Москвад болсон Киргиз-Оросын түүхчдийн зөвлөлийн хуралдааны үеэр Оросын судлаачид Киргизийн дунд сургуулийн түүхийн сурах бичигт Хаант Орос болон Зөвлөлтийн үеийг “колончлол” хэмээн тодорхойлсныг шүүмжилжээ. Харин уг сурах бичгийг боловсруулсан киргиз түүхчид байр сууриа өөрчлөхөөс татгалзаж, Хаант Орос болон Зөвлөлтийн дэглэм аль аль нь колончлолын шинжтэй байсан гэж мэдэгдсэн байна.
Украины дайн эхэлснээс хойш Киргизстан дахь Оросын талаарх ойлголт эрс өөрчлөгджээ. Бишкек хотын сэхээтнүүд, судлаачид Орос болон Зөвлөлтийн ноёрхлын үед гарсан цэргийн хүчирхийлэл, эдийн засгийн мөлжлөг, цөмийн туршилт, байгаль орчны сүйрлийн талаар илүү нээлттэй ярьдаг болсон байна.
Ялангуяа залуу үеийн түүхчид Зөвлөлтийн дэглэмийг Африк, Азид хэрэгжиж байсан Европын колончлолтой адилтган үзэх хандлага нэмэгджээ.
Үүний зэрэгцээ Оросын цэрэг, колончлолын бодлоготой холбоотой түүхэн баримтуудыг дахин шинээр, шүүмжлэлтэй өнцгөөс судалж эхэлсэн байна. Судлаачдын үзэж буйгаар Зөвлөлтийн үеийн “хөгжил дэвшил” гэх ойлголт нь хэлмэгдүүлэлт, хэл соёлын устгал зэрэгтэй дүйцэхүйц байсан тул яаж ч зөвтгөж чадахгүй аж. Тухайлбал, Зөвлөлтийн үед XIX зууны судлаач Николай Пржевальскийг Төв Азид Оросын нөлөөг тогтооход хувь нэмэр оруулсан хэмээн магтан алдаршуулдаг байжээ. Гэвч тэрээр Төв Азийн ард түмнийг “соёлгүй, бүдүүлэг” хэмээн үзэж, киргизүүдийн талаар доромжилсон үг хэлж байсан нь өнөөдөр дахин сөхөгдөж байна.
Мөн Пржевальский аяллынхаа үеэр нутгийн иргэдийг, тэр дундаа хүүхдүүдийг хүртэл хөнөөж байсан тухай баримтуудыг киргиз судлаачид дэлгэн тавьж эхэлжээ.
Элмира Абылбекийн удирдсан “Esimde” буюу “Би санаж байна” төслийн хүрээнд 1916 онд Хаант Оросын цэргийн дайчилгаанаас зугтан Хятад руу дүрвэсэн киргиз гэр бүлүүдийн талаар өргөн хүрээний судалгаа хийгдсэн байна. Киргизүүд энэ эмгэнэлт үйл явдлыг “Үркүн” хэмээн нэрлэдэг. Төслийн судлаач Гулзат Алагозын хэлснээр, Ысык нуур орчмын бараг бүх тосгонд Үркүний хохирогчдод зориулсан дурсгал байдаг аж. Мөн Зөвлөлтийн үеийн өөр нэг эмгэнэлт үйл явдал болох 1924–1932 онд киргизүүдийг Украин руу албадан цөлсөн түүхийг ч судлаачид ил болгожээ. 1991 онд Бишкек хотын ойролцоо 137 хүний шарил бүхий нууц булш илэрсэн бөгөөд тэдний дунд улс төрийн нэртэй зүтгэлтнүүд байсан. Үүний дараа Киргизстан даяар ижил төрлийн олон нууц булш байж болзошгүй тухай хүмүүс мэдээлж эхэлжээ.
Оросын судлаачид шинэ сурах бичгийг шүүмжилсэн нь Москва өөрийгөө Ази дахь “соёл иргэншлийг түгээгч хүч” гэж үзсээр байгааг харуулж байна. Зарим орос сэтгэгчид Төв Азийг захирч байсан нь оросуудад “давуу үндэстэн” гэх ойлголт төрүүлдэг байсан гэж үздэг. Оросын зохиолч Фёдор Достоевский хүртэл “Европт бид дагалдагчид, боолууд байсан. Харин Азид бид эзэн мэт харагддаг” хэмээн бичиж байжээ.
Киргизстан тусгаар тогтносноос хойш олон жилийн турш сургуулийн сурах бичигтээ ЗХУ-ыг бүс нутгийг орчин үеийн болгосон эерэг хүчин мэтээр дүрсэлдэг байсан. Гэвч 2022 онд Орос Украинд халдсанаас хойш Төв Азийн эрдэмтэд Орос төвтэй түүхийн тайлбараас илүү нээлттэй татгалзах болжээ. Киргизийн түүхч Элери Битикчи 1990-ээд онд түүх судлахдаа Оросын колончлолын тэлэлтийг биширч сурсан тухайгаа дурдсан байна. Түүний хэлснээр, тухайн үед нүүдэлчин ард түмнийг “хоцрогдсон” гэж үздэг. Оросын колони захиргааны түшмэд өөрсдийгөө “орчин үеийн хөгжил авчрагчид” хэмээн танилцуулдаг байжээ.
Гэвч бодит байдал дээр тэд нүүдэлчдийг хяналтдаа оруулахыг зорьж байсан аж.
Өнөөдөр ч Орос улс Төв Азийн талаар ярихдаа колончлолын өнгө аястай, дээрэнгүй хандлага ашигласаар байна. 2024 онд телевизийн хөтлөгч Тина Канделаки Киргизстан дахь генерал Панфиловын нэрэмжит Зөвлөлтийн Цэргийн алдрын музейг нураасныг шүүмжилсэн. Панфилов нь Дэлхийн II дайнаас өмнө ЗХУ-ын Төв Азид ноёрхлоо тогтооход оролцож байсан хүн юм. Мөн 2024 онд Узбекистаны Ташкент хотод болсон нэгэн хэрэг Оросын хэвлэл мэдээллээр “оросфоби” хэмээн тайлбарлагдсан байна. Тухайлбал, нэгэн сурагч хичээлийг орос хэлээр заахыг хүссэний дараа багш уурласан бичлэг цахим сүлжээнд тархжээ. Үүний дараа Оросын төрийн төлөөлөгч Евгений Примаков үүнийг “оросын эсрэг үзэл” гэж нэрлэсэн. Гэвч бодит байдал дээр багшийг улс төрийн байр сууринаас бус, сурагчид хүч хэрэглэсэн шалтгаанаар ажлаас нь халсан байна.
Орос хэл Бишкек болон орос үндэстэн олноор амьдардаг бүсүүдэд өргөн хэрэглэгдсээр байгаа бөгөөд Оросын мэдээлэл, суртал ухуулгын нөлөө ч Киргизстанд хэвээр байна. Гэсэн ч колончлолоос ангижрах тухай хэлэлцүүлэг орос хэл дээр хүртэл өрнөж байгаа нь онцлог юм.
Зөвлөлтийн үед Төв Азийн ард түмнийг хүчтэй оросжуулж, төрөлх хэлнийх нь оронд орос хэлийг хэрэглэхийг шахаж байсан тул олон хүн хэл, соёлынхоо нэг хэсгийг алдсан мэт мэдэрдэг болжээ.
Төв Азийн орнууд өнөөдөр хуучин колони үзлээс аажмаар татгалзаж байгаа ч Орос улс бүс нутаг дахь нөлөөгөө улс төрийн холбоотнуудаараа дамжуулан хадгалсаар байна. Казахстан улс 1930–1933 оны Ашаршылык өлсгөлөнг байгалийн гамшиг бус, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сүйрэл гэж үзэх болсон.
Мөн казах хэлний хэрэглээг нэмэгдүүлж, кирилл үсгээс аажмаар татгалзаж байна.
Узбекистан улс Зөвлөлтийн дэглэмийн эсрэг тэмцэж байсан Жадид болон Басмачийн хөдөлгөөнүүдийн судалгааг өргөжүүлж, тэднийг үндэсний тусгаар тогтнолын бэлгэдэл болгон харуулах болжээ. Харин Киргизстан Оросыг шууд өдөөн хатгахгүй байх тал дээр илүү болгоомжтой хандсаар байгаа. Тухайлбал, 1916 оны Хаант Оросын хэлмэгдүүлэлтийн талаар хязгаарлагдмал хэмжээнд ярьж, большевикуудыг “аврагчид” мэтээр дүрслэх хандлага хэвээр байна.
Гэсэн хэдий ч киргиз түүхчид Оросын судлаачдыг ил тод шүүмжилж эхэлсэн нь онцгой ач холбогдолтой юм. Энэ нь Москваг дэмждэг Киргизийн засгийн газрын албан ёсны байр суурьтай хүртэл зөрчилдөж байна. Киргизийн нийгэмд колончлол, суртал ухуулгын талаар илүү нээлттэй хэлэлцэх орон зай бий болгож байна.
Кремль колончлолоос ангижрах хөдөлгөөнүүдийг сулруулахын тулд шүүмжлэгчдийг “оросын эсрэг үзэлтэн”, “руссофоби” хэмээн буруутгах нь түгээмэл болсон.
Орон нутгийн хэл, соёлыг хамгаалах оролдлогыг тусгаар тогтнолоо бэхжүүлэх алхам гэх бус, харин Оросын соёлд халдсан үйлдэл мэтээр тайлбарлах хандлага ч ажиглагддаг.
Оросын эзэнт гүрэн болон Зөвлөлтийн үеийн хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийн талаархи баримтууд улам олноор ил болсоор байгаа энэ үед Төв Азийн олон улс төрч, судлаач Оросын ноёрхлыг “чөлөөлөлт” бус, “колончлол” гэж тодорхойлох болжээ. Үүний зэрэгцээ түүхэн шарх, зовлонгийн талаар ил тод ярихыг хүсдэг үндсэрхэг үзэлтнүүд болон ийм шинэ тайлбарыг хязгаарлахыг хүсдэг Кремлийн хоорондын зөрчил улам гүнзгийрч байна.
3,600.44






















































Нэргүй 2026-05-28 103.57.94.14
Хуучин Дундад Азийн станууд соц үеийн түүхээ эргэн харж, сэхээрч ухаарч байхад Монголчуудыг яг эсрэгээр нь соц үеийн түүхий нь санагалзуулан, хуучинруу нь уруу татах гсн хандлага илэрч эхэллээ !
Энэ буруу бурангуй давалгааны орой дээр манайхаас бидний дундаас ялгарсан 5-р цувааны "эх орончид" тодро н гялалзаж бгаа нь тун ч гутамшигтай бнаа !!!
зочин 2026-05-28 66.181.189.167
Монгол орос хоёр ороны найрсаг харилцаа,хамтын ажиллагааг буснуулах,монголчуудыг хохироох санаатай оросыг үзэн ядагч ,барууны тавиул, үл бүтэх этгээдүүд улс орон бүрт түүний дотор монголд дүүрэн бий, Оросууд бол монголын тусгаар тогтнол ,бүрэн бүтэн байдлыг буй болгож, хамгаалах,хөгжил цэцэглэлтийг өнөөгийн төвшинд хүртэл өрнүүлэхэд шийдвэрлэх үүрэн гүйцэтгэсэн, Бид мөнхийн хөрш, Найрсаг харилцаатай байх хамтран хөгжих ёстой, Ихэнх монголчууд энгэж үздэг,Оросуудад хүндэтгэлтэй ханддаг
зочин 2026-05-28 66.181.160.8
Манайд чгэсэн оросууд муу муухайгаа нуух зорьлогоор л жаахан юм хийсэн болсон Гэхдээ жаахан хийсэн юмныхаа төлбөрийг хангалттай авсан шүү
Нэргүй 2026-05-28 103.229.122.248
Тахь адууг Пержвальскийн адуу гэхээ больж Тахь гэдэг нэрээр нь нэрлэх хэрэгтэй
Нэргүй 2026-05-28 203.91.115.55
Манайхан л Оросод одоо болтол үнэнч, долоосон хэвээр байна.
Оноч 2026-05-28 150.228.177.178
тэгж худлаа яриад яахавдээ. тэнд бүгд оросоор ярьдаг. монголд орос хэл мэддэг хүн үгүй болсон. яаж оросыг дээдлэх үү? мал аа.
Нэргүй 2026-05-28 103.57.94.14
Орос хэл мэлэхгүй, Орост очиж үзээгүй мөртлөө л долоох хэл нь гозогоноод байгаан, тархий нь мөн ч сайн угаасан хэрэг шүү !
Нэргүй 2026-05-28 66.181.184.90
Гэхдээ Киргизстаны Оросыг өөрийн эх орон шиг үздэг хүмүүс олон байдаг. яг манайх шиг. олон жилийн тархи угаалт, Оросын бодлого үр дүнтэй хэвээр байгаа. Станцуудыг нь түнжин муутай байхад Оросын бодлого ихээхэн нөлөөлсөн. Хэрвээ тэд хоорондоо учираа олбол бүс нутаг дахь Оросын нөлөө шууд байхгүй болно
Нэргүй 2026-05-28 103.111.68.2
… тэгсэн мөртлөө Киргизид 251 орос сургууль байдаг гэх юм, шинээр 7 сургууль 3-4 жилийн дараа нэгдэнэ гэнэ.
Нэргүй 2026-05-28 66.181.189.160
монголыг жинхэнэ колончилж байсан даа. монгол хүн нутагтаа боол мэт оросуудад үзэгдэж байсан.
Нэргүй 2026-05-28 103.111.68.2
Харин ч оросуудыг боол мэт ажиллуулж байсан юм шиг, Монголд.
Нэргүй 2026-05-28 103.229.122.248
Оросууд тогны мөнгө байрны мөнгө гэж төлөхгүй 1500 төг цалинтай, Орос дэлгүүрээр худалтан авалт хийгдсэн төгрөг Оросруу гарч манайх алтаар буцааж авдаг байсан
Өвгөн 2026-05-28 59.153.112.30
чи хэдэн оны юм яриад байгаа юм .хэзээ хаана харснаа тодорхой хэлээч. би одоо 70 настай Оросууд ирээд биднийг дөрөлж дээрэлхэж байсныг огт хараагүй. Харин х***а нартай зодолдож нүүдэллэж байснаа тодоос тод санадаг шүү. . Монгол улс минь аугаа том хоёр гүрний дунд байж аль алийг нь муулах шаардлагагүй шүү.
Нэргүй 2026-05-28 203.91.115.55
Үнэн.
Нэргүй 2026-05-28 66.181.164.23
Одоо ч Станы улсуудад Орос ах гэсэн элий балай тархи угаалт суртал ухуулга хүчтэй хэвээр байдаг юм билээ гэхдээ, тэр үе нь үхэж үрэгдээд шинэ үе нь түүхийг яг үнэнээр нь ярьж бичиж гаргаж ирж байгаа нь сайшаалтай. Станы орнуудад хэрэгжүүлсэн айлгах ,аллагын технологи нь манайхтай яг ижил юм билээ
Нэргүй 2026-05-28 202.179.11.230
Аливаа том гүрэн бий болоод хэсэг хугацааны дараа нурж унадаг. Босгохдоо хэр их хүч хэрэглэнэ унахдаа төдий чинээ их үзэн ядалтанд өртдөг. Бид дэлхийн талыг эзэлж явсан улс учраас бүхнийг мэдэж байна даа. Аугаа өвөг дээдэстээ мөргөн залбирмой.
малчин 2026-05-28 66.181.180.162
Үнэндээ бол киргизүүд яг л монголчууд шиг харанхуй бүдүүлэг малчид байсан. Яг л бидэн шиг оросуудын ач тусаар өвчин эмгэгээсээ салж орчин үеийн хот суурин, боловсрол соёл, шинжлэх ухаан, ХАА, аж үйлдвэрийг үүсгэн хөгжүүлсэн. Оросуудаа хөөж явуулаад одоо хэцүү л байгаа юм билээ. Ер нь бол малчид хөгжил дэвшилд хүрсэн түүх дэлхийд байхгүй,
Нэргүй 2026-05-28 66.181.184.90
жинхэнэ малчин байна даа хахаха
Зочин 2026-05-28 202.21.103.139
Чам шиг хүн ухааныг нь олохгүй л дээ. Монгол Оросыг дагаж байж л эрүүлжиж, соёлжсон юм даа. 30-40 жилийн дараа өнөөгийн чиний амьдарч байгаа нийгмийг дараагийн үе чинь муулна.
Нэргүй 2026-05-28 202.131.225.197
Өөрийгөө үгүйсгэгч.
irgen 2026-05-28 103.212.116.227
90 оны ардчилсан хувьсгал жинхэнэ утгаараа хийгдэж оросын нөлөөг бүрэн үгүйсгэж чадсан юм. Гэвч сүүлийн арав гаруй жил МАН гэх авилгач, экс коммунист нам засгийг бүрэн зайдалснаар оросын нөлөө эргэн сэргэж байгааг 27, 28 оны сонгуулиар бүрэн таслан зогсоох ёстой шүү, тусгаар тогтносон, ардчилсан орон ухаантай юм бол.
Зочин 2026-05-28 202.179.27.213
Монголоо үүрээд нүүхгүйгээс хойш хоёр том хөршөөс хараат байх нь жам юмаа. Залгиулчихгүй шиг арга эвийг нь олоод ах энэ тэр гээд аргалаад явж байсан нь өлзийтэй байх шүү ккк
Нэргүй 2026-05-28 66.181.178.157
манжийн дарлалд нухлагдаж эрэгтэйчүүд нь бараг тэр аяараа сахил хүртэж лам болж ,хүн ам нь харанхуй бүдүүлэгжиж, элдэв өвчинд нэрвэгдэж ядуурсан,700 аад мянгахан хүн амтай болж мөхөж байсан шүү манай монгол улс.Оросыг дагаснаар түүх өөрчлөгдсөн ,бидний хувь заяа ч аврагдсан,түвдийн араас орох нь холгүй байсан манай улсад улаан оросуудын нөлөө тусыг ярилт байхгүй ДЭЭ.ХАРИН дараа нь хэлмэгдүүлэлт ч явагдсан нь бас л түүхийн үнэн. Орост ч бас асар том хэлмэгдүүлэлт явагдаж Сибирийн хотууд нь шоронг
Нэргүй 2026-05-28 66.181.178.157
Сталины хэлмэгдүүлэлтэд манайх бас чирэгдсэн их гарз хохирол учирсан.Гэвч дараа нь манай улс оросын тусламж хүчээр аж үйлдвэржилт явагдсан хот суурин хөгжсөн эрчим хүч бүгд оросуудын хүчээр л бий болсон манайх барилга барилцах ард бол байсан харин шинжлэх ухаан ,инженерчлэл огтоос байхгүй байсан улс шүү дээ 20 р зууны эхэн дунд үед
Нэргүй 2026-05-28 103.229.122.248
Одоо бүр дордсон манайхыг хятадууд бүрэн хяналтадаа авсан шоо
Нэргүй 2026-05-28 202.126.91.146
Монголд оросыэ түрэмгийллийн талаар сурах бичигт байдаг уу?
Киргизийн ард түмэнд амжилт хүсье
Нэргүй 2026-05-28 66.181.186.128
зөвлөлт хуй улсын колони төдий бснаа мартагсад Монгол улсад мин бсаар л бгаа
Нэргүй 2026-05-28 202.21.108.90
ЭБИ ЧӨӨГИЙГИЙН USAID САНХҮҮЖИЛТТЭЙ БАРУУНЫ ТАРХИ УГААГЧ ЭРГҮҮ САЙТ ДАНДАА ОРОСЫГ ХАРЛУУЛАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ. ДААН Ч ХЭЗЭЭ Ч ҮР ДҮНД ХҮРЧ БАЙГААГҮЙ, ТА НАР ХЭЗЭЭ Ч АЛТАН ОРДЫН СУУРЬТАЙ ОРОСЫГ БАРАХГҮЙ !!!
Нэргүй 2026-05-28 43.242.242.57
чи яах гэж Эбигийн нийтлэлүүдийг уншиж бдг юм бэ. "Путин мандтугай" гсн олон нийтлэлүүд олж болно ш дэ. Заавал дургүй юмаа уншичихаад дараа нь ийм сонин юм бичээд байх юм. Оросуудыг, Путинг магтсан олон орос сайтууд бга. Тийшээ яв. Орос хэл мэднэ биз дэ?
Нэргүй 2026-05-28 103.229.122.164
1921 онд Монгол мөхөж сөнөж байснаа мартаж болохгүй. 600 мянга хүрэхгүй харанхуй бүдүүлэг хүн амтай, дэлхийгээс таслагдсан зэлүүд хязгаар орон л байсан. Төр засаггүй, Сүй Шүжаны арми орж ирээд Богд хаант төрийг устгачихсан. 1921 оны Ардын хувьсгал болоогүй бол тэр чигээрээ л явах байсан. Тэгвэл өнөөдөр хэн шиг байх байсныг хэлүүлэлтгүй биз дээ.
Нэргүй 2026-05-28 202.131.225.242
Манайд үйлдэж байсан геноцидын хажууд киргизүүд харин ч жаргаж байсан юм байна. Үнэн түүхийг манайд Баабар Өлзийбаатар тэргүүтэй ганц нэг түүхчид бичдэг ч тэдэнд тархины тураалтай ориг оркуудын сүрэг болох ояа нар чигтээхэн дургүй юм билээ.
Нэргүй 2026-05-28 103.212.118.38
манай оёо нар орилно доо.
Нэргүй 2026-05-28 103.57.94.14
Оросууд Октябрийн хувьсгалаа Төрийн эргэлт бсан гээд бүрэн үгүйсгэж баяр нтр хийхээ аль хэдий больсон ш дээ !
Яг тэр төрийн эргэлтийн шууд нөлөөгөөр Монголд ёстой жинхэнэ төрийн эргэлт хийсэн Ардын Хувьсгалын ойг бид тэмдэгэлсээр л байх уу ?!
Зочин 2026-05-28 202.55.188.34
Өмхий х***а Монголоос зайл !!
Нэргүй 2026-05-28 203.17.23.177
ТӨВ АЗИ ДАХЬ ОРОСЫГ НӨЛӨӨ ААЖМААР БАГАССААР, ОРОС ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭ Ч БАГАССААР, ОРОС Ч ӨӨРӨӨ ДОРОЙТСООР ХЯТАДААС ГУЙЛГА ГУЙХ ХЭМЖЭЭНД ТУЛСАН БАЙНА. ХАРИН ОРОСЫГ ШҮТЭГЧИД АМЬ БӨХ ОРШСООР Л БАЙНА. ЗА ЯАХАВ, 20,,30 ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ ОРОСЫГ ШҮТЭГЧ ЭРГҮҮ ТЭНЭГ МАЛНУУД ТАЛИЙГААД ӨГӨХӨӨР УЛС ОРОН ЦЭВЭРШИЖ, ӨӨР ТҮВШИНД ОЧНО ОО. ОРОСЫГ ШҮТЭГЧ ТА НАРЫН ҮР ХҮҮХЭД ИЛҮҮ АРДЧИЛСАН, ИЛҮҮ ХӨГЖИЛТЭЙ, ИЛҮҮ БОЛОВСРОЛТОЙ, ЁС ЗҮЙТЭЙ НИЙГЭМД АМЬДРАХ БОЛНО.
Нэргүй 2026-05-28 203.17.23.177
ТӨВ АЗИЙН УЛС ОРНУУД ОРОСЫН НӨЛӨӨНӨӨС БАГА БАГААР ГАРЧ, ОРОС Ч УЛАМ СУЛАРСААР. ОРОС ӨӨРСДӨӨ ХЯТАДААС ГУЙЛГА ГУЙХ ХЭМЖЭЭНД ХҮРЧХЭЭД БАЙНА. ГЭТЭЛ МОЯА ОРКУУД ОРОСЫГ ШҮТСЭН ХЭВЭЭР. ОРОСЫГ ШҮТЭГЧ БОЛОВСРОЛ НИМГЭН ОРКУУД 20,30 ЖИЛИЙН ДАРААГААС ТАЛИЙГААД ӨГӨХӨӨР АСУУДАЛ ӨӨР БОЛНО ОО ГАЙГҮЙ.
Серик 2026-05-28 103.168.34.61
Жинхэнэ ардчилсан улс бол Кыргызстан, төв Азид ганцаараа ардчилсан улс
Нэргүй 2026-05-28 66.181.176.253
hol ochij h***
Ха 2026-05-28 64.119.29.144
Манай туухчид ч анхаарах цаг нь ирсэн болов уу!!! Ялангуяа 1921-24, 1930-45 оны туухийг судлаачид.
Нэргүй 2026-05-28 66.181.177.138
Буриад тува халимагт оросжуулалт ид өрнөж байна
Zochin 2026-05-28 202.179.27.213
Наадуул чинь оросжоод дуусаагүй юм уу?