Хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдана

Хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдана

Хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдана
Shot with OldRoll Argus.

Ньюс агентлаг 2026 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна 


Улаанбаатар хот орчмоор өнөөдө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +13+15 хэм дулаан байна. Багануур орчмоор мөн үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +12+14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 10 градусаар сэрүүсэж +12+14 хэм дулаан байна.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10+15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21+26 хэм, бусад нутгаар +16+21 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

helene 2026-05-24 185.102.217.160

Арилжааны тогтмол удирдамж, зах зээлийн шинэчлэлтийг хүсч байна уу? Мэргэжлийн дохио болон үнэгүй шууд арилжааны дэмжлэг авахын тулд Telegram (NildaSGNL) дээрх Нельсонтой холбогдоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж