Таван жилийн өмнө хөхөө өвлийн хүйтнээр төрөөд удаагүй ээжийг гэрийн шаахайтай нь эмнэлэг хооронд зөөвөрлөсөн үндэслэлээр У.Хүрэлсүхийн танхим огцорч байгаагаа зарласан бол гурван настай хүүхэд цооногт унаж амиа алдсан хэрэгт Ерөнхий сайд Н.Учрал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан охины аав ээж, ар гэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Онцгой байдал, цагдаа, орон нутгийн албан хаагчид, иргэд хичээн ажилласан боловч гуравхан настай бяцхан охины амь эрсэдсэнд хүн бүрийн сэтгэл зүрх шимширч байна.
Энэ хэрэг явдал бол нэг ам бүлийн хагацал төдий бус хүүхдийн амьдрах эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль стандартын сахин мөрдөх, сахилга хариуцлага суларсаны үр дагавар юм.
Байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг тогтолцоогоор нь өөрчлөн сайжруулах шаардлагатай байна.
Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн. Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно” гэж мэдэгдэв.
Ямартай ч хариуцлага тооцох замаар засгаа аврах ажиллагааг эхлүүлсэн нь энэ. Гэхдээ сайд огцруулах уу, дарга чөлөөлөх үү гэдэг одоогоор тодорхойгүй. Ерөнхий сайд өөрт ирж буй галыг намжаахын тулд юутай ч хариуцлага тооцох болсноо зарлав.
Н.Учралын танхим байгуулагдаад хоёр сар орчмын хугацааг элээж байна. Энэ хооронд таатай, таагүй олон үйл явдал болсон ч гурван настай охиныг аврах ажиллагааг Онцгой байдлын албаныхан 50 гаруй цагийн турш гүйцэтгээд хүчин мөхөстсөн нь Монгол Улсад олон зүйл дээр хариуцлага алдагдсаныг илчиллээ гэж хэлж болно. Нөгөө талдаа авлигын үр уршиг ямар их хор хөнөөл дагуулж байгааг ч харууллаа.
Авлигачид нь авлигын мөнгөөрөө хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй адууны жүчээ бариулж, зарим нэг нь гэртээ багтахгүй болсон мөнгөө алтан гулдмай болгож байхад эрдэнэт хүний амь насыг аврах үүрэг хүлээсэн Онцгой байдлын алба нь 30 метр шороо ухах тоног төхөөрөмжгүй, албан хаагчид нь техник хэрэгслээ ажиллуулах чадварт суралцаагүй байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн дарга нь уу, аль эсвэл төсөв хөрөнгийг нь тавиад асуудлыг нь шийдэлгүй явж ирсэн УИХ уу.
Өнгөрсөн жилийн намар Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд сураггүй болж эрэл хайгуул болоход мөн л онцгойгийнхонд техник хэрэгсэл, ур чадвар дутсан. Эрэл хайгуулын ажиллагааг долоо дахь хоногтоо үргэлжлүүлсний эцэст олсон. Хэрвээ цаг алдаагүй бол хүүг аврах бүрэн боломж байсан нь шүүх байгууллагын шинжилгээгээр баталгаажсан. Учир нь хүүг харангадаж амиа алдсан байна гэх дүгнэлтийг гаргасан билээ.
Энэ удаагийн осол өөр ч гэлээ аврах ажиллагааг гардсан Онцгой албаныхны хувьд хүнээ сургах, техник технологио сайжруулахаас эхлээд олон зүйлийг хийх шаардлагатай нь харагдлаа.
Нөгөө талдаа уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийг чирж явж байна гэж сайрхдаг ч бодит байдал дээрээ нөхөн сэргээлт хийдэггүйн үр уршгаар олон хүний амь насыг эрсдэлд оруулахаар болсныг дээрх үйл явдал харууллаа. Иймээс эл асуудалд хяналт тавьж ажиллах ёстой байсан яам, агентлагийн дарга, даамлуудад хариуцлага тооцох уу, аль эсвэл доод шатанд огцруулаад өнгөрөх үү гэдэг эцсийн шийдлийг Ерөнхий сайд гаргах болж байна.
Г.ХОРОЛ
3,576.03






















































Нэргүй 2026-05-30 103.229.121.166
Цэрэг үхэх бүрт сайд огцорно гэж у байдгын? Эич алдаа гаргахад ЭМС, барилга дээр 15 настай хүү үхэхэд Барилгын сайд, уурхайн нүхэнд 3 настай хүүхэд үхэхэд Уул уурхайн сайд гээд байвал 126 хүн тойроод тцс бүр 3 удаа сайд хийх биз – 4 жилд.
Зочин 2026-05-30 202.126.90.184
ЕС Учрал минь “Шударга ЕС” маань улавчтай хүүхэн хүйтэнд эмнэлгээс гарахад огцорч байсан.Саяхан богино хугацаанд уул уурхайтай холбоотой 2 ч үхэл гарлаа.Үе үеийн онцгой байдал хариуцсан шадар сайдууд,ялангуяа Самарсайхантай их холбоотой шүү.Учрал минь “шударга ЕС” ийнхээ үлгэрлэсэн замаар нь явбал яасан юм бэ.Тэгэхгүй бол юу ч болох юм билээ. “Аавын” сургаал алт л гэдэг юм билээ
хүннү 2026-05-30 202.9.47.20
Хүрэлсүх ерөнхийлөгч, ЕС байхдаа тавчиктай эмэгтэйгээс болж өөрөө сайн дураараа огцорч байсан. Одоо ойр ойрхон хоёр хүүхдийн амь эрэсдлээ. Иймд ЗГ хариуцлага хүлээх ёстой. Хүн үхээгүй байхад засаг нь огцорч байсан, одоо хүн үхчлээ…засаг яахыг Учрал шийднэ.
Ямартайч ухсан нүхний эзэд ял эдлэнэ. Дорноговьд 13 настай хүүхэд мөн л уурхайн шороонд дарагдаж нас барсан. Тэр хүүгийн ажил явдал дуусаагүй байхад дараагийх нь эндлээ. Засаг, арьсаа хамгаалаад суухуу?
Нэргүй 2026-05-30 202.9.40.16
Ухсан нүхээ булаагүй компани болон хүүхдийн аав ээж буруутай. өөр хэн ч буруугүй. Цагдаа бол энэ үйл явдалд ямар ч хамаагүй алба юм. Нүх энд унасан хүүхдийг аварч чадаагүй асуудлыг л Онцгой байдлын албатай холбож ярьж болно. Туйлширч болохгүй. энэ үйл явдлыг бас улстөржүүлж Г.Хорол мэтийн сэтгүүлч нэртэй хүмүүс Хоролмаа зан гаргаж байна. Авилгал руу бүх бурууг чихдэг болжээ. Иргэн та ядуу амьдарч байвал авилгал буруу, гэр оронгүй бол мөн л авилгалаас болоо гэж тархи угаахаа боль
Нэргүй 2026-05-30 103.57.92.228
албан тушаалд буцалтгүй нэрвэгдэгч байгууллага
ИРГЭН 2026-05-30 59.153.112.203
Энэ Улс орныг Хууль Шүүхийн байгууллагыг гартаа оруулж авсан Нам нэртэй Мафижсан гэмт хэргийн Бүлэглэл авилга хулгайгаар Улсаа тонож сүйрүүлж байна дөө,
Нэргүй 2026-05-30 202.9.47.66
хөдөлмөрийн аюулгүй байдлын яам,агентлаг, байгал орчин, уул уурхайн яам агентлаг гээд маш олон орон тоо, дарга даамлуудтайгаа нүүр тулах цаг болжээ ерөнхий сайдаа. оношол зөв тавиарай. яагаад, яагааад !!!!!!!!
Нэргүй 2026-05-30 66.181.180.184
Хүмүүжилгүй залуусын зодоон армиас гадна ч, армид ч гарч аль нэг нь амь хохирчээнэ. Энэ бүрд сайд солиод байх уу. Бусад орны цэрэгт амь насаа алдах өдөр тутам хэд хэдээрээ
гардаг ч өдөр бүр сайд солих уу. Хууль хүчнийхэн нь хэн буруутайг тогтоож шийддэг. Цөөхөн монголчууд бид дэндүү сүржигнэх юмаэ
Нэргүй 2026-05-30 97.236.221.42
tavchik s ogtsosdog odoo ogtsroh bolj dee
Нэргүй 2026-05-30 202.55.188.109
Онцгойгийн нисдэг тэргээр данхын хүү зугаалж л явдаг
Нэргүй 2026-05-30 103.229.122.37
Улс орныг амьдралын туршлагатай зовлон үзэж хат суусан цөлх ухаантай хүмүүс авч явдаг болохоос амны салиа нь арилаагүй харь орны соёл хальт үзсэн залуус барахгүй
Зочин 2026-05-30 60.227.194.78
Дотоодын цэрэгт ЦАХ нар дүрмийн харьцаа гаргасан гэж ДЦ-н штабын даргыг ХЗ-н сайд Энхбаяр ажилаас чөлөөлж байсан . Гэтэл Дотоодын цэрэгт цэргийн алба хаагчийн эрүү хугалсан гэмт хэрэг гарч удалгүй ахин нэг алба хаагчийг мэсээр гэмтээсэн хэрэг гарсан энэ асуудалд ажлын хагиуцлага тооцон штбаын даргаа хэзээ чөлөөлөх юм. ДЦ -н ЦАХ аюулгүы байдалыг хангах үүрэг хүлээн томилогдсон дарга чинь удах ГХ гаргаад байхад яагаад хаииуцлага тооцон чөлөөлөхгүй байгаа юм. Зарим нь тахир дутуу зарим нь хэрэгтэн
Иргнн 2026-05-30 60.227.194.78
Дотоодын цэрэгт ЦАХ нар дүрмийн харьцаа гаргасан гэж ДЦ-н штабын даргыг ХЗ-н сайд Энхбаяр ажилаас чөлөөлж байсан . Гэтэл Дотоодын цэрэгт цэргийн алба хаагчийн эрүү хугалсан гэмт хэрэг гарч удалгүй ахин нэг алба хаагчийг мэсээр гэмтээсэн хэрэг гарсан энэ асуудалд ажлын хагиуцлага тооцон штбаын даргаа хэзээ чөлөөлөх юм. ДЦ -н ЦАХ аюулгүы байдалыг хангах үүрэг хүлээн томилогдсон дарга чинь удах ГХ гаргаад байхад яагаад хаииуцлага тооцон чөлөөлөхгүй байгаа юм. Зарим нь тахир дутуу зарим нь хэрэгтэн
Зочин 2026-05-30 103.57.93.180
Хувийн хариуцлага үүрч сурцгаая Цооног хариуцсан кампаний ажилтан хоерт хүүхэд хаариуцаж үлдсэн хүнд эрүү үүсгэх хэрэгтэй
Зочин 2026-05-30 103.57.93.180
Нэг танхай цэрэг нөгөөхөө зодож амийг нь бүрэлгэснийг АН ашиглаж саыдыг нь огцруул гэж шаардсан Алт ухдаг нинжа нарын кам.пани ухсан нүхээ орхиж эуэг эх нь бяухан охиныг орхиж чвснаас болж нүхэнд угаж амиа алдсаныг АН ыхан бас ашиглаж засгийг орцруулах акц зохиох бололтой
хүннү 2026-05-30 122.201.31.166
Өөр яах юм? Тавчиктай эмэгтэйгээс болж засаг огцорч байсан. Одоо бүр хүний амь эрсдээд байна. Дуугай огцрох ёстой.
Зочин 2026-05-30 103.57.95.121
ЗГ,Онцгойгийн ажилгүй жип унаж хангамж эдэлсэн генерал,хурандаа нарыг бүгдийг зайлуулах хэрэгтэй ажилчид нь ямарч дадлага,туршлага бхгүй 30м нүхийг 55 цаг ухаж дээд амжилт тогтоолоо хөршүүдээсээ тусламж гуйсан бол бүрэн болож бсан 91 оны налайхын уурхайн осолд онгоц гаргаад Эрхүүгээс аврагчид ирж шуурхай арга хэмжээ авч бсан.Тэр үед Улсын эдийн засаг,тоног төхөөрөмж ямар блаа одоо ямар болсон????
Нэргүй 2026-05-30 202.126.91.121
Монгол дарга нар хамаарал бүхий хүмүүстэйгээ Мөнгөтэй Төслүүдийг очиж Мөлжихөөс өөр юм хийх бишдэээ.