Монгол Улсад өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад үдийн хоол олгож байгаа нь зөв бодлогын эхлэл боловч бодит хэрэгжилт дээр “сурагчдыг тэгш хамруулах” зарчим бүрэн хангагдахгүй байна. Ялангуяа өсвөр насны сурагчид бие бялдар, тархи оюуны эрчимтэй хөгжлийн хамгийн чухал үедээ үдийн хоолноос гадуур үлдэж байгаа нь анхаарах асуудал мөн.
УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд аймаг бүрт хүүхэд хөгжлийн төв байгуулахад төлөвлөж буй хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг өсвөр насны сурагчдын үдийн хоолны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь хүүхдийн хөгжилд шууд, бодит үр дүн авчрах боломжтой гэж үзэж байна.
Олон улсын байгууллагууд сургуулийн үдийн хоолыг зөвхөн хоол биш, “хүүхдийн хөгжилд оруулах хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг” гэж үздэг. UNICEF болон WFP-ийн мэдээлснээр дэлхий даяар 466 сая гаруй хүүхэд сургуулийн хоолны хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ нь дэлхийн хамгийн өргөн хүрээтэй нийгмийн хамгааллын тогтолцооны нэг болсон байна.
Судалгаагаар сургуулийн хоолны хөтөлбөр нь:
- Сургуулийн ирцийг нэмэгдүүлдэг
- Сурлагын амжилтыг сайжруулдаг
- Анхаарал төвлөрөл, ой тогтоолтод эерэг нөлөө үзүүлдэг
- Өсвөр насны хүүхдийн төмрийн дутагдал, хоол тэжээлийн хомсдолоос сэргийлдэг
- Сургуулиас завсардах эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогдсон.
Өсвөр насанд зөв хооллолт нь зөвхөн өндөр жин нэмэх асуудал биш, тархины хөгжил, сэтгэл зүй, суралцах чадвар, насан туршийн эрүүл мэндийн суурийг тодорхойлдог. UNICEF-ийн мэдээлснээр 5-19 нас бол хүүхдийн өсөлт хөгжил, хооллолтын дадал хэвших хамгийн чухал үе бөгөөд энэ үед шим тэжээлийн дутагдал үүсвэл суралцах чадвар болон ирээдүйн хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөлдөг болохыг дурдсан.
Дэлхийн олон улс сургуулийн үдийн хоолыг зөвхөн халамж бус, хүний капиталын бодлого гэж үзэн өргөжүүлж байна. Тухайлбал БНХАУ 10 жилийн хугацаанд сургуулийн хоолны хөтөлбөртөө 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 40 сая гаруй хүүхдийг хамруулсан бөгөөд үр дүнд нь хүүхдүүдийн өсөлт хөгжил бодитоор сайжирсан талаар мэдээлсэн.
Мөн олон улсын судалгаагаар сургуулийн хоолны хөтөлбөрт зарцуулсан 1 ам.доллар тутамд дунджаар 9 ам.долларын өгөөж бий болдог гэж үздэг.
Иймд “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуульд хүүхдийн хөгжлийг зөвхөн барилга байгууламж, төвөөр хэмжих бус хүүхдийн өдөр тутмын бодит хэрэгцээ, эрүүл өсөлт хөгжилтэй уялдуулсан бодлого тусгах шаардлагатай байна.
Өсвөр насны хүүхдэд өгч буй нэг аяга халуун хоол бол зүгээр нэг үйлчилгээ биш. Энэ бол:
- Эрүүл мэндэд хийж буй хөрөнгө оруулалт
- Боловсролын чанарт оруулж буй дэмжлэг
- Ирээдүйн бүтээмжтэй иргэнийг бэлтгэх үндэс
- Нийгмийн тэгш боломжийг хангах бодит алхам юм.
Хүүхдийн хөгжлийн тухай ярьж байгаа бол хүүхдийн хамгийн суурь хэрэгцээ болох шим тэжээлтэй хоолноос эхлэх ёстой.
3,600.44





















































Нэргүй 2026-05-29 202.9.40.77
Наад муу хитад манжууд чин зэвүүншү тэрнийээжньэцэгньманай хитад юмбгаа юмөвөөнь эмээньхитад манж юм бгааюм хитадманжгарлтай юмбгаа юмгэж намтөр гэгч эзлсн хитадманжууд тэгжсудлгаатай шааншд аймр пздагуудмонглхүнийгтэрмонгл аав ээжн монгл тэгхээрдэмхийболхгүйгэжшаан хужааманжуудмонглыг эзлснхужааманжуудтиймлюм хийнэтэрийгээбаснамхужааманжуудааяаажгаргж ирхээхужааманжуудхулгайлж эзлцнхужааманж ажллгаа дүрм шаагаад өгцн хужааманжууд урвуулаад агшлцн угнмонглхүмүүс хужааманжуудыгтэгжзайлуулхбтл эср
Нэргүй 2026-05-29 66.181.178.157
үдийн хоол гэж худлаа шүү гоймонтой хуурга будаатай шөл бараг махгүй хүүхдүүд идэхээсээ идэхгүй нь их хоол хийж бга нэртэй шал худлаа
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
Монгл хүнбол нутаг дээрээ хулгайч хитадманжуудд цөөдөн хитад манж атгаг эзлх бодлго хитадманжуудыг суурьшуульжмонгл хүний илүү олн болгосон хитадманжууд монглыг тооны олноормбүгдийг эзлцн монглд хитадманжсгарлтнгууд тоогоор олн тийм болхоормонглхүн нутагдээрээ хулгайч хитадманжуудд эзлүүлээд хулгайлуулаад бгаа юм.
Нэргүй 2026-05-29 66.181.178.157
галзуугийн эмээ уугаад унтаа унт
Нэргүй 2026-05-29 202.9.40.77
Сайн муу нийлж сав дүүрдг гэхийн тэгээд явн гэхээр монглд муу манж хужаагуудн ихийн. тэгхээр муу манж хужаагууд их яваад бхаар бүүр сүйрнмгэсн үг.