Монголд зочлон ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд өссөн сайн мэдээтэй. Гэвч дэд бүтцээ шийдэж, үйлчилгээгээ сайжруулаагүй цагт нэг сая жуулчин хүлээж авах зорилго "мөрөөдөл" болж хувирна. Салбарын сайд нь жуулчдын тоо өсч, өчнөөн тэрбум ам.доллын орлого олсон тухай ярьдаг ч бодит амьдрал дээр аялал жуулчлалын үнэ нь хадаж, үйлчилгээ нь унасаар байна. Үүний ганц жишээ бол модон жорлон. Өнөөдөр боловсон жорлон, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа нь XXI зууны эмгэнэл юм. Хээр талд хог нь хийсч, хүмүүс нь энд тэндгүй морь харцгаана. Олон нийтийн сүлжээ хөгжсөн энэ цаг үед Монголд ирсэн гадаадын жуулчин болгон л гар утсаараа бичлэг хийж, аяллын сэтгэгдлээ хуваалцах энүүхэнд болсон.
Зарим нь модон жорлон, хоолны чанар хоёрыг нь гайхаж гомдол мэдүүлэх нь бий. Энэ нь эргээд ирэх жуулчны тоог төдий чинээгээр бууруулах нь мэдээж.
Засгийн газар, салбар яамнаас жил бүр л нэг сая жуулчин хүлээн авахаа мэдэгддэг. Монгол Улс 2024 онд 800 мянган жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг албаныхан онцолж байв. Тэгвэл энэ тоо 2025 онд 856 мянга буюу 56 мянган жуулчнаар нэмэгдэв. Нэг жилийн дотор 50 мянгаар л нэмэгдсэн жуулчдын тоог энэ онд 150 мянгаар нэмэгдүүлж чадах уу. Өнөөдрийн байдлаар 280 мянга гаруй гадаад жуулчин Монголд иржээ. Жуулчдынхаа тоог нэмж чадлаа гэхэд тав тухтай, сэтгэл ханамжтай аялуулж, үдэж чадах уу гэдэг эргэлзээ дагуулсан хэвээр байна.
Учир нь 2026 оны гуравдугаар сараас эхлэн салбараа хөгжүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжихээр зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн. Гэвч тэр зээл нь очих ёстой эзэддээ хүрч чадсангүй.
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай 255 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан зургаан хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Харамсалтай нь, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны хурлаар салбар яамнаас нийт 28 аж ахуйн нэгжид 72 тэрбум төгрөгийн зээл олгосны 10 нь Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээд байгаа бөгөөд үлдсэн 18 аж ахуйн нэгжийн мэдээллийг тодруулан, баталгаажуулж ирүүлэхийг ССАЖЗЯ-наас хүссэн байна. Зээл авсан аж ахуйн нэгж дунд бетон зуурмагийн компани хүртэл багтсан нь шүүмжлэл дагуулав. Хөнгөлөлттэй зээл олгосноор ялал жуулчлалын салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, үнийн хөөрөгдөл буурна гэх хүлээлт ч талаар болов.
Зөвхөн гадаад жуулчин гэлтгүй эх орондоо гэр бүл, найз нөхдөөрөө олон жил төлөвлөсөн аяллаа сэтгэл дундуур дуусгаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ганц нэгээр тогтохгүй. Аялал жуулчлалын салбарт модон жорлонгийн асуудал хөндөгддөг байсан бол үүн дээр нэмээд амт, чанартай хоол, тав тухтай орчин, үнэ өртөг, аюулгүй байдал гээд олон асуудалд анхаарах цаг болсныг иргэд хэлж, шүүмжлэх болсон. Тиймээс салбарын судлаачид аялал жуулчлалын салбар дахь үйлчилгээний чанарт анхаарч, сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Аялал жуулчлалын салбарт маркетинг сурталчилгаа, элдэв контент, инфлүүзер гэхээс илүүтэй дэд бүтэц болон тав тухтай үйлчилгээ үгүйлэгдэж байгааг судалгаанд оролцсон дотоодын аялагчид онцолсон байдаг.
Тэд эх орноороо аялахад хамгийн түрүүнд боловсон жорлонгийн асуудлыг шийдэхийг хүссэн бол дараагаар нь орон нутгийн замын нөхцөл байдал, үйлчилгээний байгууллагын тав тух, стандартад анхаарах шаардлагатай гэсэн байна. Үүнээс гадна орон нутгийн замын тэмдэг тэмдэглэгээ, амралтын газар, зочид буудлын үнийн хөөрөгдөл, интернэт харилцаа холбооны асуудал хүндрэлтэй байдаг гэжээ.
3,575.80






















































Нэргүй 2026-06-03 79.168.131.114
100 yumu 150km yavaad zamin zogsoolig bolovson jorlontoi shidexed bno shvv de ter zogsool bolgonig ni sum oron nutag ni xariutsax xeregtei xvn tsalinjuulj
И 2026-06-03 103.212.116.78
ЖУУЛЧИД МОДОН ЖОРЛОН, ОРКУУДЫН АМЬДРАЛЫГ ҮЗЭХ ГЭЖ ИРДГИЙГ МЭДЭХГҮЙЭЭ ?
Нэргүй 2026-06-03 59.153.115.64
Жорлонгийн хувьсгал хийх хэрэгтэй. Үнэхээр аймаар зэвүүн байгаа шүү! Гадныхнаас ичиж үхмээр. Тэр ч яахав. Өөрсдөө ялгадасан дундаа умбаж, түүнийгээ ч анзаарахгүй болчихсон байна даа, бид. Хөдөө хаана ч очсон хатсан ялгадасан дундаа л амьдрах болсоноо мэдэх ч үгүй…
Нэргүй 2026-06-03 103.229.122.37
Аялахаа хүрвэл жорлон сонин биш харьцаа хандлага ёс суртхуун чухал байх аа.
Заяабаатар 2026-06-03 91.141.61.88
цогц торгуулийн систем бол яван явсаар үхэрнүүд нийгэмшнэ.!!!!!
Заяабаатар 2026-06-03 91.141.61.88
Бид нар ингэж зовж байхаар манайд модон жорлон байна ирж үнэртэцгээ гэж рекламдах хэрэгтэй.Дэлхийн хамгийн заваан зүйлыг ирж үзэцгээ.Бид үүгээрээ ондоошмоор бн гээд энэ дэлхий дээр эргэж хараад л сарьдаг жолоочтой аялал жуулчлал бн .Ер нь жомбого будмал батцэцэг болих хэрэгтэй.Бүх юмыг торгуулиар шийдэх боломжтой.Хэн ч дахин дахин торгуулиад байхыг хүсэх вэ дээ.Европд наадахыг чинь утгаар нь хэрэгжүүлж бн.2 дахь удаа 3 дахь удаа нэмэгдээд л бн.Төлж чадахгүй бол биеэрээ эдэлнэ.!!!
йыбө 2026-06-03 59.153.113.254
Жорлон бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ. 21р зуунд нүх ухсанаа баагаад суудаг улс хэр их вэ? доошоо харангууд ээ бүү үзэгд баасан овоолго, үнэр танар сдис
Нэргүй 2026-06-03 202.126.90.114
Жуулчид битгий ирээсэй. Цонжинд морь унуулдаг үхэр дурак “ Манайд к поп одууд ирж морь унадаг” гэж бахархан ярьдаг. Модон нойлыг нь хараад жуулчид ой нь гутдаг ахиж ирдэггүйг огт анзаардаггүй
Нэргүй 2026-06-03 202.131.225.242
НИЙСЛЭЛ ХОТЫН ТӨВ ТАЛБАЙГААС 200 МЕТР ХҮРЭХТЭЙ ҮГҮЙТЭЙ ЗАЙД БАЙРЛАХ МОНТЕЛИЙН ЗҮҮН БУЛАНГИЙН СИ ЮУ ГИЙН АРД ХОГ НЬ ХӨГЛӨРЧ, УГААДАС АСГАРЧ ОЙР ОРЧИМ НЬ ТЭР ЧИГТЭЭ УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ МЭТ ӨМХИЙ ХАНХАЛЖ, ЯЛАА БАТГАНА ЯЗГАНАНА, ТЭР ХАВЬ НЬ ТЭР ЧИГТЭЭ УНДУЙ СУНДУЙ. ХУУЧИН ЭНХЭЛ ДОНХОЛЧ ГЭЛЭЭ ЯДАЖ ХАГАС ДУТУУ ЯВГАН ЗАМЫН ХАВТАНТАЙ БАЙСАН 2 ЖИЛИЙН ӨМНӨӨС УХАЖ ОНГИЧООД УЛААН ШОРООГООР НЬ ЭРГҮҮЛЖ ХАЯСАН ХЭВЭНДЭЭ, ЗАМЫН ХАШЛАГЫГ НЬ ХҮРТЭЛ ТЭРҮҮГЭЭР НЭГ ТАРААГААД ШИДСЭН БАЙДАЛТАЙ ДАЙН БОЛСОН МЭТ..
Нэргүй 2026-06-03 202.131.225.242
НЯНБААГ ЗҮГЭЭР БАЙСАН ХАШЛАГА ХАВТАН ХУУЛЖ ХАЯАД СОЛИОД ЭХЛЭНГҮҮТ НЬ ЗҮГЭЭР БАЙГАА ЮМЫГ СОЛЬЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЮУ Ч ҮГҮЙ ЭНЭ ХЭСГИЙГ ГОЁ БОЛГОХ БАЙХ ГЭСЭН Ч ТЭГСЭНГҮЙ БАХЬ БАЙДГААРАА. БОДВОЛ ЖИЖИГ ТАЛБАЙ БАГА ХАШЛГА ХАВТАН ОРОХ УЧИР УНЦГҮЙ ГЭЭД ТООГООГҮЙ ЮМ БАЙЛГҮЙ. ХУУЧНЫГ НЬ ХУУЛЖ АВААД БАС ХЭД ГУРВАН ТӨГРӨГ БОЛДОГ БАЙСАН БОЛ МОНТЕЛИЙН АРЫН ТЭР ХЭСЭГТ ХУУЛЖ АВАХ ШИРХЭГ Ч ХАВТАН БАЙХГҮЙ БАЙСАН БОЛОХООР БҮР Ч АШИГГҮЙ САНАГДСАН НЬ ЛАВТАЙ. ИЙМ БАЙХАД ЖУУЛЧДАД ХӨДӨӨ БОЛОВСОН ЖОРЛОНГООР ҮЙЛЧЛЭХ ХОЛ ЮМ
Нэргүй 2026-06-03 202.179.24.90
Сэтгэлгүй л байгаагийн үрдүн. Энэ зун л гэхэд өчнөөн аймаг сумд 90, 100 жилээ тэмдэглэнэ , 21р зуун гарчаад байхад модон жорлонгоо солиогүй цагт ой тэмдэглэнэ гэдэг инээдтэй эмгэнэлтэй хэрэг
Баабар 2026-06-03 66.181.165.234
Модон жорлон орк амьдрал жуулчдад сонин болохоос биш гоё ганган зүйлээс тэд уйдсан байдаг даа
йыбө 2026-06-03 59.153.113.254
ингээд худлаа аашаад эргүүтээд бдийн. жорлон бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ. 21р зуунд нүх ухсанаа баагаад суудаг улс хэр их вэ? доошоо харангууд ээ бүү үзэгд баасан овоолго, үнэр танар сдис
Нэргүй 2026-06-03 192.82.64.248
10аас дээш жил бор зүрхээрээ зүтгэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэр баазуудад зээл олдоогүй, уг нь тэдэнд бага ч гэсэн зээл өгөөд, тэр хавийн хогийг гэсэн хариуц гэсэн бол маш үр дүнтэй ажил байх байлаа…
Нэргүй 2026-06-03 103.212.117.218
өөрсдаө хийх ёстой.
Ayalaliin kompany d 2026-06-03 97.236.221.42
iim novshiin balai ulsad hen ireh yim bee bvgd bie bieniigee hodhnogo uhna jinhene tamiin togoo
Нэргүй 2026-06-03 103.229.122.37
Чи манай новшийн улсаас зайлна уу
УНШИГЧ 2026-06-03 43.242.242.141
СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЙЖ тв-ИНТЕРНЭТЭЭР ЯРЬМААР БАЙНА АА
Нэргүй 2026-06-03 103.212.117.218
улс ьөрчид гэсэн шуналт бирджэс салах нь зөв
Нэргүй 2026-06-03 202.126.91.121
Монголчууд Мөнгөтэй Гадаад Төслүүд дээр л очиж Байгаль Орчин ярьж Шантаажилдаг болохоос үнэн чанартаа Монгол нь Усгүй, Утаатай, Хогтой, Бохиртой бхад Тоож бга ч юм байдаггүй хөөрхийс ….Гадныхан Гайхдаг Юу хүсээд бган болоо гэд
Монголчуудын Соёл ба Хүний Мөн Чанар 2026-06-03 202.126.91.121
Модон Жорлон, Хоол, Үсчин, Такси эд нар чинь Монголын Мөн Чанар нь юм шүү дээн ХАХАХАХА……Монголд Нийтлэг Үйлчилгээнүүд үнэхээр Хулхи Хогийн бдаг. Хүнээс Мөнгийг нь Сэлгаж Сэгсэрч бвал бусад нь Хамаагүй. ХАРИУЦЛАГАГҮЙ
Иргэн 2026-06-03 59.153.112.76
Хэдэн гадаадын зочидтой хөдөө явж гол дээр буумаар байна гээд байхаар нь зогсов. Эрэг дагуу тэр чигтээ баас, жорлонгийн цаам, эмэгтэй хүний ….., аймшиг, манай зочид бушуухан машиндаа суусан, дахин гол дээр буух тухай үг ч дугаагүй. Ичмээр дамшиг