Цагаан ордонд "UFC"-ийн түүхэн тулаан болно

Цагаан ордонд "UFC"-ийн түүхэн тулаан болно

Цагаан ордонд "UFC"-ийн түүхэн тулаан болно

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан “UFC Freedom 250” нэртэй түүхэн холимог тулааны шоуны бэлтгэл ажил албан ёсоор эхэлжээ. Энэ хүрээнд Цагаан ордоны өмнөд талбайд түр дэвжээ байгуулах ажил өрнөж байна. Энэхүү арга хэмжээ нь ирэх зургаадугаар сарын 14-нд болох бөгөөд "UFC"-ийн түүхэн дэх хамгийн онцгой шоу хэмээн тодорхойлогдоод байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэхдээ “Цагаан ордны яг үүдэнд болох ‘UFC’-ийн тулаанууд нь байгууллагын түүхэн дэх хамгийн том үйл явдал болно” хэмээн онцолж байв. Тэрбээр энэхүү шоуг АНУ-ын 250 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулах санаачилгыг дэмжиж байгаа аж.

Арга хэмжээний хүрээнд 4,300 орчим үзэгч өмнөд талбайд байрлах тусгай хэсэгт тулааныг шууд үзэх юм.

Тэдний дийлэнх нь АНУ-ын цэргийн алба хаагчид байх талаар "UFC"-ийн ерөнхийлөгч Дана Уайт мэдээлжээ. Мөн Цагаан ордны ойролцоох Эллипс цэцэрлэгт хүрээлэнд том дэлгэцүүд байршуулж, олон нийтэд зориулсан 85 мянга гаруй үнэгүй тасалбар тараахаар төлөвлөсөн байна. Тус шоуг зохион байгуулахад "UFC"-ийн толгой компани болох "TKO Group Holdings" ойролцоогоор 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон бөгөөд компанийн ерөнхийлөгчМарк Шапиро үүнийг “урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалт” гэж тодорхойлжээ. Тэрбээр “энэ удаагийн арга хэмжээнээс шууд ашиг олохгүй” гэдгийг мөн онцолсон байна.

Одоогоор зарлагдсан тулаануудын гол хэсэгт хөнгөн жингийн аварга Илья Топуриа болон түр аварга Жастин Гэтжи нарын тулаан багтаж байна.

Хамтарсан гол тулаанд Алекс Перейра, Сирил Гэйн нар хүч үзэхээр төлөвлөгджээ. Мөн энэхүү шоу нь зөвхөн спортын арга хэмжээ бус, АНУ-ын 250 жилийн ойг сурталчлах “үндэсний хэмжээний шоу” хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд шууд дамжуулах техник, аварга гэрэлтүүлэг, түр байгууламжуудыг аль хэдийн суурилуулж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-27 111.220.91.125

Трамп-Путин-Ши Жинпин гурвыг халз зодолдуулбал хүмүүс жинхэнэ их сонирхоно доо

Avatar

Нэргүй 2026-05-27 103.57.94.14

Путин нь бөх шүү юм бас тэгээд КГБ-гийн хүн чинь гар зодоонд хоосонгүй байгаа л доо, хи хи хи

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

үхснацныхнгажигтомзомгж солиороол яриадбвлхужэаманжууд эвдж солиотой сотиотойюм яриа гаргж солиоруулж заагаадбгаам бндаа.

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

юу балайраадисолиороод гажиг юмруучиглүүлээд бгаа юм.

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

нүб цэрэг монголд орж ирэх цагн болж дээ тэгхгүй бол намтөр гэгчил хужааманжууд гарцн дийлдхгүйсбн хэнтэй ч ярих шаардлаггүй оростой ярьө тохироол тэгэхгү бол монглд толгойд гарцн хужааманжууд давраад бүүр андуурцн аймр даврч бн хулгайч хужааманжтөрөө хужааманжууд шахгллж гаргаадхужааманжууд эзлчцн 40 жил хужааманжуудыг дэндү их андууртл давраачж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж