"BTS"-ийн фэнүүдэд зориулсан "Oreo" жигнэмэг худалдаанд гарна

"BTS"-ийн фэнүүдэд зориулсан "Oreo" жигнэмэг худалдаанд гарна

"BTS"-ийн фэнүүдэд зориулсан "Oreo" жигнэмэг худалдаанд гарна

Дөрвөн жилийн дараа сүр дуулиантайгаар эргэн ирсэн "BTS" хамтлаг энэ удаад АНУ-ын хамгийн алдартай жигнэмэгний брэнд "Oreo"-той хамтарч ажиллаж байна. 100 гаруй жилийн настай "Oreo" брэнд хязгаарлагдмал тоогоор гаргаж буй шинэ бүтээгдэхүүнээ "BTS"-тэй хамтран сурталчилснаар дэлхий нийтийн анхаарлыг илүү их татаж, борлуулалтаа өсгөх юм. Нөгөө талаас энэ хамтын ажиллагаа нь "BTS"-д ч ашигтай.

"BTS" жигнэмэгийг дэлхийн 80 гаруй оронд худалдаална.

Зургадугаар сарын 1-нээс худалдаанд гарах "BTS" жигнэмэг нь Солонгосын алдартай гудамжны хоол болох "hotteok"-ны амттай. Энэ нь гурилан зуурмаг дотор бор элсэн чихэр, шанцай, самар хийж хавтгайлаад тосонд шарж хийдэг шарвин маягийн хоол юм. Харин гадаад үзэмжийн тухайд гүн үзмэн ягаан өнгөтэй. Энэ нь "BTS"-ийн шүтэн бишрэгчдийн бүлэг болох "ARMY"-ийн бэлгэдэл өнгө юм.

Жигнэмэгүүд дээр 13 төрлийн сийлбэр зураг бий. Долоон төрөл дээр нь хамтлагийн долоон гишүүний нэрийг сийлсэн байна. Мөн гурван төрөл нь нэг дор бүрдэж байж, нэг дүрс үүсгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж