Х.Цагаанбаатар ялагдав

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар ялагдав

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдөж буй Х.Цагаанбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Жунпей Моришитад тун харамсалтай ялагдлаа. Хэсгийн барилдаанд урамтай сайхан барилдаж, өрсөлдөгчдөө ээлж дараалан цэвэр ялсан манай тамирчин барилдааны дунд үед Японы тамирчинтай адилхан нэг нэг юүко үнэлгээтэй явсан ч цаг дуусах мөчид манай бөх юүкогоор торгуулснаар хоёр юүко үнэлгээгээр Японы бөхөд тун харамсалтайгаар ялагдлаа. Ингэснээр Х.Цагаанбаатар дэлхийн аваргын хүрэл медаль хүртэхийн тулд дахин хоёр барилдаан хийх болоод байна. Манай бөх эхлээд Унгарын тамирчин Миклос Унгваритай барилдана.

Ийнхүү өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар үдээс хойш медалийн төлөөх барилдаануудад хүч сорихоор шалгарч үлдээд байна. М.Бундмаагийн хувьд одоо Японы бөхийг ялбал алтан медалийн төлөө барилдах эрхтэй болно. Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд Унгарын бөхийг ялбал хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар 16.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж