М.Бундмаа хэсгийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

М.Бундмаа хэсгийн аварга боллоо

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдөж буй М.Бундмаа дөнгөж сая Бразилийн жүдоч Эрика Мирандаг ялснаар хэсгийн аварга боллоо. Одоо манай тамирчин Японы Мисато Накамуратай барилдах бөгөөд ялвал аваргын алтан медалийн төлөө, харин ялагдвал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

52 кг-ын жинд В хэсэгт сугалаа татсан М.Бундмаа эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Испанийн Ана Карраскосаг цэвэр, дараагийн барилдаандаа Италийн жүдоч Росальба Форчинитиг мөн цэвэр ялснаар зооны аварга болсон юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Бразилийн бөхтэй барилдаж, мөн цэвэр яллаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж