Огноо: 2010 оны
зургадугаар сарын 17
Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар нь Авто замын салбарын норматив баримт
бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сангийн хөрөнгөөр 2010 онд
гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нэр бүхий ажлуудыг багцлан үөвлөх
үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх
хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Багц:
Багц 1.
-Авто зам, замын байгууламжийн нэр томъёоны лавлах
боловсруулах
–ASTM
D3665-99, ASTM E0274-06, ASTM C0593-06, ISO 3883-1977, BS812-111:1990 стандартуудыг
орчуулан болосвруулах
Багц 2.
-ФИДИК-ийн гэрээг монгол хэлнээ хөрвүүлэх, гэрээ болон
гэрээний нөхцөлүүдийг авто замын салбарт мөрдөх, хэрэглэх журмыг боловсруулах
Багц 3.
-Авто замын гүүр ба хоолой төлөвлөх БНбД 32.02.03-ыг
шинэчлэх ажил
Багц 4.
-Хот суурины гудамж, замын гадаргуугийн усыг зайлуулах
далд байгууламжийн системийн төлөвлөтийн норм боловсруулах,
-“Хот суурины гудамж, зам төлөвлөлт” БНбД 32.01.04-ийг
шинэчлэн боловсруулах
Багц 5.
-Бүх төрлийн зам, замын суурь тавих, сэргээн засварлахад
дэлхийн жишигт нийцсэн, өндөр хөгжилтэй улс орны экотехнологийг нутагшуулах
чиглэлээр туршилт судалгааг хийж, Монгол орны нөхцөлд ашиглах талаар санал,
зөвлөмж боловсруулах ажил
Зөвлөх үйлчилгээнүүдийг батлагдсан техникийн даалгаврыг
үндэслэн боловсруулна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх
чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл,
ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх
мэдээлэл гэх мэт) жишиг
маягтын дагуу бэлдэж ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор
зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Салбарын зөвлөх инженер, судалгааны ажилтнууд нэгдэн
зөвлөхийн ажлын хэсэг, баг болон саналаа ирүүлж болно.
Саналыг 2010 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11.00
цагаас өмнө тендерийн материалд заасан хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох
хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийн техникийн саналыг 2010 оны
зургадугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагт нээнэ.
Тендерт оролцогч нь хоёр ба түүнээс дээш багцад тендерийн
санал ирүүлсэн тохиолдолд техникийн болон санхүүгийн саналыг багц тус бүрээр
гаргаж ирүүлнэ.
Сонирхсон этгээд тендерийн жишигт маягт, баримт бичиг
болон шаардлагатай мэдээллийг доорх хаягаар авна уу.
Улаанбаатар хот-14251, Чингисийн өргөн чөлөө-11.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар,
405 тоот өрөө, мэргэжилтэн Ха.Гантөмөр
Утас: 11-321327
Факс: 11-310503