Улаанбуудайн тариалалт 3.8 мянган га-гаар өсөв

Улаанбуудайн тариалалт 3.8 мянган га-гаар өсөв

Улаанбуудайн тариалалт 3.8 мянган га-гаар өсөв

Улсын хэмжээнд хаврын тариалалтын үйл явц энэ сарын 22-ны байдлаар  улаанбуудайн тариалалт 57.1 хувь, төмс 29.6 хувь, хүнсний ногоо 18.6 хувь, малын тэжээлийн 2.2 хувь, тосны ургамал 8.8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Улаанбуудайн тариалалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 мянган га-гаар буюу 39.1 хувиар өссөн аж.

Энэ онд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.0 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавиад буй.

“Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Тариалалтын ажил тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар:

  • 178.6 мянган га-д улаанбуудай, 4.7 мянган га-д төмс, 3.4 мянган га-д хүнсний ногоо, 2.7 мянган га-д малын тэжээл, 9.5 мянган га-д тосны ургамал нийт 208.5 мянган га-д тариалалт хийжээ.
  • Төмсний тариалалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 мянган га-гаар буюу 46.1 хувиар, хүнсний ногоо 660 га-гаар буюу 19.3 хувиар илүү тариалаад байна. Харин малын тэжээл 5.1 мянган га-аар буюу 83.5 хувиар, тосны ургамал 11.6 мянган га-аар буюу 27 хувиар бага тариалалттай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

helene 2026-05-24 185.102.217.160

Найдвартай дохио болон зах зээлийн шууд удирдамжийн тусламжтайгаар арилжааны мэдлэгээ сайжруулаарай. Алт, Форекс, Крипто, Хувьцаа, Газрын тосны арилжааны талаар дэмжлэг авахыг хүсвэл Telegram (NildaSGNL) дээр Нельсонтой холбогдоорой.

Avatar

Ха 2026-05-24 124.158.104.186

Дэлхийд 1 га-гаас доод тал нь 35 центнер ургац авдаг. Монголд хамгийн ендер нь 18 центнер байв. Тэгэхээр ямарч ашиггуй тариалалт хийгээд яахав дээ. Тесвийн менге л дэмий цацаж байгаа юм.

Avatar

Нэргүй 2026-05-24 202.9.41.95

хужааманжуудыг хогийнгурл нэмжбгаа тасдн зогсоогооч оросоос чанартай хямдгурлоруулж ирээд.яаахгж ингжманжхужаагуудыгдаврагад бдгийнбэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж