Клейстерс US Open-ы аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Клейстерс US Open-ы аварга боллоо

Бельгийн шилдэг теннисчин Ким Клейстерс “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний энэ оны сүүлчийнх нь болох Америкийн нээлттэй тэмцээний финалд ОХУ-ын Вера Звонареваг 6-2; 6-1 харьцаатай хоёр сет дараалан төвөггүй буулган авснаар аварга цолоо амжилттай хамгааллаа. Тэрбээр ийнхүү гурав дахь удаагаа US Open тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлж байгаа юм. Өдгөө 27 настай, залуухан ээж Клейстерс энэхүү нэр тэмцээнд түрүүлснийхээ төлөө аваргын цомоо гадна 2,2 сая ам.долларын мөнгөн шагнал хүртжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж