Кличко аваргын бүсээ хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Кличко аваргын бүсээ хамгааллаа

Германы Франкфурт хотноо өчигдөр мэргэжлийн боксын рингэн дэх шилдэг тулаануудын нэг болж өнгөрлөө. Украйны шилдэг тулаанч Владимир Кличко WBO болон IBF холбооны хүнд жингийн дэлхийн аварга бүсээ хамгаалах ээлжит тулаанаа Нигерийн боксчин Самуэль Петерийн эсрэг хийж, тулааны  10 дахь үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан байна. Тулааны эхний раундаас эхлэн Кличко рингэнд илт давуу тоглолт гаргаж байсан. Түүний биеийн өндөр болоод арвин туршлага өрсөлдөгчид нь олон ч удаа ширүүн нударга амсахад гол нөлөөг үзүүлсэн гэж болно.

Улмаар тав болон зургаа дахь үеэс эхлэн Кличко бүр ч илүү довтолж эхэлсэн бол Петер илт ядарч, цохилт нь удаашрах болсон.

Өмнө нь, Самуэль Петер ах, дүү Владимир болон Виталий Кличко нартай хоёулантай нь тулалдаж, ялагдаж байсан бөгөөд ийнхүү Владимирт дахин ялагдал хүлээж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж