Япон улс нэмэлт төсөв батлахаар төлөвлөж байна

Япон улс нэмэлт төсөв батлахаар төлөвлөж байна

Япон улс нэмэлт төсөв батлахаар төлөвлөж байна

Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас эрчим хүчний үнэ өсөж буйтай холбоотойгоор Японы засгийн газар 3.1 их наяд иен буюу 20 тэрбум ам.доллар гаруй нэмэлт төсөв батлахаар төлөвлөж байна. Уг төсвийн 2.5 их наяд иенийг эрчим хүчний үнэ цаашид өсөж, Ойрхи Дорнодын нөхцөл байдал Японы эдийн засагт сөргөөр нөлөөлөх тохиолдолд ашиглах нөөц сан болгож бүрдүүлэхээр болжээ.

Мөн айл, өрхийн цахилгаан, хийн төлбөрийг бууруулахад зориулсан санг нэмэгдүүлэхийн тулд 510 гаруй тэрбум иен төсөвлөхөөр төлөвлөсөн байна.

Энэ зуны турш эрчим хүчний зардал нэмэгдэхээс сэргийлэхийн тулд тус сангийн хөрөнгийг татаас хэлбэрээр ашиглах юм. Түүнчлэн шингэрүүлсэн нефтийн хий (LPG) хэрэглэгчдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор орон нутгийн захиргаанд 100 тэрбум иенийн буцалтгүй тусламж олгохоор төлөвлөж байна. Нэмэлт төсвийг бүхэлд нь улсын бондоор санхүүжүүлэх боловч татварын орлого хүлээлтээс давж, зарим төсвийн зардал буурсны ачаар улсын санхүүд үзүүлэх нөлөө бага байна гэж албаныхан үзэж байна. Засгийн газар энэхүү нэмэлт төсвийн төслийг удахгүй өргөн мэдүүлэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-01 66.181.161.203

ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН.

Avatar

Нэргүй 2026-06-01 202.126.89.234

БУХЫН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХНЭ ХАХАХАХАХАХА

Avatar

Нэргүй 2026-06-01 103.229.120.12

ОДООНЫ ЯПОНЧУУД ХААН ШИРЭЭГ НЬ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВСАН ТОКУГАВАГЫН УДМЫН ХҮНИЙГ БУРХАН МЭТ ТАХИН ХҮНДЭЛДЭГ ХАХА.

Avatar

Нэргүй 2026-06-01 103.212.118.38

сайхан юмаа.

Avatar

Нэргүй 2026-06-01 103.57.94.14

Жинхэнэ сонгодог капитализм гэдэг нь ийм л энэрэнгүй нийгэм байдаг байх нь дээ, хө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж