Хятадын нэг этгээд унадаг өвчнөө эмчлэх гээд 11 настай хүүгийн амийг хөнөөн түүний тархийг иджээ. Хятадын баруун өмнөд Юньнань мужийн Цисянь тосгоны Ван Чаосюй (Wang Chaoxu) гэгч өвчнөө эмчлэх арга хайн 11 настай Ли Сюэтана (Li Xuetang) гэх хүүг хөнөөгөөд тархийг нь идээд цогцосыг нь булсан байв. Эх нь хүүгээ хайж эхлэхэд тосгоны нэг тариачин нөгөө этгээдийг зааж өгсөн байна. Тосгоны ахлагч гэмт хэргийн ул мөр ба хүүгийн тархигүй цогцосыг олсон гэнэ. Байцаалтын явцад тэрээр өт,шоргоолжинд идэгдсэн хүүхдийн тархи татах өвчинд тустай гэсэн ардын үгэнд итгэсэн гэж мэдүүлжээ. Харин энэ эмчилгээ нь эпилептикт тус болсон эсэхийг мэдээлсэнгүй.