Кентуккийн оршин суугч таван хүнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Кентуккийн оршин суугч таван хүнийг хөнөөв

Фото: www.loopnet.com

Америкийн Кентукки мужийн оршин суугч өглөөний хоолны өндгийг муу чаналаа гээд эхнэртэйгээ хэрэлдсэний дараа таван хүнийг буудан хөнөөжээ.

Жексон хотын нүүдлийн байрнуудтай сууринд уг хэрэг орон нутгийн цагаар 11:30-д болсон байна. Стенли Нис гэх 47 настай эр буугаа аваад 54 настай гэргий түүний 28 настай охин, хөршийн 30-40 насны гурван хүнийг буудан хөнөөжээ. Эхнэр нь эхлээд хөрш айлд  нуугдахаар оролдсон гэнэ. Хөршүүдийн  яриагаар Нис хажуугийн айлын эзэгтэйг долоон настай охиных нь нүдэн дээр буудаад харин тэр охинд зугтах боломжийг өгсөн гэнэ.

Дараа нь гэмт хэрэгтэн цагдаа ирэхээс өмнө өөрийн гэрийн үүдэнд амиа егүүтгэсэн байна. Нис өмнө нь шийтгэгдэж байсан эсэх талаар мэдээлэлгүй. Хөршүүдийн яриагаар тэр эхнэртээ занал хийж байгаагүй гэнэ.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж