Дундговь аймгийн Хулд сумын сургуулийн захирал, Говь-Угтаал, Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалт

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн Хулд сумын сургуулийн захирал, Говь-Угтаал, Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалт











Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн
1-ийн 7 болон 31 дүгээр зүйлийн 1-ийн 5 дахь заалтыг үндэслэн
Дундговь аймгийн Хулд сумын сургуулийн
захирал, Говь-Угтаал,
Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сонгон
шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулах хугацаа: 2010 оны долдугаар сарын 5-ны
18.00 цаг хүртэл аймгийн Боловсрол, соёлын газарт материалаа ирүүлэх бөгөөд
долдугаар сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

-Боловсрол-Бакалавраас доошгүй

-Мэргэжил-Боловсролын чиглэлээр (цэцэрлэгийн
эрхлэгчийн ажлын байранд бол СӨБ-ын багш бэлтгэдэг их, дээд, сургууль, коллеж
төгссөн
)

-Мэргэшил-Боловсролын менежментээр

-Туршлага-3-аас доошгүй жил багшилсан, боловсролын
удирдлагаар ажиллаж байсан сургуулийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг
туршлагатай байх

 

Бүртгүүлэхдээ авчрах материалууд:

-Тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулж,
чанаржуулах боломжийн талаарх судалгаа, хийх ажлын санал, үр дүнг илэрхийлсэн
хөтөлбөр, төсөл

-Биеийн байцаалт (Төрийн
албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу
)

-Иргэний үнэмлэх

-Их, дээд сургууль төгссөн диплом, хавсралтын нотариатаар
батлуулсан хуулбар

-Ажил байдлын тодорхойлолт

-Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

Харилцах утас: 01592-23675, 01592-22313, 99592249,
93084388

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж