Н.Номтойбаяр: Онцгой байдал гурван зүйлд ялагдлаа, давж чадсангүй

Н.Номтойбаяр: Онцгой байдал гурван зүйлд ялагдлаа, давж чадсангүй

Н.Номтойбаяр: Онцгой байдал гурван зүйлд ялагдлаа, давж чадсангүй

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.05.30/ Онцгой байдлын ерөнхий газарт ажиллах үеэрээ сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.


-Аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилсан хяналт шалгалтыг эхлүүлнэ. Техникийн нөхцөлөө шалгуулахгүй гэх мэтчлэн хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналт шалгалтыг хийлгүүлэхгүй байж болохгүй. Жишээлбэл, өнгөрсөн хугацаанд 1360 обьектод шалгалт хийхэд 5270 зөрчил гарсан байна. Нэг обьектод нэлээд хэдэн  зөрчил илэрсэн гэсэн үг. Засгийн газрын ирэх долоо хоногийн хурлаар хяналт шалгалтын тогтоол албажина. Шадар сайдын хувьд одоо албан тушаал дээр гарын үсэг зурж, хяналт шалгалтыг нэн яаралтай эхлүүлж байгаа.

Хүмүүс хянаж шалгуулах дургүй, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын тулд төр хяналт шалгалтаа хуулийн дагуу хийнэ.

Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалтын эрх зүйн орчин дэндүү суларсан юм байна, төрийн хариуцлага ч суларсан юм байна. Энэний үр уршиг нь хүний амь золиосолж байна, энийг таслан зогсооё.

Гурван настай хүүхдийг аврах ажиллагаанд хувиараа алт олборлогч нарыг оруулаагүй гэж иргэд их бухимдаж байна. Аврах ажиллагаанд тэднийг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан Онцгой байдлын албаныхны зөв. Яагаад гэхээр амь эрсэдсэн ажил. Мэргэжил арга зүйн туршлагатай, хуулиар хүлээсэн хариуцлагатай ажил.

Аврах ажиллагааг удаан явуулсан гэж шүүмжилж байна. Уучлаарай, цагт 25-30 см малталт хийж чадсан. Өндөр нь 1 метр өргөн нь 80 см. Доргилт өгч болохгүй, хүчтэй нүдэж болохгүй.

Нүдэхээр хөрс нь нурчих гээд байдаг. Хүн аврах гээд өөрсдөө үхчих гээд байдаг. Ийм нөхцөл байдалд аврах ажиллагааг явуулсан. Зураг харчихаад шүүмжлээд байх шаардлагагүй.

Хөндлөнгийн эксперт ийм хувилбар байсаар байтал буруу ажилласан гэж дүгнэвэл хариуцлага хүлээхэд бэлэн.

20-ын хувин онгойлгочихсон шороо татаж байна гэх, өөр ямар арга байгаа юм. Шороог өөрөөр яаж татах юм.

Онцгой байдал сая гурван зүйлд ялагдлаа. Нэгдүгээрт, хариуцлагагүйн тогтолцоонд ялагдлаа, хоёрдугаарт, цаг хугацаанд ялагдлаа, гуравдугаарт, газар шорооны нөхцөл байдалд ялагдлаа. Давж чадсангүй.

Мэргэжлийн хүмүүс газар дээр нь ажиллаад нөхцөл байдлыг хэлээд байхад зарим зүйл хэрээс хэтэрч байна.

Сая болсон харамсалтай нөхцөл байдал бидэнд ямар үнэтэй сургамж өгөв. Хэрхэн яаж урьдчилан сэргийлж, хэчнээн хүүхэд, хүний амь аврах обломж байна, үүн рүүгээ оръё гэлээ.

ОБЕГ: Аврах ажиллагаа 55 цаг үргэлжилж, 59 цагийн дараа цогцосыг гаргасан

Уурхайн цооногт унаж амиа алдсан гурван настай охиныг аврах ажиллагаа хэрхэн өрнөсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2026.05.30/ мэдээлэл хийлээ.


Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням:

-Хүүхэд 30.1 метрийн гүнд осолдсон байсан. Манай аврагч нарыг ослын газарт хүрэхэд хүүхэд хагас хэвтээ, зүүн гар нь дээрээ, мөр толгой нь цул шороонд хөшигдөөд дарагдсан. Газрынхаа гүнд  очсон байсан. Хүүхэд амь насаа алдсан байсан.

Аврах ажиллагаа 55.19 цаг үргэлжилж, хүүхэд унаснаас 59:46 цагийн дараа цогцосыг гаргаж холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн.

Осол нь Монгол Улсын хэмжээнд анх удаа гарлаа. Уурхайн осол гардаг, гэхдээ энэ удаагийнх давчуу зайнд гүнд гарсан осол юм. Онцгой байдлын байгууллага уул уурхайн инженерүүдтэй зөвлөлдөж өөрсдийн арга тактикийн хүрээнд ажилласан.

Яг хэдэн цагт нас барав гэдгийг мэргэжлийн байгууллага тогтооно.

Аврах баг очоод могойн нүд болон бусад хэрэгслээр хэмжилт хийн шалгахад амьсгалын шуум илэрч амьд байна гэж тооцоод хүчилтөрөгчөөр хангах, шөнийн цагт орчны дулааныг алдагдуулахгүй байх арга хэрэгслийг ашигласан.

Тавдугаар сарын 28-ний үүрээр 04:00 цагаас хойш амьсгалын шуум сонсогдохоо больсон. Гэхдээ бид тасралтгүйгээр хэмжилт хийн, тэнд ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагынхныг авч ирж, камерт үзүүлсэн.

Гэхдээ мэргэжлийн байгууллага биечилж харахгүй бол тогтоох боломж байгаагүй. Бид нар амьд байх боломжтой гэдэг утгаар тасралтгүйгээр ажиллагааг үргэлжлүүлсэн. Ажиллагааг зогсоосон цаг, минут байгаагүй” гэлээ.

Сануулахад, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан харамсалтай осол тавдугаар сарын 27-нд болсон юм. Осол болсон газар руу Онцгой байдлын албанаас нисдэг тэрэг болон автомашинтай аврах багийг илгээсэн.

Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон бусад байгууллагын нийт 102 хүн ажиллажээ. Аврах ажиллагаанд 16 байгууллагын 30 автомашин, хүнд даацын найман техник, ковш, экскаватор, кран, шатахуун тээвэрлэгч болон гар ажиллагааны 138 багаж хэрэгслийг дайчлан ажиллажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Одоо чиний ээлж 2026-05-30 87.200.69.42

Наад байгуулагаа хариуцаж авсанихүн яаж өөрчилж чадамжыг ньтдээшлүүлэхийг чинь ямар хариуцлага тооцохыг чиньтхарах үлдлээ

Avatar

Бодит байдал 2026-05-30 103.57.94.221

Уул уурхайн аврах албаа чадваржуулж, хүмүүсийг нь орчин үeийн төхөөрөмж (элдэв камэр, алсын удирдлагатай робот гар,биeээс гарах дулаанаар байршил тодорхойлогч ,зай хэмжигч ,гэх мэт) ажиллуулах ур чадвартай болгох, аврагч багтахаар том голчоор өрөмдөх өрөмтэй болох гээд Уул уурхайн Яаманд хийх ажил их байна,санаачлага дутаж байна. Энэ Яам нийгмийн хариуцлагын хүрээнд олборлогч компаниудтай хамтран ажиллах маш их ,бүр дэндүү их боломжтой!

Avatar

😡 2026-05-30 66.181.184.214

Иргэд зураг бичлэг хараад мэдээж өөр өөрсдийнхөөрөө дүгнэх нь гарцаагүй. Гэхдээ ОБЕГ одоо ажилдаа зөв дүгнэлт хийх цаг нь болж ээ, үгүй арга ядаад иргэд бид чинь та нарын нээлттэй хаалганы өдөрлөг гэгчээр чинь л та нарыг шууд дүгнэнэ шүү дээ. Түүнээс гадна та нар наад Худалч Генералуудаа олон нийтийн хэвлэл мэдээлэлээр битгий худлаа хуцаад бай гэж дотроосоо хэл л дээ.

Avatar

Эрдэмтэн 2026-05-30 66.181.179.74

урсдаг

Avatar

Эрдэмтэн 2026-05-30 66.181.179.74

нэг урслаг зам угсраад шороог татсан бол дор нь ухчих бсан даа. Бод сэтгэ!

Avatar

Нэргүй 2026-05-30 202.179.24.90

Хамгийн гол зүйл бол хугацаа алдахгүй яаравчлах л байсан. Хугацаа алдсан. бараг 3өдөр бишүү. 24ц чинь 1өдөр бол 60цаг болж байж гаргасан

Avatar

Нэргүй 2026-05-30 202.126.90.189

Онцгойгхон маш муу ажлсан ямарч эрлг олж бгаагүй энэ албаны мөнгг хэн идд бна аа Авилгтй тэмцх газар анхарч ээээ

Avatar

Нэргүй 2026-05-30 103.212.118.129

Нинжа оруулах байсын гээд бхын. Онцгой байдлынхан иртэл 4.5 цаг болоход тэр нинжа нараа дуудаад ухуулж байхгүй яасын. Эцэг эх нь цаг хугацаатай уралдах л байхгүй яасын.

Avatar

Зочин 2026-05-30 103.212.119.64

Ум маании бадмэ хум Ум маании бадмэ хум Ум маании бадмэ хум.

Avatar

Зочин 2026-05-30 66.181.178.50

Нинжа нараар ухуулсан бол хамаагүй үр дүнтэй байх байсан гэдэг үнэн байх оо, төрийнхөн хэтэрхий дүрэм журамд баригдсан, хаяагаа манасан, шуурхай шийдвэр гаргах чадвар сул, удирдлага нь чадваргүй, ихэнх нь мэргэжлийн бус дарга нарын тавиул, цүнх баригч, долоогчид байхад яаж ч олигтой байх вэ дээ

Avatar

зочин 2026-05-30 66.181.187.56

нүх цооног ухахад яалт ч үгүй нинжа нар үнэхээр чадварлаг хэнтэй ч харьцуулшгүй. дараагийн удаа ийм асуудал гарвал нинжа нарыг оруулж л байх ёстой

Avatar

Нэргүй 2026-05-30 202.55.188.99

шинжлэх ухаан байхгүй залхуу архичин малчидад халамж өгдөгөөс улс орон хөгжих ирээдүйгээ бүр мөсөн үгүй хийсэн ердөөл энэ

Avatar

Нэргүй 2026-05-30 111.220.91.125

Хариуцлага! Хариуцлага!
Мөнгө олж л байвал, ардаа баахан хавх үлдээгээд явахдаа санаа зовдоггүй, хэнэггүй!!!
Уран олборлоно гээд байгаа, Тэр тэнэг Тэгшбаяртангуудад урьдчилан арга хэмжээ авахгүй бол нүд нь мөнгөнд сохорчихсон чичрээд гүйж явна лээ, Хариуцлагагүй!!!!

Avatar

Нэргүй 2026-05-30 59.153.114.159

ОБЕГазарт дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу юм бна

Avatar

Нэргүй 2026-05-30 202.55.188.93

ЭНЭ БОЛ ЗОЛГҮЙ ЯВДАЛ ЭНЭ НЬ ДЭЭР ДӨРӨӨЛЖ НОМТОЙБАЯР ӨРСӨЛДӨГЧ НАРАА АНГУУЧИЛЖ ЛИЦЁНЗИЙГ АВАХ ГЭЖ БАЙНА ДАА ЗӨХЧИЛГҮЙ 1 Ч ЗОМПАНЙ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2026-05-30 103.212.119.77

компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн с***р бичлэгийг өөрсдөд нь мэдэгдэлгүй хадгалж аваад гадаадийн гаж донтой баяёуудад өндөр үнээр зарж

Avatar

Zochin 2026-05-30 202.126.91.193

Ogtsorch ajlaa ug

Avatar

irgen 2026-05-30 202.126.88.99

nomt uneniig boditoor hellee.

Avatar

Зочин 2026-05-30 103.57.93.180

30 метрийн гүнд унасан хүүхэд амьд үлдэх боломж байхгүй ээ

Avatar

Нэргүй 2026-05-30 178.174.229.45

gavyua baiguuljeee

Avatar

Нэргүй 2026-05-30 103.57.94.153

Өнөө таавчигтай эмэгтэй гудманд гарахаар огцроод байсан пяхлуу хаана нуугдчихвах? Тэр пяхлуу онцгой байдлын сайд хийж байсан.

Avatar

Зочин 2026-05-30 103.57.95.121

Учралаа чамайг архинаас болоод үхэх гэж бхад төр засаг,ард түмэн ямар их санаа таваилаа чи 3 настай хүүхдэд ингэж хандаж 55 цаг гараар шоро ухууллаа худлаа гэвэл бичлэг үзээрэй арай ч дээ

Avatar

Зочин 2026-05-30 103.57.95.121

30м газрыг 55 цаг ухаж дэлхийн рекорд тогтоожээ одоо гинесийн номонд бүртгүүл ЗГ даанч сэтгэлгүй хандлаа нэн яаралтай 2 хөршийн Эрхүү,Хөххотоос аврагчид авчирсан бол ингэж цаг алдахгүй бсан 91 онд налайхад уурхайн осол гарахад Оросоос аврагчид ирээд маш шуурхай арга хэмжээ авч ажиллаж бсийн шүү

Avatar

Нэргүй 2026-05-30 202.21.107.15

Маш муу, буруу тактикаар ажилласан.

Avatar

Нэргүй 2026-05-30 66.181.176.36

харахад амархан хийхэд амаргүй

Avatar

Bitgii h*** 2026-05-30 119.247.73.196

Bitgi hutsaj tsetserheed bai chi basin bol gargaad irez baisan uu

Avatar

Нэргүй 2026-05-30 202.126.89.27

Эвий минь, хүнээ хайрладаг сайхан нийгэмд дахин хүн болж төрөөрэй. Ум маани бадми хум.

Avatar

зочин 2026-05-30 202.9.47.55

Цооногт унасан хүүхдийг аварсан туршлага дэлхийгээр нэг байхад яагаад түүнийг ашиглаагүй вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж