Хууль төрөхийн өмнө: Цэргийн ангид хяналтын тогтолцоог нэвтрүүлнэ

Хууль төрөхийн өмнө: Цэргийн ангид хяналтын тогтолцоог нэвтрүүлнэ

Хууль төрөхийн өмнө: Цэргийн ангид хяналтын тогтолцоог нэвтрүүлнэ

“News” агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа цэргийн ангиудад гарч буй дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилготой “Цэргийн дэглэлт, хэвийн бус харилцааны эсрэг” хуулийн төслийг онцолж байна.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа цэргийн байгууллагуудад гарч буй дарамт, хүчирхийлэл, цэргийн алба хаагчдын амиа алдсан тохиолдлуудтай холбоотойгоор хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг санаачлан боловсруулж буйгаа мэдэгдсэн.

Тус хуулийн төсөл нь цэргийн байгууллагад хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүх болон аливаа дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой.

Мөн цэргийн алба хаагчдын аюулгүй орчинд ажиллаж, үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Тодруулбал, хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын эрх мэдлийг өргөжүүлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр цэргийн ангиудад гарч буй хүний эрхийн зөрчил, дарамт шахалт, хүчирхийллийг илүү үр дүнтэй хянах боломж бүрдэхээр байгаа юм.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТОГТОЛЦОО

Түүнчлэн цэргийн байгууллагуудыг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх хяналтын тогтолцоонд албан ёсоор хамруулах зохицуулалт тусгасан байна.

Одоогийн мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтаар цэргийн ангид урьдчилан сэргийлэх тогтмол хяналт хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байдаг тул энэ гаргалгааг шинэ хуулиар нээж өгөхөөр зорьж буй аж.

Мөн цэргийн анги, байгууллагуудад тогтмол хяналт шалгалт хийх, хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ өгөх, эрсдэлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ.

ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО

Сүүлийн жилүүдэд олон цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсантай холбоотойгоор батлан хамгаалах салбарын удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг хөндөж ирсэн байна. Хуулийн төсөлд цэргийн байгууллагын удирдлага, албан тушаалтны хариуцлагыг тодорхой болгох, хүний эрхийн зөрчил гаргасан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах зохицуулалт тусгагдаж буй аж. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага гарсан. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар цэргийн ангид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг. Иймээс энэ хуулийн гаргалгааг нээж өгч байна” хэмээн онцолсон юм. Хуулийн төсөл санаачлагчид энэхүү зохицуулалт батлагдсанаар цэргийн байгууллагын сахилга, хариуцлага сайжирч, хүний эрхийн зөрчил буурах, алба хаагчдын аюулгүй байдал, хамгаалал илүү бодитой хангагдах боломжтой хэмээн үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төсөв уйлахгүй буюу бүдүүн генералууд 2026-05-27 66.181.191.245

1900 ондоо үлдсэн газрыг яг шинэчлээч

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

Тэгхлээр парламнт гж гэж гараад law гэдг олон улсд утга орчуулхап ямр утгатай үг бдгаар явх хэрэгтэй хужааманжуудын зохиосн в үгээр хэглж болхгүй.

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

Хуульгэдг чин хитад үг хужаагаа hú гадаад зэрлг гэсн утгатай хужаагууд монглд хууль гж гаргж монглыг хужааманжууд барин гэсн үг.

Avatar

Нэргүй 2026-05-27 202.9.41.116

Уих гэдг чин өөрөө хитад үг зг гэдг чин өөрө хитад үг хитадууд хитад манжууд 40 жилийн өмнөөс монглыг эзлхпээ монглд хэрлгж бгаа үг хэллг хэргжүүлж ирснсхем хэллг журм гж хитад үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж