Эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судалжээ. Тодруулбал, судалгааны ажлыг 2026 оны тавдугаар сарын 12-25-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна.

Малтлага, судалгааны үеэр өрөмтэй шаазан ваар, шаар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад чухал ач холбогдолтой үнэт олдворууд илэрчээ.

Судалгааны багийн ахлагч доктор Ж.Баярсайхан “Эдгээр олдворын зарим нь Монголын нутаг дэвсгэрээс өмнө нь бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй. Энэ нь Монголын эзэнт гүрний үеийн археологийн судалгаанд онцгой ач холбогдолтой” хэмээн онцолсон байна. Одоогоор илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-26 202.9.41.116

хогиыйн грлын будаа ургхгүйганболоодбудагж хог ургхгүй бхадгурл гэгч тасрхгүйбнгэдгасуудл шүү.

Avatar

Нэргүй 2026-05-26 202.9.41.116

үхсн ацныхн худлаашаагаадхужааманжүлгр зохиол суртлчлхгж ядхийнхудлаа хужжаманжзохиолтой холбх гжядхиыналь үхсн ацнычн.

Avatar

Нэргүй 2026-05-26 202.21.107.3

Эзэнт гүрнийх гэж хаанаас тогтоов?

Avatar

Нэргүй 2026-05-26 202.9.40.191

Аль болох гадаадын эрдэмтэдтэй хамтарч малтлага хийж байвал сайн юм. Эс тэгвээс Казахстаны эрдэмтэд түүхийн архелогийн олборыг хуурамж гэж бусдад ойлгуулаад байх шиг байна..

Avatar

mungunui @ тyruibchz. 2026-05-26 66.181.177.89

dyrsgal xuixee boliochee xog bolloo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж