
NBA-ын од Кевин Дурант тоглолтын эхний найман минутад 17 оноо авч, багаа шигшээд шалгарахад чухал нөлөө үзүүлжээ. Тоглолтын эцсийн шүгэл дуугарах мөчид түүний довтолгоо амжилттай болсноор бүхэл тоглолтын турш тэрбээр 38 оноо, найман удаа самбараас бөмбөг авсан амжилттай тоглолтыг өндөрлүүлсэн байна.
Харин тэмцээнийг зохион байгуулагч Туркийн багийн хувьд нутагтаа түүхэн амжилт гаргаж, хагас шигшээд Сербийн багийг 83:82 харьцаатай хожсоноор анх удаагаа дэлхийн аваргын финалд шалгараад байна.
С.Цэлмэг