М.Бундмаа өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

М.Бундмаа өрсөлдөгчөө яллаа

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдөж буй М.Бундмаа дөнгөж саяхан Италийн бөх Росальба Форчинитиг цэвэр яллаа. Одоо манай тамирчин хэсгийн аваргын төлөө Бразилийн жүдоч Эрика Мирандатай барилдах юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн манай залуу тамирчин Б.Бат-Эрдэнэ зооны аваргын төлөөх барилдаанд Румыны Алина Думитруд ялагджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж