Онгоцны ТС-1 шатахуун нийлүүлэх компани сонгон шалгаруулах тендер

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Онгоцны ТС-1 шатахуун нийлүүлэх компани сонгон шалгаруулах тендер











Огноо: 2010 оны зургадугаар сарын 16

Тендер шалгаруулалтын нэр: Онгоцны ТС-1 шатахуун нийлүүлэх компани
сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 2010/06

МИАТ ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ТС-1 онгоцны
шатахуун нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн
төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 200 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг
нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй.

Тендерийн хамт үнийн саналын 2 хувьтай тэнцэх тэнцэх
хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2010 оны долдугаар сарын 16-ны өдрийн 10.00
цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт
оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны долдугаар сарын 16-ны өдрийн 11.00
цагт нээнэ.

Гадаадын хуулийн этгээд оролцох боломжтой.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, МИАТ ХК-ийн Төв
байр

Харилцах утас: 379860

Факс: 976-11-379919

Өрөөний дугаар: Хангамж, аж ахуйн хэлтсийн 103 тоот

МИАТ ХК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж