Италийн спорт загварын автомашин үйлдвэрлэгч "Ferrari" компани анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцуулсан. Тэрхүү тансаг зэрэглэлийн автомашиныг 550 мянган евро буюу 640 мянган ам.доллараар үнэлж байгаа юм. Гэвч энэ өндөр үнэ зах зээлийн сөрөг хариу үйлдэлтэй тулгарч, компанийн Миланд бүртгэлтэй хувьцаа найман хувиар унасан.
Компанийн гүйцэтгэх захирал Бенедетто Винья 550 мянган еврогийн үнийг хамгаалж, Пүрэв гаригт /2026.05.28/ мэдэгдэл хийжээ. Тэрбээр шинэ "Luce" загварын өртөг нь инновацийн төлөө төлж болох шударга үнэ гэсэн юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс болж уламжлалт хөдөлгүүрийг бүхэлд нь цахилгаан хувилбараар солих нь гэж хүмүүс бодоод байгаа нь эндүү юм гэдгийг онцолжээ.
"Ferrari" компани шинэ цахилгаан автомашинаа тавдугаар сарын 25-ны Даваа гаригт танилцуулсан. Үүний дараа Мягмар гаригт хувьцааны үнэ найман хувиар унасан ч Пүрэв гаригийн байдлаар 1.3 хувийн өсөлттэй байжээ.
Шинэ цахилгаан автомашин нь "Ferrari"-ийн анхны таван хүний суудалтай автомашин бөгөөд 2.5 секундэд 96.5 км/цаг хурдална. Дээд хурд нь 309 км/цаг хүрнэ.
"Ferrari"-ийн шинэ загварыг компанийн хуучин захирал Лука ди Монтеземоло шүүмжилж байна. Тэрбээр 2014 оноос хойш тус компанид олон төрлийн удирдах албан тушаал хашсан нэгэн. Гэвч тэрбээр өнгөрсөн жилээс "Ferrari"-ийн өрсөлдөгч "McLaren Group Holdings Limited"-ийн ТУЗ-д орсон.
Тэрбээр "Тэд давхиж буй морины логогоо машин дээрээсээ авбал таарна. Шинэ цахилгаан автомашин компанийн түүхэнд гутамшиг авчирлаа. Цахилгаан хөдөлгүүртэй, асар үнэтэй, тэгсэн хэрнээ ‘Ferrari’-ийн машин шиг ерөөсөө харагдахгүй байна. Ийм юмыг инноваци гэх үү. Брэндийг үндэслэгч Энзо Феррари байсан бол юу гэх байсан бол?" гэж тэр хэлжээ.
3,576.03
















































Өмнөговь 2026-05-29 202.9.46.131
ЛОГО биш Эмблем. Цоройж байгаа бол Ferrari, цогиж байгаа бол Mustang, эсвэл Galloper.
Нэргүй 2026-05-29 66.181.187.226
модон морь бол манайх
дорноговь 2026-05-29 103.80.210.92
давхиж байгаа биш цоройж байгаа морь шүү…..кккк