Тойм: Хотын даргыг огцруулж, Т.Даваадалайг сар цагдан хорихоор болов

Тойм: Хотын даргыг огцруулж, Т.Даваадалайг сар цагдан хорихоор болов

Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногт дотоодод болон дэлхийд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Өнгөрсөн долоо хоногт хотын даргыг огцруулж Х.Нямбаатарын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг томилсон нь улс төрд хамгийн их анхаарал татсан үйл явдал болов. Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал  энэ сарын 17-нд Хүчит шонхор захаар орж худалдаа эрхлэгчидтэй уулзсан. Энэ үеэр иргэд махны үнэ нэмэгдэж 35 мянган төгрөгт хүрч, нөөцийн мах олдохгүй байгаа талаар санал, гомдлоо хэлсэн. Товчхондоо, нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнгөрсөн жил нийслэлээс 8000 тонн нөөцийн мах бэлтгэж байсан бол өнөө жил 5000 тонныг бэлтгэсэн гэж байгаа ч 2500 тонн мах нийлүүлэгдээгүй байгаа аж. Нөөцийн махыг 600 цэгээр дамжуулан худалдаалж байгаа гэсэн ч цэгүүд дээр нөөцийн мах худалдаалаагүй. Нийт есөн компани нөөцийн мах бэлтгэсэн ч хоёр компани нь нэг эзэнтэй зэрэг ноцтой асуудал хяналт шалгалтын шатанд илэрсэн байна. Иймээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг чөлөөлсөн.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл, тендерийг шалгахыг үүрэг болголоо. Төсөл хэрэгжүүлэх нэрээр хулгай хийж байна гэж Ерөнхий сайд мэдэгдээд буй. Тэгвэл шинэ хотын дарга хэн байх вэ гэдэг нь иргэдийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, МАН дотор Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын ажлыг хэнд даатгах вэ гэдэг том зодоон өрнөж байна.

Эцэст нь  МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхээр тогтов.

Түүнийг Улаанбаатар хотын захирагч болгох сонирхол аль эртнээс л явсан. Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ удирдаж байх үеэс л "Ерөнхийлөгчийн экс хүргэн Б.Пүрэвдагва Нийслэлийн Засаг дарга болох нь" гэх шуум дэгдэж байв.  Тиймээс олон нийтэд энэ нэр шинэ биш.

НИТХ-ын ээлжит бус XII хуралдааныг 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагт товлосон учир ирэх Даваа гаригт шинэ хотын дарга томилогдоно.

Шүүхээс Т.Даваадалайг нэг сар цагдан хорих шийдвэр гаргав

Шүүхээс Т.Даваадалайг нэг сар цагдан хорих шийдвэр гаргав

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокуророос гаргасныг тавдугаар сарын 22-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцээд хүсэлтийг хангажээ. Ингэснээр түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорихоор болов.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлээд байсан юм.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Т.Даваадалайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “…хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх…” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзжээ.

Сануулахад, Нийслэлийн Засаг дарга асан Т.Даваадалайг Туулын хурдны зам төсөлд хамаарал бүхий компаниа шалгаруулсан гэж яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм. Тодруулбал, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д 709 сая төгрөг мөн эхнэрийнхээ 50 хувь эзэмшдэг ААН-д 47.9 сая төгрөг нийт 6.6 тэрбумыг угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй.

Марафонд оролцогчдын тоо хоёр дахин өсжээ

MARATHON 2026-39Эмх замбараагүй улс төржилт, хар бараан олон дунд мэдээлэл дунд нийтийн сэтгэлийг баясгасан үйл явдал болсон нь Улаанбаатар марафон байлаа. Өчигдөр /2026.05.23/ "Улаанбаатар марафон" 11 дэх удаагийн олон улсын гүйлт “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулагдлаа. Нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү гүйлтэд өнөө жил 46 мянга гаруй хүн бүртгүүлж, өрсөлдөв. Энэ нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт болсон байна. Тухайлбал, 5 км-ийн зайд 23 мянга гаруй хүн бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлт буюу 1,5 км зайд 7000 орчим хүн орчим хүн бүртгүүлжээ. 21 км болон 42 км-ийн зайд оролцсон хүмүүст дурсгалын медаль гардуулав.

Мөн Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 42 орны 430 гүйгч тамирчин хүрэлцэн ирж оролцов. Энэ үеэр зам хааж  иргэд хүүхэд багачуудаа дагуулан төв замаар чөлөөтэй зорчиж нэг өдрийг өнгөрүүлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bold 2026-05-24 202.9.40.113

l1nq.com/ovccthd

Avatar

helene 2026-05-24 185.102.217.160

Арилжаагаа дараагийн түвшинд гаргахад бэлэн үү? Алт, газрын тос, Forex, хувьцаа, криптогийн талаарх дээд зэрэглэлийн арилжааны дохио, стратегийн зөвлөгөө, үнэгүй шууд дэмжлэг аваарай. Нельсонтой Telegram (NildaSGNL) дээр холбогдоно уу.

Avatar

Нэргүй 2026-05-24 66.181.187.113

Хүрэлсүх заавал Нямбаатарт хэрэг олж тох бүр нам дарна гэж орилоод байгаа сурагтай байна лээ. Яасан ч гэж тэгтлээ их өсөрхдөг юм. Энэ үалуус л жагсаж байж Хүүк гуай эрх мэдэлд хүрсэн цаг саяхан даа

Avatar

Нэргүй 2026-05-24 103.212.118.234

их засаг хуулиа барьж мөрдөж хулгай луйвар залилантайгаа маш эрчимтэй шударга тэмцэхээс эхэлнэ дээ ажил эс чадвал их засаг нэршлээ өөрчлөх хэрэгтэй энэ EC д нь

Avatar

Fish Memory 8 sec..... 2026-05-24 202.126.89.58

За ТВнүүдээр 100 эрхэм нтр гарч Монголчууд Уйлж Инээдэг нь эхэллээ хөөрхөс….Тэр яахвээ…
.
МАН сонгуулиар хийдэг бсан гоё2 рекламуудаа эргэж цацаж Ам Өчиг нь Биелсэн эсэхэээ Дүгнэцгээе Монголчуудаа

Avatar

Нэргүй 2026-05-24 202.126.89.58

Бүтэлтэй Бүтэлгүй хэдн Мега нэрт Төслүүдээ Зогсооно Зогсоохгүй л гэхийн, Татвар багасгаад бараг Татваргүй шахам болгоно л гэх…..Энэ Улс чинь Улс байхын Үндэс суурь болсон Цэрэг цагдаа, Ус, Эрчим Хүч, Зам харгуй, Багш сургууль, Эмнжлэг нтрдээ Мөнгө зарна биздэээ эрхбиш ……Бөөг галзуучууд улс удирдаад бга аятай л …..

Avatar

Нэргүй 2026-05-24 202.9.40.140

Нямбаатарыг махны үнэ санаатайгаар нэмэгдүүлсэн гэж үзээд албан тушаалаас нь огцруулсан. Одоо маны үнэ буух байлгүй дээ. Харж л байя

Avatar

Ха 2026-05-24 124.158.104.186

Учрал Хурэлсух аавдаа ерийг нь телж байгаа юмуу!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж