ҮХЦ: УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

LiveҮХЦ: УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

ҮХЦ: УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов
15 : 57
2026-5-27

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа.

 
14 : 23
2026-5-27

"ҮХЦ-ийн тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно"

ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв. 

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгов. Хоёрт, энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдлаа. Ингэснээр УДШ-ийн ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болгож, Д.Ганзориг улирч дахин зургаан жил ажиллах эрхтэй боллоо. 

10 : 35
2026-5-27

"Хууль өөрөө тодорхой байх ёстой"

Мэдээлэл гаргагч иргэн, хуульч Г.Нацагдорж:

-ҮХЦ-ийн шийдвэрийг сэргээхдээ хүрээг нь бүр нарийсгаж, тодотгосон учраас холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хууль өөрөө тодорхой байх ёстой. Байхгүй үгийг гүйцээж бодож, ойлгож болохгүй. Өмнө нь 6 жил гэдэг нь нэг удаа юм гэсэн бол бид энд маргаж суухгүй. УИХ-ын гишүүн 4 жилээр сонгогдон гэхдээ хэдэн ч удаа дахин сонгогдож болдог. Тийм учраас 6 жилээр гэдгийг нэг удаа гэж заавал бичсэн байх шаардлагатай. Тэгэхээр хууль нэг л ойлгогдох ёстой. Та бүхэн энэ асуудлыг шийднэ гэдэгт итгэж байна.

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан: 

-Хараат бус байдлын зарчим үүсэх үү гэдэг дээр хариулт өгөөч?

ҮХЦ-ийн шийдвэрийг 13:30 цагт танилцуулахаар боллоо.

10 : 10
2026-5-27

"Хараат бус байдлын зарчим нь УДШ-ийн Ерөнхий шүүгчид үйлчлэх үү"

Мэдээлэл гаргагч Г.Нацагдорж:

-Өмнө нь 2021 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дотроос гэрчтэй холбоотой заалтаар миний бие иргэн н.Баясгалангийн хамтаар ҮХЦ дээр мэдээлэл гаргасан. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар энэ бол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Энэ шийдвэрийг нь УИХ хүлээж аваагүй. Энэ асуудлыг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлт гаргасан. Одоо бол Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэнгүүт УИХ хүлээж аваад хууль гаргаад хүчингүй болгочихсон. Дахин тэр заалтыг сэргээхээр өөр нөхцөл байдал байна. УИХ өөрөө хүчингүй болгосон заалтаа сэргээж байгаа учраас энэ асуудалд ҮХЦ хяналтын журмаар өмнөх шийдвэрээ хамгаалж өгөөч гэж хандаж байна. Яг энэ асуудлаар 15.03 дотор ҮХЦ-ийн шийдвэрээр хүчингүй болсон гэдэг буюу ҮХЦ-ийн шийдвэрийг үндэслэж, УИХ өөрөө хүчингүй болгосон тухай асуудал. Илүү өргөн хүрээтэй гэсэн үг. Их суудлын хуралдаанаар энэ заалтыг сэргээвэл хүчингүй болгоно гэсэн нэг агуулга явж байна. Нөгөөх нь ҮХЦ-ийн шийдвэрийг үндэслээд тухайн субъект өөрөө хүчингүй болгочихоод тэрийгээ дахин сэргээвэл хүчингүй болгох юм байна. Энэ заалтыг ийм хоёр утгаар ойлгож байна. 

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан:

-Үндсэн хуульд дурдагдсан бөгөөд чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх ёстой байгууллагын дарга буюу удирдлага бүрэлдэхүүнийг зөвхөн нэг удаа томилно. Ялангуяа хугацаа заасан дээр зөвхөн нэг удаа томилно гэдэг заалт Үндсэн хуульд байна. ШЕЗ-ийн гишүүн дээр байна. Үндсэн хуульд байхгүй тусгайлан заагаагүй боловч УИХ бол Шүүхийн тухай хуульд "зөвхөн нэг удаа" гэдэг зохицуулалтуудыг хийжээ. Тодруулбал, ШЕЗ-ийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүн энэ бүгд дээр зөвхөн нэг удаа томилно. Улираах буюу дахин томилохгүй гээд. Гэтэл Үндсэн хуульд дурдагдсан бусад албан тушаалтнууд дээр УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, дэд дарга дээр энэ хязгаарлалтыг хийхгүй байна. Энийг зөвтгөж байгаад цаад зарчим нь юу вэ. Яагаад ингэж ялгаад байна вэ. 

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Угаасаа ялгаатай албан тушаал дээр ялгаатай л хандана. Хараат бус байдлыг хангана гэдэг бол олон улсын жишгээр хугацаагүй томилдог. Энэ бүхнийг харж байж ийм шийдвэр гаргасан байх. Хоёрт, Үндсэн хуулийн үг, үсэг болгон нь жинхэнэ агуулгаараа хуулийн хүчинтэй акт. Үүн дээр хэрэв заагаагүй бол тэрийг заах үндэслэл гаргаж байгаа бол хөдөлшгүй тайлбар гаргаж байж ямар нэгэн өөрчлөлт хийнэ. Ямар нэг маргаан гарч, ҮХЦ өөрөө шийдэж болно. Тэгэхээр Үндсэн хуулийн заалтад заагаагүй буюу ийм өндөр албан тушаал дээр бусад орны туршлагыг харахаар, ямар нэгэн хязгаар тавиагүй юман дээр хязгаар тавих гэж байгаа бол ёстой хүндэтгэх шалтгаан байх ёстой. Жишээлбэл, шүүгч дээр хараат бус байх тэр нөхцөлийг нь хангах үүднээс тэр баталгааг нь маш олон  улс орон гаргаж өгч байна. Би цэвэр хуулийн өнцгөөс харж байна. Хууль л ярина. Хамгийн түрүүнд ҮХЦ-ийн шийдвэр байгаад, тэрийг нь УИХ хүлээн зөвшөөрөөд гаргачихсан. Тэгээд ҮХЦ-ийн шийдвэр гарч байх үеийн Үндсэн хуулийн үндсэн заалтуудад ямар ч өөрчлөлт оруулаагүй. Тэгэхээр ҮХЦ-ийн хүчин төгөлдөр шийдвэрийг нэгэнт эргэлзээгүй хүлээж авсан бол хэн хэнийгээ буцаагаад эргэлзэх эрх зүйн боломж байхгүй. Хараат бус байдлыг хангах үүднээс энэ зохицуулалтууд гарч байгаа юм. 

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан:

-Үндсэн хуулийн холбогдох 51.2 дахь хэсэгт "УДШ-ийн ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос 6 жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно" гэж заасан. Энэ дотор улираан эсвэл дахин томилохгүй гэдэг агуулга яг хаана нь байна вэ. Эсвэл тийм агуулга байхгүй байна уу. Энэ маргааныг шийдвэрлэхдээ нэгдүгээрт дахин сэргээсэн эсэхийг шийдэхгүй, хэрэв дахин сэргээсэн бол Үндсэн хуульд нийцсэн эсэхийг шийдэх үү. Хараат бус байдлын зарчим нь УДШ-ийн Ерөнхий шүүгчид үйлчлэх үү?

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-УДШ-ийн Ерөнхий шүүгчид хараат бус байдлын зарчим үйлчилнэ. Тийм учраас ҮХЦ тийм шийдвэр гаргах ёстой. Жишээлбэл, яагаад зургаан жил байгаа юм бол гэдэг эргэлзээ төрж байсан. Их газрын хуультай орнуудад хугацаагүй буюу тэтгэвэрт гарах хүртлээ байдаг. 

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан:

-Монгол Улс шиг 6 жил гэсэн хугацаа БНСУ зэрэг хязгаар тавьсан орнууд байгаа. 

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хараат бус байдлыг энэ заалтаар хязгаарлавал дэндүү хялбараар энэ асуудалд хандсан болно. Маш олон хариуцлагын заалтууд орж ирж байж хараат бус байдал хангагдана. Ганц зохицуулалтаар шийдэгддэг асуудал биш.

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан:

-Хоёр байгууллагын зөвлөмжийг уншиж өгье. 

09 : 10
2026-5-27

"АН-аас ҮХЦ-ийн шийдвэрийг зогсоохыг шаардана"

Хуралдаанаар УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм.
Ардчилсан намын бүлгээс үүнийг улс төрийн захилгын үйл явдал гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийхдээ "Өнгөрсөн жилээс хойш хийсэн томилгоонуудыг харахад бүгдийг нь улираан томилсон. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг улираан томилсон. Одоо дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох үйл явц өрнөж байна. Хуульд байхгүй заалтыг тайлбарлаж, давуу байдал олгож байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэр тусмаа Цэц өөрөө улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж болзошгүй олон олон шийдвэр гарсан. Тэр тусмаа Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь чөлөөлөгдсөн байна. Хугацаа нь дууссан Цэцийн даргыг чөлөөлөх, хоёр гишүүний асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлнэ. Хуулийн хүрээнд маргаангүйн Цэцийн даргатай болох хүртэл Цэц дээр гаргаж байгаа шийдвэрүүдийг зогсоох шаардлагатай" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-27 103.57.94.14

Ёстой л нэг Үхэр Монголчуудаар энэ Ерөнхийлөгч нэртэй цэргийн бага дарга бахаа ханатал тоглож бнаа !!!
Эрээ цээр, ичих нэрэлхэх юм байхгүй шүү, ингэж ч арай болохгүй дээ, хө !!!

Avatar

PEAPLE 2026-05-27 59.153.115.201

Төр засаг, Улсын их хурал, Үндсэн хуулийн цэцийнхэн Монгол улсын хуулиар арай дэндүү тоглож байнаа. Нэг асуудал дээр хэд хэд хувирч, илт өөр өөр шийдвэр гаргана гэдэг улайн цайм, ичгүүр сонжуургүй, монголын ард түмнийг даажигнан тохуурхаж байна гэсэн үг. Арай дэндэж байна, уур хүрч байна. Уг нь төрөө хүндэлж, хуулиа дээдэлж явсан юмсан, гэтэл эрх мэдэлтнүүд өөрийнхөө дураар хуулийг гууль болгож дээрэлхээд байхад ард түмэн зүгээр хараад суухгүй л байх. Цөстэй ард түмэн шүү.

Avatar

МАН буруу бодлого явуулж байна 2026-05-27 66.181.185.102

Хүрэлсүхийг улираан сонгох жүжиг тавьж байна. Ард түмэн хаантай болохыг хүсэхгүй. ТА нар болиоч. БОЛОХГҮЙ бол иргэд хөөж явуулна

Avatar

Монгол 2026-05-27 66.181.177.89

зөвлөл &

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

х***а дугариг оройтой уламжлалт малгайг ихэвчлэн “мандарин малгай” буюу Чин улсын үеийн түшмэдийн малгай гэж нэрлэдэг. Энэ нь:
Дугуй хэлбэрийн оройтой
Дээрээ товч эсвэл үнэт чулуу шиг чимэгтэй
Торго, үслэг ирмэгтэй байдаг Заримдаа Манж малгай гэж ч нэрлэдэг.

Avatar

Нэргүй 2026-05-27 103.212.118.240

Манай хөдөөний хөх өвгөчүүл аливаа юмс үзэгдлийг урьдчилан таамаглаад тэгнэ, ингэнэ гээд мэдэмхийрч яриад байхыг ААЛААГҮЙ БААВГАЙН АРЬСЫГ ХУВААХ гэж зүйрлэдэг юм.АН яг ийм юм яриад байх юм. Ганзориг Ерөнхий шүүгчээр ажиллах сонирхол байгаа ч юм уу, үгүй ч юм уу, 25 шүүгч нар нь түүнийг нэр дэвшүүлэх үү, үгүй юу, Ерөнхийлөгч ямар бодолтой байгаа юм гээд олон даваа байна.Эсвэл АН Баттулгынхаа томилсон Ганзоригийг яагаад хардаад байгаа юм.Энэ өнцгөөс нь харвал АН-ын дотоод тэмцэл биш үү???

Avatar

Нэргүй 2026-05-27 103.57.94.14

Битгий тэнэгт ! Баттулга бол АН-д шургуулсан Оросын тавиул шүү, тэр бол ардчилагч биш !!!

Avatar

Нэргүй 2026-05-27 103.212.118.240

2016 онд МАН засаг барьж байх үед ҮХЦ “зөвхөн нэг удаа”-г хүчингүй болгож. УИХ тухайн үед хүлээж авч. МАН засаг барьж байх үед ҮХЦ-ийн хүчингүй болгосон энэ заалтыг 2021 УИХ дахин сэргээж хуульчилж.Одоо ҮХЦ өмнө нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ шийдсэн шийдвэрээ сэргээж тогтоожээ. ҮХЦ зөв шийдсэн байна. Яг нарийндаа МАН, АН аль аль нь улс төрийн ашиг сонирхлын үүднээс энэ асуудалд хандаад байсан, хандаад байгааг ҮХЦ зогсоосон байна.

Avatar

Kraken 2026-05-27 43.228.129.68

Welcome MONGOLSTAN

Avatar

Palm ardbarsyk gai gadni Xylgaichuig xaasaigyi Camerjyylj duiildgyi bolloo 2026-05-27 66.181.177.89

sait deer Xylgai, alyyraa zaaj gex gej medee buchsen.
XUUX

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАХ АСУУДАЛ БИШ ҮҮ ?? 2026-05-27 103.212.118.240

АНХНЫ ТОМИЛГОО, ТҮҮНИЙГ ДАХИН ТОМИЛОХ АСУУДАЛ НЬ АГУУЛГААРАА НЭГ ЗҮЙЛ УЧИР ТУХАЙН ТУХАЙН ХУУЛЬД НЬ ХАМТАД НЬ НЭГ ЗААЛТАД ТУСГААД Л ИРСЭН ТҮҮХТЭЙ. ҮНДСЭН ХУУЛИАР ТОМИЛОХ ХУГАЦААГ НЬ ТОГТООДОГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ДАХИН ТОМИЛОХ , ЭСХҮЛ ТОМИЛОХГҮЙ ТУХАЙ АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАХААС БИШ, ОРГАНИК ХУУЛЬД САЛГАЖ ТУСГАХ НЬ УТГАГҮЙ.

Avatar

Нэргүй 2026-05-27 223.118.51.83

ҮХЦ ямарч чадваргүй ёстой н**ш юм аа. Нацагдорж гэдэг хүн маргаан үүсгээгүй бол энэ ҮХЦ-ийн есөн эргүү төлөг мэдэхгүй хэдэн жил болохыг таашгүй. Бас болоогүй ээ цалингаа бүрэн авна. Хугацаагаа хэтрүүлээд суугаад байна. ҮХЦ-ийг тараа. Байрыг нь асрамжийн хөгшчүүлд өг. Өндөр цалин, хангамж эдэлсэн муухай амьтад.

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

хитадмалгаыөмсцн.

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

хитад-д мнгл хүн-с торгуул татвр аваад бгаамаа намтөргэгчнэр хэрглсн хитадманжжууд толгоыд гарцн аваад бгаамаатгээд хитадманжуудхитадманж ажллгаанд аа зараадбгаамаахитадманж аллгаандаа зараад шаагаад бгаамаа.

Avatar

Нэргүй 2026-05-27 223.118.51.96

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ-ийг татан буулга. Бүтэн 5-н жил хууль зөрчсөн асуудал яваад байгааг мэдээгүй, эсвэл мэдсэн ч хэрэгтэй үед нь мөнгө босгохоор хав дарсанИйм арчаагүй ажил хэрэгч биш, ажлаа нэр төртэй хуулийн дагуу хийх эрмэлзэлгүй, өөрсдөө хууль зөрчин бүтэн жилээр хугацаа хэтрүүлэн албан тушаалдаа суучхаад юу ч болоогүй мэт бас хуулийн маргаан шийднээ гээд нүүрээ ширлээд сууж байдаг арай юу???

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Ганзортг чинь АН-ын гишүүн Ерөнхийлөгч Баттулгын томилсон хүн биш үү???? 2026-05-27 103.212.118.240

Саяхан л МАН-ын дарга Оюун-Эрдэнэ “Ганзориг Ерөнхий шүүгч байсан цагт шүүх авилгачидтай тэмцэхгүй” гээд , ШЕЗ нь МАН-ын дарга, ЕС ОЭ шүүхийн хараат бус байдалд аюул учрууллаа гээд байсан. Гэтэл одоо АН-ын дарга Цогтгэрэл МАН Ганзоригииг улираах гээд байна гээд уйлан донгодоод, Бат-Үүл түүнийг томилвол ҮҮХЭНЭ гээд байх юм. Ганзориг гэдэг хүн хоёр талд ажиллаад байна уу, эсвэл манай улс төрчид иргэд биднээрээ доог дохуу хийгээд байна уу мэдэхгүй.

Avatar

Нэргүй 2026-05-27 103.57.94.14

Улс төрчдийн хулгай худлын илэрхий хэргүүдийг сөйн нуун дарагдуулж л бвал аль намынх нь хамаагүй шүү дээ, Раднаа дарга мнь ээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж