эрийн гурван наадмын утгыг нь гажуудуулан ярьж байна.

Нэг хүн гурван наадам хийнэ гэсэн ойлголт байхгүй. Аливаа асуудлыг олон нийтэд хүргэхээсээ өмнө сайтар нягталж, судалж байх хэрэгтэй.

Үндэсний их баяр наадам бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Гэтэл үүнийг хүний амны зугаа болгож, зарим хүмүүс санаатайгаар гутаан доромжлох явдал гарч байна. Наадам ойртох бүрд үндэсний баяр наадмын талаар янз бүрээр ярьдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Хэрэв баяр наадмын талаар хэлэлцэх гэж байгаа бол үндэсний хэмжээнд нь авч үзэж, хүндэтгэлтэй хандах ёстой. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар энэ санаачилгаа эхлээд өөрийн төрөлх Говь-Алтай аймагт хэрэгжүүлж, зохион байгуулж үзэх боломжтой. Уг хуулийн төслийг баталж, хуульчлахгүйгээр ч ийм арга хэмжээг зохион байгуулах боломж нээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-06-03 103.145.234.36

Өөр хийх ажил энэ гишүүдэд алга…Наадмын тухай хэлэлцэх нь хамгийн чухал 🤪😫🙃

Avatar

Нэргүй 2026-06-03 103.57.94.14

Баяр наадмыг ард түмэнд авчирах нэрийдлээр Зүүнтний нугалаа хийж, хөгжлийг сааруулж, өв соёлыг устгахыг санаархаж бна даа, гайгүй байлгүй ёстой !
Амгаланбаатарын төслийг бүхэлд нь буцаан татаад Сайнзоригийн төслийг хэлэлцэх хэрэгтэй !!!

Avatar

Зочин 2026-06-03 202.9.46.212

Харин ч энэ дээр Лодойсамбуугийн зөв шүү. Юун дэлхийн аварга вэ. Монгол, Монгол туургатны л наадам байг. УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийг СЭМҮТ-д үзлэгт оруулж байх нь зүйтэй шүү.

Avatar

Зэндмэнэ 2026-06-03 202.55.186.137

Энэ Амгаланбаатар гадны агент юм биш үү? Монгол бахархал, үндэсний эв нэгдлийн баяр наадмыг хүртэл мушгин гуйвуулж ард түмний амны зугаа болгож байгаа нь анхнаасаа хутган үймүүлэх, үнэгүйдүүлэх зорилго биш үү? Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэхдээ ийм байдлаар аргумент гаргаж, зориуд чулуу шидэж байгаа нь дэлхийд Монголыг тодотгох эрийн 3 наадмыг албаар самрах бодлого. Энэнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Улс үндэсний дархлаа, өв соёл гэж бн!

Avatar

Нэргүй 2026-06-03 66.181.189.145

Амгаланбаатарын өвчин 3сар болоод л нэг хөдлөх юмаа даа янз нь эхлээд Наран сэвстэйгээр хятадууд оруулж ирж Алтайчуудыг амар сайхан жаргуулна гэсэн дараа нь ,Монголёуудаа чонын аянд мордоё гэсэн, дараа нь би ингэ ихэрлүүлэх авъяастай гэсэн ,одоо энэ наадам нэртэйгээр нь 3 биш олон төрөлт болглчихооч шагай няслаад, тулам булаацалдаад ташуур шүүрээд, ан хийгээд дараа нь авгай хүзхэн ихэрлүүлээд

Avatar

Нэргүй 2026-06-03 66.181.186.138

Хууль нэрээр Нуухыг авах гээд Нүдийг сохлох гээч л болох нь

Avatar

Нэргүй 2026-06-03 122.201.31.5

элий балай хагас галзуу УИХ

Avatar

Mind set of Mongolians...... 2026-06-03 202.126.91.121

Монголчууд 4 улиралд Ажил Хйисэн ч биш Хйигээгүй ч биш Ажилд Дандаа л үлгэн салган ханддаг мөртлөөө Шагнал, Мөнгө, Ууж идэх , Найрлах Цэнгэх болохоро Алгаа ташаад босоод ирнэ…
Уг нь Хүн бүр Цаг Үргэлж Хөдөлж Хөдөлмөрлөдөг болвол Хөгжүүн & Стрессгүй Улс болж Цаг Үргэлж Баяр Хөөртэй Амьдрах юмсандаааа……

Avatar

ИРГЭН 2026-06-03 66.181.167.254

Монголын улс төрч луйварчид иргэд нь ядуурлын туйлд хүрч, улс орон нь дампуурч байхад ийм юм сэдэж байдаг . Үнэхээр ялзарчээ.

Avatar

босс 2026-06-03 103.168.34.60

өөр ажил, санаачлах, батлах хууль маш их байгаа боловч, энэ эргүү 126 тэжээмэл албаар ингэж монголчуудыг доромжилж, ажилүй цаг нөхцөөж байгаа юмаа, зарим нь бүүр шар хадны эмнэлгийн гарууд солиороод л эргүүтээд л

Avatar

Хийрхэл 2026-06-03 202.126.91.121

Монголчууд Ямар ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЗҮЙЛСЭД АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ ЦАГААА ДЭМИЙ ҮРЭН ТЭНЭГТДЭГ ……

Avatar

Нэргүй 2026-06-03 202.126.88.66

Өөр зөндөө ажил байхад ийм хуулийр яадаг байнаа. Худлаа хулль санаачилж мөнгө авах зорилготой юм биш үү,
Ард түмнийхээ амьдрал ахуйг бодсон хууль гаргаач

Avatar

Нэргүй 2026-06-03 202.126.91.121

Монголчууд Нийтэрээ Цаг Үргэлж Хөдөлж Хөдөлмөрлөөд байвал Цаг Үргэлж Хөгжүүн Хөөр Баяртай Амьдрах боломжтой. Япон, Солонгос, Америк өдөр бүр баяртай Өнгөлөг бдаг. Монголчууд жилд 3хан өдөр шороотойгоо наадамлаад ямар Чингис хаан босч ирээд улсаа харж үзэх бишдээ үхсэн.

Avatar

зочин 2026-06-03 66.181.185.11

Ажил хийхгүй бол нэгч өдөр амьдрах боломжгүй, татвар төлбөрт унах тийм нөхцөлийг бүрдүүлж хяналтын системийг сайжруулчихвал бүрд ажил хийх болно. Халамжийн системийг устга. Хэн ажил хийнэ тэр сайхан амьдарга. Ажил хийдэггүй нь ядуу тарчиг байх зэрлэг капитализмын зарчимыг бүрдүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж