Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно

Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно

Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно

Ерөнхий сайд Н.Учрал Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж, амь насаа алдсан гурван настай охины гэр бүлд эмгэнэл илэрхийллээ. Энэ үеэрээ хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан охины аав ээж, ар гэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Онцгой байдал, цагдаа, орон нутгийн албан хаагчид, иргэд хичээн ажилласан боловч гуравхан настай бяцхан охины амь эрсэдсэнд хүн бүрийн сэтгэл зүрх шимширч байна.

Энэ хэрэг явдал бол нэг ам бүлийн хагацал төдий бус хүүхдийн амьдрах эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль стандартын сахин мөрдөх, сахилга хариуцлага суларсаны үр дагавар юм.

Байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг тогтолцоогоор нь өөрчлөн сайжруулах шаардлагатай байна.

Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн. Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно.

Хайгуул, олборлолт явуулж буй бүх байршилд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт дэх хуулийн хэрэгжилтэнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хариуцсан сайд, агентлаг, аймаг, сумын засаг дарга нарт үүрэг болгох 9 чиглэл бүхий албан даалгавар гаргаж түүний мөрөөр ажиллаж эхлээд байна.

Уул уурхай, зам, барилгын ажил идэвхжиж, амралт, зугаалгын улирал эхэлж буй энэ үед хууль, стандартыг чанад мөрдөн ажиллахыг бүх шатны байгууллага, албан тушаалтанд онцлон анхааруулж байна.

Хүүхдийн эрхийн өдрийг жилд нэг удаа тэмдэглэн өнгөрүүлэх нь хангалтгүй.

Хүүхдийн төлөө За гэж хэлэх төдий бус заавал хийх аян өрнүүлж, сар бүрийн нэгэнд ажлын тайланг хэлэлцэж, үр дүн нэхэн, хариуцлага тооцож ажиллах болно.

Талийгаачийн аав ээж, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-30 202.9.40.177

монглд хитадууд өчнөөн хэдн үенго тарьж хэдн үеэрээ үүрлж тарьлг блцн монглхитадууд хииадманжуудного тарьдг х***а ноготрихыр болиулх хэргтэй бөөн хорт хавдрын үүрлж хороор бордж хруулж хор зарж бга тэрн үүрлснхужааманжуудхаасаыгүыпрзуршшүйх сайгүыажлдшаацнылгиймаа.одо худла з/б жүжглж

Avatar

Иргэн 2026-05-30 66.181.184.39

Монгол улсын төрд хүн үлдэх болвуу!! ккк

Avatar

сонгогч 2026-05-30 202.9.46.15

орон нутгийхан заавал дээрээс чиглэл өгөхөөр ажлаа хийдэг юмуу? Аймаг, сум орон нутгийн засаг захиргааныхан өөрсдөө санаачлаад яагаад тэр нүх сүвийг бөглүүлээгүй юм бэ ? тэднээр ажлыг нь хийлгэж сургамаар юм байна. Тэд хятадуудад зуучилж үйлчлэхдээ жигтэйхэн ивэдхитэй, шуурхай байдаг юм иблээ. Тэд газраа ухуулна, ан хийхэд газарчилна, ханз үсэгтэй хаяг хадуулна, гэх мэт ….Гэтэл эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө маш удаан, хойрго ханддагийн 1 жишээ нь саяын заамарын харамсалтай үйл явдал…

Avatar

Нэргүй 2026-05-30 66.181.187.226

Шалгалт хийхийг зогсоосон Учрал н**ш хариуцлага хүлээх ёстой

Avatar

Зочин 2026-05-30 60.227.194.78

Хотод мах үнэд орход өглөө нь дэнжийн мянга ороод оройн хотын даргаа огцоруулсан ЕС цэрэгт явсан алба хаагч нар амь нас, эрүүл мэндээрээ хохирч,, үр хүүхэд нүхэнд унаж, уурхайн шороонд даруулж ам нас хохирч байхад мэдээлэл авна танилцана гэх ЕС сайд бол энэ ажлын хариуцлага алдсан дарга нартай хариуцлага тооцон чөлөөлөхгүй гэдэг нь тодорхой учир эд нарыг огцоруулж эс үйлдэлээр эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-05-30 60.227.194.78

Нэргүй 2026-05-30 124.158.107.72

Ганхуягийг төрөөс яаралтай зайлуулах шаардлагатай байна. Тэр хүүхэд тэнд юу хийж явсан гээд байсан. Тийм жижиг хүүхэд хаана явж байгаагаа мэдэх үү. Гал байсан ч инээгээд гишгэх нас. Ганхуягийн хэлсэн үг олныг маш их бухимдуулж ийм хүн хогийг сонгосонд их харисаж байга. Ганхуяг хэлсэн үгэндэн хариуцлага хүлээж өөрөа өргөдлөа өгч төрөөс зайлсан нь дээр.

Avatar

Зочин 2026-05-30 103.57.95.121

Онцгой байдлын ажилгүй,тусгай хангамж эдэлсэн,авилгал хулгайд идэгсэн генерал хурандаа нараа халаач ээ

Avatar

И 2026-05-30 103.212.116.78

Уул толгодыг хайр найргүй ухаж бхад байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага албан тушаалтнууд ТАГ. Хамгийн ойр жишээ хойшоох зуслангийн зам. Хажууг нь ухаад л том машинд ачаад зараад зогсож бна !

Avatar

Зочин 2026-05-30 60.227.194.78

Дотоодын цэрэгт ЦАХ нар дүрмийн харьцаа гаргасан гэж ДЦ-н штабын даргыг ХЗ-н сайд Энхбаяр ажилаас чөлөөлж байсан . Гэтэл Дотоодын цэрэгт цэргийн алба хаагчийн эрүү хугалсан гэмт хэрэг гарч удалгүй ахин нэг алба хаагчийг мэсээр гэмтээсэн хэрэг гарсан энэ асуудалд ажлын хагиуцлага тооцон штбаын даргаа хэзээ чөлөөлөх юм. ДЦ -н ЦАХ аюулгүы байдалыг хангах үүрэг хүлээн томилогдсон дарга чинь удах ГХ гаргаад байхад яагаад хаииуцлага тооцон чөлөөлөхгүй байгаа юм. Зарим нь тахир дутуу зарим нь хэрэгтэн

Avatar

Иргэн 2026-05-30 60.227.194.78

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж