Х.Цагаанбаатар дахин яллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар дахин яллаа

Японы Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-д зодоглож буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар дөнгөж сая Гүржийн бөх Шалва Кардаватай барилдаж, вазари үнэлгээгээр яллаа. Одоо манай тамирчин зооны аваргын төлөө БНХАУ болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх юм.

Мөн тус жинд зодоглож буй С.Мияарагчаа харамсалтай нь, Австрийн бөхөд Андреас Миттерфеллнерт цэвэр ялагдлаа.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Д.Амартүвшин эхний хоёр барилдаандаа ялаад байсан боловч Францын бөх Софиане Милоуд цэвэр ялагдсан байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж