Обама исламтай байлдахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Обама исламтай байлдахгүй гэв

Барак Обама. Фото: ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

АНУ-д Нью-Йорк ба Вашингтонд хийгдсэн террорын есөн жилийн ойн гашуудлын арга хэмжээ явагдлаа. Ард түмэндээ хандсан илгээлтдээ ерөнхийлөгч Барак Обама амь үрэгдэгсдийг санан дурсаад америкчуудад хандан хүлцэнгүй байхыг уриалжээ. “Америкчууд исламтай хэзээ ч дайтахгүй” гэж Обама онцлон хэлсэн тухай Agence France-Presse мэдээлэв.

Гашуудлын арга хэмжээ есдүгээр сарын 11-ний өглөөний 08:46 цагт (Алан хядагчдын барьцаалсан анхны онгоц Дэлхийн худалдааны төвийн зүүн цамхгийг мөргөсөн цаг) Зүүн эрэгт эхлэн минутын гашуудал хийгдлээ.

Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төв (WTC) ба Пентагонд мөн Пенсильвани мужид унасан онгоцонд байсан хүмүүсийг дурсахдаа Обама “Шашин тэр өдөр бидэнд  довтлоогүй. Шашныг гуйвуулагч “Аль-Каида”-гийн бүлэг гэмт хэрэгтнүүд довтолсон юм” гэж мэдэгдлээ. Террорын исламын нөлөө ба итгэл үнэмшилд  хүлцэнгүй хандах тухай хэлсэн түүний үг ээлжит ойн өмнө АНУ-д гарсан хоёр том дуулиантай холбогдон хэлэгдэв.

Террористуудын сүйрүүлсэн WTC цамхгуудын ойролцоо исламын соёлын том төвийг босгох гэсэн том асуудал тойрсон дуулиан эхлээд гарсан билээ. Нью-Йоркийн болон бусад хотуудын олон хүн лалын сүмийн эмгэнэлт буурины дэргэд бариулахыг хүсэхгүй байна. Гэсэн ч Нью-Йоркийн захиргаа ба АНУ-ын удирдлага WTC-ийн дэргэд лалын сүм босоход ямар нэгэн доромжлол байхгүй гэж үзэж байгаа юм.

Мөн энэ үеэр америк лам Терри Жонс коран судар шатаана гэж санаачилга гаргаад дэлхийд багагүй дуулиан тарьсан юм. Судар шатаах ажиллагаанаасаа тэрээр гэнэтхэн татгалзаад хэн нь ч тодорхойгүй мулла лалын сүмийг WTC-ийн дэргэд бариулахгүй гэж амласан учир төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Террийн санаачилга дэлхийн лидерүүдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл гаргасан билээ.

2001 оны есдүгээр сарын 11-ний террор түүхэнд хамгийн томд тооцогддог. Тэр өглөө саудчууд голдуу “Аль-Каида” сүлжээний хэт даврагчид иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг агаарт барьцаалан хоёрыг нь хоёр цамхагт, нэгийг нь Пентагоны байшин руу чиглүүлэн мөргөсөн юм. Дөрөв дэх онгоц нь Пенсильванийн талд унасан байлаа. Аллагаар бараг 3000 хүн амиа алджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж