Путин Арменийн ЕХ-нд элсэх асуудлыг хөндөнө

Путин Арменийн ЕХ-нд элсэх асуудлыг хөндөнө

Путин Арменийн ЕХ-нд элсэх асуудлыг хөндөнө

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лхагва гаригаас эхлэн /2026.05.27/ гурван өдрийн хугацаатайгаар Казахстан улсад айлчилна. Айлчлалын хүрээнд тэрбээр Арменийн Европын холбоонд элсэх хүсэлтийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. Москвагийн зүгээс уг хүсэлтийг эрс шүүмжилдэг билээ. Армени улс Азербайжантай мөргөлдөж байх үеэр Москва хамгаалалт өгөөгүй гэж үздэг. Улмаар Ереван олон жилийн турш Брюссельтэй харилцаа холбоо тогтоож, эвсэлд нэгдэх гэж зорьж байв.

Өнгөрсөн жил Ереван Европын холбоонд элсэхийг албан ёсоор мэдэгдсэн хууль баталсан боловч өргөдөл гаргаагүй байна. Мөн Армени улс өөрийн нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн баазыг байрлуулсаар байна.

Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Путин удахгүй болох Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Ереваны Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзлийн талаар ярилцах болно. Энэ холбоо нь Орос улс тэргүүтэй, хуучин Зөвлөлтийн орнуудын эдийн засгийн блок бөгөөд үүнд Армени улс багтдаг.

Ушаков мөн "Путин нэгэн зэрэг хоёр холбоонд харьяалагдах боломжгүй гэж удаа дараа онцолсон. Энэ нь зүгээр л бүтэхгүй" гэж хэлжээ.

Тэрбээр гишүүн улсыг Евразийн эдийн засгийн холбооноос гаргах боломжгүй ч хамтын ажиллагаагаа зогсоож болно гэж онцолжээ. Тиймээс үүний үр дагавар, эрсдэлийг дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх шаардлагатай гэж Ушаков хэлсэн байна. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын удирдагчаас гадна Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Арменийн дэд сайдын нар оролцоно. Путин мөн Пүрэв гаригт Казахстаны нийслэл Астана хотод болох форум дээр үг хэлж, тус улсын албаныхантай хоёр талын хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Түүнтэй хамт Роскосмос болон Росатом компанийн удирдлагууд оролцоно. Талууд эрчим хүч, эдийн засаг, аялал жуулчлалын чиглэлээр 15 орчим баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-27 202.131.225.242

"Тэрбээр гишүүн улсыг Евразийн эдийн засгийн холбооноос гаргах боломжгүй ч хамтын ажиллагаагаа зогсоож болно гэж онцолжээ" Манайхан үүн рүү ч тэр ШХАБ руу ч тэр орчих гээд далдаганаад байдаг билүү.

Avatar

Нэргүй 2026-05-27 178.174.229.45

OROS HULMASUUDAD ARMEN YAH N OGT HAMAAGUI

Avatar

Ха 2026-05-27 124.158.108.222

Путинд Токаев, Лукашенко, Жапаров 3 л улдэх нь дээ. Ингэтлээ доош орж "найз нехед"-гуй болох гэж. Харин манай мангарууд суулийн уед жаахан ч гэсэн далдаганаад эхлэж байгаа харагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж