Кени: Эболагийн тусгаарлах байр барихыг эсэргүүцсэн жагсагчид амиа алджээ

Кени: Эболагийн тусгаарлах байр барихыг эсэргүүцсэн жагсагчид амиа алджээ

Кени: Эболагийн тусгаарлах байр барихыг эсэргүүцсэн жагсагчид амиа алджээ

АНУ-ын засаг захиргаа Кенийн төв хэсэгт эболатай өвчтөнүүдийг тусгаарлах байгууламж барихаар төлөвлөжээ. Энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаалын үеэр хоёр хүн амиа алдсаныг эх сурвалж мэдээлэв. Лайкипиа мужийн Нанюки хотод агаарын цэргийн баазын ойролцоо уг байгууламжийг барихаар төлөвлөсөн аж. Уг байгууламжийг АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яамны харьяа АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн албаны гишүүд ажиллуулахаар төлөвлөжээ.

Конго болон Уганда улсад вирусын халдвар авсан байж болзошгүй америкчуудыг байрлуулах 50 ортой нэгж байгуулах төлөвлөгөө кеничүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Кеничүүд олон нийтийн эрсдэлийг өөр улс руу шилжүүлж байна гэж буруутгажээ.

Ховор тохиолдох бундибугио төрлийн эола вирусын дэгдэлт нь Конго улсын зүүн хэсэгт төвлөрч байгаа бөгөөд хэд хэдэн тохиолдол хөрш Уганда руу тархсан байна. Нийт 900 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 220 гаруй сэжигтэй нас баралт байгаа аж.

Баруун Африкт 2014–2016 онд эбола дэгдэхэд АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэд хэдэн халдвартай америк иргэнийг эмчилж байсан. Гэвч энэ удаад АНУ руу ямар ч тохиолдолд халдвартай хүн оруулахгүй гэж Дональд Трампын засаг захиргаа мэдэгджээ. Тийм учраас өнгөрсөн сард л гэхэд эбола туссан нэг америк иргэнийг өөр улсын таван хүний хамт Герман руу эмчилгээ хийлгэхээр илгээжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж