
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдахаар учраа таарчээ. Харин озэки Харумафүжи Д.Бямбадорж Котошогикүтэй, зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлэн барилдаж буй Какурюү М.Ананд сэкиваки Тоёоношиматай тус тус барилдана. Манай бусад бөхчүүдийн тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ сэкиваки Барутотой, Хакуба А.Өнөржаргал /М9/ Точиношинтой, харин Токитэнкү А.Хүчитбаатар /М13/ Какизоэтэй барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн өнөөдрийн барилдаанд Асасэкирюү Б.Дашням /М11/ Бушуяматай барилдах бол Моконами Г.Базарсад /М15/ Окиноумитай хүч үзэн барилдах юм.