Хакухо М.Даваажаргал өнөөдөр Тамавашитай барилдана

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Хакухо М.Даваажаргал өнөөдөр Тамавашитай барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башёгийн найм дахь өдрийн барилдаан удахгүй эхлэх гэж байна. Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй манай есөн бөх өнөөдрийн барилдаанд хэнтэй хүч үзэхээр оноолт таарсан талаар танилцуулъя.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдахаар учраа таарчээ. Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж Котошогикүтэй, зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлэн барилдаж буй Какурюү М.Ананд сэкиваки Тоёоношиматай тус тус барилдана. Манай бусад бөхчүүдийн тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ сэкиваки Барутотой, Хакуба А.Өнөржаргал /М9/ Точиношинтой, харин Токитэнкү А.Хүчитбаатар /М13/ Какизоэтэй барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн өнөөдрийн барилдаанд Асасэкирюү Б.Дашням /М11/ Бушуяматай барилдах бол Моконами Г.Базарсад /М15/ Окиноумитай хүч үзэн барилдах юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж